ГЭРЭЛ ЗУРАГ

Шивээс, пирсингэд дурлагчдын шинэ “мода”

Хаана ч билээ амьдардаг нэгэн зэрлэг омгийн хvн бvр нь доод уруулаа сэтэлж, дотор нь дугуй хэлбэртэй мод хавчуулах нь гоо vзэсгэлэн, гоёл чимэглэл гэж vздэг талаар нэгэн нийтлэлийг бид та бvхэнд бараг 2 жилийн ємнє хvргэж байсан билээ. Тэгвэл тэр зэрлэгvvдийн “хэв маяг”-ийг єнєєдєр Их Британий шивээс, пирсингний хорхойтнууд єєрсєд дээрээ турших болжээ. Их Британид сvvлийн vед шивээсний урлаг маш эрчимтэй хєгжиж байгаа бєгєєд хоёр хvн бvрийн нэг нь бараг шивээстэй болжээ. Гэвч харамсалтай нь шивээс хийлгэж, арьсаа нэг цоолуулсан хvн хар тамхи, архинд донтох мэт хаана очиж зогсохоо мэдэхгvй энэхvv “гаж донгоо” vргэлжлvvлсээр байдаг аж. Ингээд та бvхэнд єєрийгєє ээлжит амьд алиа салбадай, мануухай болгож хувиргасан нэгэн Англи залуугийн фото зургуудыг хvргэхээр бэлтгэлээ. Тvvнтэй хvн бvхэн дуртай нь аргагvй зурагаа авахуулах боловч цаанаа л нэг болгоомжлонгуй харьцаж, нvдээ дальдчуулан харж ядах ажээ. Биеэ хатгаж, тємєр зvvх нvхтэй болгохоосоо ємнє гэр бvл, ахмад настангуудынхаа ємнє ямаршуухан байдалтай харагдах талаараа бодох хэрэгтэй юм шиг ээ. Юу сайхан дур сайхан гэдэг vг байдаг хойно энэ залуугийн ємнєєс єнєєдєр би ингэж тантай хамт шаналаад яах ч билээ дээ.
Шивээс, пирсингэд дурлагчдын шинэ “мода” Хадгалах
2011-04-26, 10:11

Элдэв зураг (150 фото) №398

Сайхан амарсан уу та бvхэн, ойрд маш сайхан цаг агаартай нарлаг дулаахан амралтын єдрvvд болж єнгєрлєє. Та ч энэ єдрvvдийг сэтгэл санаа єєдрєг уйтгарлах завгvй єнгєрvvлсэн гэдэгт найдаж байна. Уулын гєрєєс хаврын яргуйнд согтон, Улаанбаатрын залуус хайрандаа умбаж байгаа энэ сайхан улирал єдєр ирэх тусам єнгє зvсээ зассаар л байна. Магадгvй та хайртайгаа учираагvй бол шаналах хэрэггvй ээ. Хавар дахиад л ирнэ хаа нэгтээ чиний хайр, гал халуун дурлын талаар яг чамтай адил бодсоор суугаа... Харин одоо зvгээр л зургуудаа vз, дурсамжаа сєх, мєрєєд, дурал, хvс, мэдэр гэж хэлмээр байна. Сайн сайхныг бvтээж яваа цагт амьдрал чамайг хайраар дутаахгvй ээ найз минь...
Элдэв зураг (150 фото) №398 Хадгалах
2011-04-25, 09:23

Онгоц нисэх єндрєєс орчлон ертєнцийн сонин хачныг ажихад

Зургаан зvйл тvмэн амьтны оршихуйн суурь болсон цэнхэр гариг хичнээн нарийн бvтэцтэй бас дээр нь оршдог юм бvхэн ямар нарийн хэлхээ холбоотой тєгс бvтэц гэдгийг бид гайхаад гайхаад бардаггvй. Эх дэлхийнхээ юм бvхнийг ахин дахин судалж, хэдэн мянган удаа суралцавч мэдлэгийн их нэмэгдэхийн хирээр мэдэхгvй, ойлгохгvй зvйлс улам ихэсдэг нь мэдэж танихын шуналыг асаадаг. Тиймээс ч цаг цагийн суут сэтгэгчид хамгийн энгийн асуултын хvртэл хариуг олж чадахгvй байсаар, хэд хэдэн томьёо ойлголт маягийн зvйлийг vлдээгээд л ертєнцийн мєнх бусыг vзvvлдэг билээ. Тэгвэл мэдэж, сурахын шуналаас тvр ч атугай хєндийрєєд, эх болсон цэнхэр гаригаа онгоц нисэх єндрєєс зvгээр л жаахан ажиж, гоо сайхныг нь чимээгvйхэн мэдэрцгээх vv...
Онгоц нисэх єндрєєс орчлон ертєнцийн сонин хачныг ажихад Хадгалах
2011-04-25, 09:22

Гахайны махан сарнай

Уншигч та бvхэнд юмханаар юм хийх сонирхолтой зєвлєгєє хvрээгvй их уджээ. Тиймээс энэ удаад гахайны махаар хэрхэн сарнайн баглаа хийх талаар євєрмєц зурган мэдээллийг хvргэхээр бэлтгэсэн юм. Энэхvv зааврын дагуу уншигч залуу та амраг бvсгvйдээ эсвэл авааль гэргийдээ гахайн махан сарнайн баглаа бэлэглэвэл бvсгvй тань баярлахгvй байж чадахгvйн дээр таны романтик зан, халамж хайр хоёрын хосолсон тєгс энэрэлийг vнэлээд барахгvй гэдэгт итгэлтэй байна. Тэр тусмаа хайртай эмэгтэй тань vдийн хоолоо идэж амжаагvй байхад нь ийм бэлэг єгвєл магнай нь тэнийж, хайлж урсах байх даа. Залуус аа, хvний оршихуйн эх, хvсэл сэтгэлийн соронзон, уярал хайрын булаг болсон уяхан хонгор бvсгvйчvvддээ цэцгийн баглааг ямар ч хэлбэрээр байсан ямагт бэлэглэж байгаарай, гэж хэлээд, бvсгvйгээ баярлуулах сонирхолтой санааг танд бэлэглэе.
Гахайны махан сарнай Хадгалах
2011-04-23, 19:01

Амьд гэрэл зурагнууд №2

Єєрийн дарсан загварлаг, дэгжин, тод зурагнуудынхаа хамгийн цохимжтой жижигхээн хэсгийг анимаци оруулан хєдєлгєєнтэй болгож, vй олон хєдєлгєєнт зурагнаас эрс євєрмєц, бас амьд болгож чаддаг гэрэл зурагчин Жейми Бекийн бvтээлvvдийг бид танд хэдхэн хоногийн ємнє хvргэсэн билээ. Хэрэв та vзэж амжаагvй болЭНДдараад ємнєх дугаарыг олж харах боломжтой. Тvvний бvтээлvvд нь зарим талаараа аймшигтай ч юм шиг, зарим талаараа амьдрал, урлаг хоёрыг улам ойртуулсан гvvр ч юм шиг санагдах ажээ. Ингээд бvгдээрээ Жейми Бекийн амьд гэрэл зурагны гайхалтай ертєнцєєр ахин нэг аялцгаая.
Амьд гэрэл зурагнууд №2 Хадгалах
2011-04-22, 08:21

Аймшигтай хирнээ vр нєлєєтэй массаж

Орчин vед хєдєлгєєний дутагдал гээч юманд хєгшин залуугvй орж, хуян хєєрєх, даралт ихсэх, таргалахын зовлонг бараг бvх хvн л туулах болжээ. Тиймээс алжаал тайлах массаж л орон оронд нилээн сайн хєгжиж байгаа vйлчилгээ болж байна. Харин та могойгоор хийдэг массажны талаар сонсож байсан уу? Энэ массажийг хийхийн тулд vйлчлvvлэгчийн иллэг хийлгэхийг хvссэн газар нь хоргvй могойнуудын хэд хэдээр нь, том жижгээр нь тавиад хэдэн хором байлгадаг байна. Хvйтэн цуст зэвvvн хэвлээр явагчийг нvцгэн биен дээрээ байлгахыг хvсэх хvн мэдээж олон байхгvй ч энэхvv массаж нь маш єндєр нєлєєтэй бєгєєд дээд зэргийн амралтыг бэлэглэж чаддаг байна. Ингээд дэлхийн сонин хачнуудын нэг болох могойн массажинд орогчдийн дvр зургийг танд хvргэе.
Аймшигтай хирнээ vр нєлєєтэй массаж Хадгалах
2011-04-22, 08:10

Амьд гэрэл зурагнууд

Нью-Йоркийн гэрэл зурагчин Жейми Бек (Jamie Beck) нь мэргэжлийн єндєр тєвшний, чанартай зурагнуудаар хvлээн авагчдын нvдийг баясгахаас гадна, зургуудаа хєдєлгєєнд оруулж бvvр сонирхолтой болгодог байна. Хэдийгээр зургийг хєдєлгєєнд оруулж, бага зэрэг анимац ашиглах нь тийм ч шинэлэг санаа биш боловч Жейми єєрийн бvтээлvvдээ гайхалтай нарийн мэдэрч, хамгийн тохиромжтой бяцхан деталийг нь хєдєлгєєнд оруулснаар жинхэнэ амьд хирнээ анхаарлыг соронз адил татмаар дvр зургийг бий болгож чадсан байна. Эдгээр зургуудыг vзэн суухад “Харри Поттер” кинон дээр гардаг хєдєлдєг ханын зурагнууд санаанд орох ажээ. Ингээд бvгдээрээ амьд гоо сайхныг мэдэрцгээе.
Амьд гэрэл зурагнууд Хадгалах
2011-04-20, 09:01

Тулаант спортын халуухан эмэгтэй тамирчид

Холимог тулааны урлагийн тєрєл бvрийн тэмцээнд уралдаануудад оролцож, єєр єєрийнхєєрєє амжилт гаргаж яваа тамирчин бvсгvйчvvдийн талаарх сонирхолтой фото нийтлэлийг танд хvргэж байна. Тэд хаана ч явсан хэнд ч дээрэлхvvлэхээргvй бэлтгэл, биеийн хат, чадвар, чадалтай тєдийгvй хайртай залуу, авааль нєхрєє ч гомдоохооргvй vзэсгэлэнтэй бас халуухан ажээ. Спортоор хичээллэх дургvй эмэгтэй дvv, охиддоо vvнийг vзvvлвэл танаар шаардуулаад байлгvй ямар нэгэн спортын секцэнд бvртгvvлэх байх. Мэдээж цус нєжтэйгєє холилддог ийм ширvvн спортын заавал сонгох албагvй шvv дээ. Ингээд бvгдээрээ эрчvvдийн спортоор тvvртэлгvй хичээллэж, амжилт гаргаж яваа бvсгvйчvvдийн фото цуглуулгатай танилцая. Бvсгvй хvн хэзээд vзэсгэлэнтэй байдаг гэдгийг энэ нийтлэл нотлох мэт санагдлаа.
Тулаант спортын халуухан эмэгтэй тамирчид Хадгалах
2011-04-20, 08:14

Аз жаргал цацруулсан алаг vрс

Гэнэхэн цагаан оршихуй, хайр гэрэлтvvлсэн цалгим инээмсэглэлээрээ аз жаргал, эерэг эрчим хvчний хуй салхийг vvсгэх алиа бяцхан vрсийн томоос том фото цуглуулгаар танд сэтгэлийн бэлэг барьж байна. Энд орон орны, янз бvрийн нас хvйсний хvvхдvvдийн тєрєл бvрийн сэтгэл хєдлєл, vйлдлийг харуулсан тvмэн янзын зураг багтсан байгаа хэдий ч бvгдээрээ л “амьтны бага нь хєєрхєн” гэдэг vгийг баталж, єєр єєрийнхєєрєє хайр татах ажээ. Ингээд бvх ажлаа хэсэгхэн зуур хойш тавиад, хорвоогийн бяцхан vрсийн зуу зуун тєрхєєр мэлмийгээ мялаацгаая.
Аз жаргал цацруулсан алаг vрс Хадгалах
2011-04-20, 07:58

Хоолны гэрэл зурагчин Анна Уильямсын бvтээлvvд

“Фуд” буюу хоолны чиглэлээр дагнан ажилладаг Бруклины гэрэл зурагчин Анна Уильямс (Anna Williams)-ын бvтээлvvдээр таны нvдийг хужирлаж, хоол идэх дур хvслийг тань єдєєхєєр бэлтгэлээ. Анна нь Martha Stewart Living, O Magazine, Food & Wine, Procter & Gamble, Williams Sonoma зэрэг олон сэтгvvл, агентлагуудтай хамтран ажилладаг байна. Тvvний зургуудыг удаан харвал єєрийн эрхгvй ходоод хоржигнож, саяхан юм идсэн байлаа ч гэсэн ахиад л єлсєж, тvрэгхэн шиг гэртээ хариад сайхан хоол хийж идмээр санагдах ажээ. Ямар азаар та тун удахгvй буюу 12 юмуу 13 цаг гээд хоолондоо гарч, энэхvv нийтлэлээс олж авсан хоолны аппетитаа дарах юм бэ. Ингээд Аннагийн арааны шvлс асгарам ертєнцєєр аялцгаая.
Хоолны гэрэл зурагчин Анна Уильямсын бvтээлvvд Хадгалах
2011-04-19, 18:46

VS-ийн сvйт бvсгvйн дотуур хувцасны сурталчилгаанд - Lily Aldridge

Хорин таван настай Америкийн нэрт загвар ємсєгч Лили Алдриж нь Victoria’s Secret-ээс гаргасан "Sexy Little Bride" хэмээх сvйт бvсгvйн дотуур хувцасны шинэ цуглуулганы нvvр царай болж, зурагаа авахуулсан байна. Урин дуудах мэт тачаангуй, халуухан хирнээ цаанаа л нэг энхрийхэн, ихэмсэг салхийг ямагт сэвэлзvvлдэг алдарт Victoria’s Sectret-ийн шинэ коллекцоор гоёсон Лили Алдрижийн фото цуглуулгыг тантай хуваалцаж байгаадаа баяртай байна.
VS-ийн сvйт бvсгvйн дотуур хувцасны сурталчилгаанд - Lily Aldridge Хадгалах
2011-04-18, 19:17

Гэрэл зурагчин Philippe Shangti

Хvний сэтгэлрvv чиглэсэн гvн утга агуулгатай, асуудал дэвшvvлсэн уран бvтээлvvдээрээ бусдад ялгарч, бас олонд танигдсан нэрт гэрэл зурагчин Филлип Шанти (Philippe Shangti) нь голчлон хар тамхи болон бvсгvйчvvдтэй холбоотой асуудлыг хєнддєг ажээ. Тvvний зурагнууд нь тачаангуй, єнгєлєг боловч цаанаа л нэг гунигтай, эрх чєлєєгvй мэт санагдана. Арга ч vгvй биз дээ, єєрийгєє барби болгож, хиймэл гоо vзэсгэлэн, єнгє мєнгєний тєлєє хvсээгvй зvйлээ хийн нvvр дvvрэн хуурмаг инээмсэглэл тодруулан явдаг зарим эмэгтэйчvvдийг энэрэн єрєвдєхийн хажуугаар шvvмжилсэн єнгє аястай зурагнуудаас яаж ч бvрэн дvvрэн аз жаргал цацрах билээ.
Гэрэл зурагчин Philippe Shangti Хадгалах
2011-04-18, 19:00