Нөхрөө өөрөө өсгөсөн Индонез эмэгтэй

Индонезийн Суматра арлын иргэн Мбах Гамбренгийн амьдрал дардан байсангүй. Залуу насандаа шаргуу хөдөлмөрлөн хань ижлийг умартсан ч 65 насандаа дурлалт хосоо олж, хуримаа хийхээр шийдсэн байна. Тэрээр өөрийн үрчилж авсан хүүтэйгээ гэрлэжээ.

Нөхрөө өөрөө өсгөсөн Индонез эмэгтэй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрээр ганц бие байхдаа 3 охиныг үрчлэн авч эх хүний жаргалыг мэдэрчээ. Охид нь тусдаа гэр бүл зохион, гэрээ орхин одоход хүү өргөж авахаар шийдсэн байна.

Арди Варас гэх нэгэн хүүг 23 нас хүртэл нь асран хамгаалагчийн үүргийг гүйцэтгэжээ. 2019 онд Мбах хүүгээ хүнтэй суухыг шаардаж эхэлсэн байна. Индонезид Ардигийн насны залуус аль хэдийнээ гэр бүл зохион, 2-3 хүүхэдтэй болсон байдаг ажээ. Мбах гэрлэлтийн асуудлыг дахин хөндөхөд, Арди түүнийг эхнэрээ болгох хүсэлтэй байгаагаа хэлсэн байна.

Эмэгтэй саналыг бодолцож үзээд хүлээн зөвшөөрчээ. Тэд цусан төрөл биш тул гэрлэхэд асуудал байгаагүй ч, насны зөрүү Мбахыг сэтгэлийг зовоож байв. 2020 оны 1-р сарын 8-ны өдөр хуримаа хийсэн бөгөөд хуримын бэлэг болгож Мбахд 100 мянган индонези рупи буюу 7 орчим доллар бэлэглэсэн байна.

Мбах өртөө тохирсон нөхөр өсгөсөндөө сэтгэл хангалуун байгаагаа ярьжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()