ГЭРЭЛ ЗУРАГ

Бодибилдингийн мастерууд тэмцээнд оролцохдоо

Гэдэснийхээ найман булчинг нидрvvлэг шиг зангируулж, олон жилийн бэлтгэл сургуулилтын vр дvнд бий болгосон зангиран чангарах булчингуудаараа тайзан дээр єрсєлдєж, бусдад эрvvл амьдрахын vлгэрийг vзvvлдэг бодибилдингийн тамирчид гэж нэг хэсэг бvлэг сонирхолтой хvмvvс байгаагvй бол амьдрал бас л ямар нэгэн юмаар дутуу байх байсан биз ээ. Тиймээс тєгс бие бялдрын амьд жишээ болсон эдгээр хvмvvсийн шилдгvvдийг шалгаруулах уралдаан тэмцээн хаа газар олон арваараа зохиогдож, хvмvvс ч гэсэн тэдэн шиг биш юмаа гэхэд ядаж бага зэрэг ч болов булчинлаг биетэй болохын тулд ойр хавийнхаа фитнес клубуудээр vйлчлvvлдэг билээ. Ингээд бvгдээрээ булчинлаг биений хаан, хатад болсон бодибилдингийн мастеруудын тэмцээний vеэрх, хєшигний арын болон тайзан дээрхи дvр зургуудтай танилцацгаая.
Бодибилдингийн мастерууд тэмцээнд оролцохдоо Хадгалах
2011-06-23, 00:16

Хамгийн ер бусын орчинд vнсэлцэж байгаа хvмvvс

Хvн єєрєє сэтгэлийн амьтан болохоороо ямагт нийгмийн аль нэг хэсэг байхын тєлєє биеэ байдгаар нь барьж, vргэлж vйл хєдлєл vг хэлэндээ хяналт тавиад байж чаддаггvй билээ. Хvмvvс бидэнд биеэ ямагт барьж дийлэх сэтгэлийн хат, ухаан дутдагтаа биш, харин зvгээр л зєн билэг, сэтгэл хоёр бvрдэл хэсэгт маань оршдог учраас заримдаа ямар ч нєхцєл байдалд, ямар ч орчинд санаанд багтамгvй vйлдэл гаргах нь бий. Vvнд олон нийтийн газар, тэр дундаа ер бусын тайван бус газарт, сонирхолтой байдалтайгаар vнсэлцэх vйлдэл багтана. Ингээд бvгдээрээ санаатайгаа, эсвэл санамсаргvйгээр хамгийн ер бусын газруудад уруулаараа хайраа илэрхийлж буй хvмvvсийн дvр зургийн цуглуулгатай танилцацгаая. Энд єчигдрийн хос ч багтсан байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй байх.
Хамгийн ер бусын орчинд vнсэлцэж байгаа хvмvvс Хадгалах
2011-06-22, 22:40

Элдэв зураг (160 фото) №402

Сайхан амарсан уу найзуудаа, шинэ долоо хоногийн эхлэл ямар байна даа. Одоо л ажлаа амжуулна шvv гэсэн бєєн эрч хvч мэдрэгдсэн єдєр болж байна уу. Эсвэл нєгєє л хэвээрээ маргааш нєгєєдєр гэж хойш тавьсан, назгай єдєр vv. Надад нэг нєхрєєс ирсэн масс мессежийг та бvхэндээ хvргэе. "Агуу хvмvvс сэдэв ярьдаг. Энгийн хvмvvс амьдрал ярьдаг. Жижиг хvмvvс хvн ярьдаг. Зорилготой хvн дэлхий дvvрэн боломж ярьдаг. Зорилгогvй хvн таваг дvvрэн бэрхшээл тоочдог. Хvчирхэг нь боломжийг бvтээдэг. Оюунлаг нь боломжийг ашигладаг. Сул дорой нь боломжийг хvлээдэг. Тэнэгvvд нь боломжийг алддаг." гэнэ дээ. Уншиж амжаагvй нэг нь оюун бодолдоо тунгаана биз дээ. Харин одоо "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг vзэцгээе. Олон гоё, хєгжилтэй зургуудыг багтаахыг хичээсэн байгаа.
Элдэв зураг (160 фото) №402 Хадгалах
2011-06-20, 21:37

Нью-Йоркийн балетчингууд

Гэрэл зурагчин Дэйн Шитаги (Dane Shitagi) нь “Нью-Йоркийн балетчингууд” (The New York City Ballerina Project) хэмээх зургийн цоморлигийг толилуулж байна. Дэйн Шитаги нь энэхvv цуглуулгаараа их хот хэрхэн урлагийн хvмvvсийг єєртєє соронзон мэт татдагийг, бас урлагийн хvмvvс хэрхэн их хотод идээшдэгийг харуулахыг зорьжээ. Ингээд бvгдээрээ Гонолулу-д мэндэлсэн Америкийн нэрт гэрэл зурагчин Дэйн Шитаги (Dane Shitagi) – гийн нvдээр их хот, сонгодог урлаг хоёрын хослолыг харуулсан фото ертєнцєєр аялцгаая.
Нью-Йоркийн балетчингууд Хадгалах
2011-06-20, 21:35

Супер баатрууд бодит амьдрал дээр байдагсан бол

Нэгэн хэвийн амьдралаас тасарч, мєрєєдєл тєсєєллийн ертєнцєєр аялан, зєгнєлт кино зохиолд шимтэн дурлахын сацуу бодит амьдрал дунд байх боломжгvй ер бусын хvч чадалтай супер баатруудын зураг, тvvхийг амьдралынхаа нэгээхэн хэсэг мэт санадаг нэгэн бол, та энэ нийтлэлийг заавал vргэлжлvvлэн vзээрэй. Учир нь энд Грегг Сигал хэмээх гэрэл зурагчны, супер баатруудын талаарх маш сонирхолтой бас яахын аргагvй хєгжилтэй фото цуглуулгыг танд хvргэхээр бэлтгэсэн байгаа. “Супер баатрууд-бодит амьдрал дээр” хэмээх энэхvv фото цуглуулгаараа тэрээр Холливууд дахь Грауман театрын, супер баатруудын ємсгєлтэй єдєр бvр явдаг жvжигчдийн зургийг санамсаргvй авчээ. Vvгээрээ тэрээр тєсєєлєл болон бодит байдал хоёрын ялгааг харуулахыг зорьсон юм байна.
Супер баатрууд бодит амьдрал дээр байдагсан бол Хадгалах
2011-06-20, 07:49

Ливийн босогчдын гар аргаар бvтээсэн зэвсэгнvvд

Сvvлийн дєрвєн сарын туршид Ливийн жирийн иргэд болон мэргэжлийн цэргvvдийн хавсарсан арми нь Муамар Кадафигийн цэргийн эсрэг идэвхитэй эсэргvvцэл vзvvлж, дайн vргэлжирсээр байгаа билээ. Тэдэнд НАТО-гийн агаараас довтлогчид тус болж байгаа хэдий ч ихэнхдээ єєрсдєє улаан гараараа тулалдах шаардлагатай болдог учраас Муамарын бэлтгэл сайтай цэргvvдийн эсрэг тэмцэхийн тулд гартаа таарсан бvхнээрээ байлдаж, сvvлдээ юмханаар юм хийх болжээ. Єнєєдєр Ливийн эсэргvvцэгчид жинхэнэ зэвсгийн зохион бvтээгчид болсон гэж хэлэхэд хилсдэхгvй гэмээр болсон байна. Ингээд бvгдээрээ Ливийн эсэргvvцэгчдийн санаж сэдсэн тєрєл бvрийн “зэвсэгнvvдтэй” танилцацгаая. Хvн нээрээ амьсгалж байгаа цагтаа юуг ч бvтээж чадах аймшигтай амьтад шvv.
Ливийн босогчдын гар аргаар бvтээсэн зэвсэгнvvд Хадгалах
2011-06-19, 00:40

Мєсєн далайгаар нvцгэн аялсан нь

Єнгєрсєн 4-р сард Хойд Хєршийн бvлэг сайн дурынхан нийлж, “Хvн ба цагаан халим” гэсэн сонирхолтой тєслийг хэрэгжvvлсэн юм байна. Энэхvv ер бусын сонирхолтой тєслийн хамгийн гол анхаарал татсан зvйл нь хойд туйлын мєсєн доорхи чємєг ташим хvйтэн усанд эхээс тєрсєн биеэрээ орж цагаан халимнуудтай зургаан минутын турш тоглож, зурагаа авахуулсан Наталья Авсеенкогийн vйлдэл байлаа. Дэлхийн бємбєрцєгийн хамгийн цэвдэг цэгт хvртэл хэдийгээр одоо зун болж байгаа ч гэсэн туйлын мєсєн далай дотор зориулалтын ямар ч ємсгєлгvйгээр бvхэл бvтэн 6 минут байна гэдэг vнэхээр санаанд багтамгvй зvйл мэт санагдах ажээ. Ингээд бvгдээрээ энэ экспедицийн талаарх сонирхолтой, vзvvштэй гэрэл зургуудыг хvлээн авцгаая.
Мєсєн далайгаар нvцгэн аялсан нь Хадгалах
2011-06-19, 00:21

Зуны сайхан улирал

Монголд маань зуны сайхан цаг жам ёсоороо одоо л ирлээ. Олон газар халуун нарлаг цаг агаартай байна. Vvнийг дагаад ойн тvймэр ч ихсэв. Онцгой байдлын газрын мэдээнд єнгєрсєн жилийг энэ vетэй харьцуулбал тvймэрт хамрагдсан талбайн хэмжээ даруй олон дахин бага байна хэмээн мэдэгдсэн байсан. Энэ бол сайхан мэдээ. Харин энэ удаагийн фото сурвалжлагаа энэ тухай бус хvмvvс болон амьтад халуун улиралд хэрхэн амьдарч таашаалтай байгаа тухай харуулах гэсэн юм.
Зуны сайхан улирал Хадгалах
2011-06-18, 05:53

Дээхэн vеийн элдэв зургийн цуглуулга

Уншигч та бvхэнд АНУ-ын Life сэтгvvлийн архивт хадгалагдсан хєгжилтэй бєгєєд хачирхалтай фото зурагнуудын цуглуулгыг хvргэж байна. Дээхэн цагийн хар цагаан зурагнууд гэхэд маш хєгжилтэй, нилээн этгээд бvтээлvvд байна шvv. Дандаа л цаг vетэйгээ хєл нийлvvлсээр байгаад бvvр ядарч байгаа хvн байвал тvvхээр таныг аялуулах хєгжилтэй баримтууд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Ингээд хар цагаан л болохоос биш чамгvй инээд бэлэглэх, фото цуглуулгаа хvлээн авна уу.
Дээхэн vеийн элдэв зургийн цуглуулга Хадгалах
2011-06-18, 05:06

Sascha Nordmeyer-ийн зохион бvтээсэн хєгжилтэй “уруулавч”

Та єєрийгєє илэрхийлэх тал дээрээ маруухан уу? Хэн нэгнийг инээлгэж, хєгжилтэй байхыг хичнээн хичээсэн ч нэг л бvтэлгvйтээд, нэг л эв хаваа олохгvй байна уу? Тэгвэл германы дизайнер Саша Нордейер (Sascha Nordmeyer) – ийн зєвхєн танд зориулсан сонирхолтой бvтээлийг толилуулж байна. Маш энгийн зvйл атлаа хvмvvсийн харилцааны хоорон дахь vл vзэгдэх хана хэрмийг хормын тєдийд нурааж, дулаан бєгєєд хєгжилтэй уур амьсгалыг бvрдvvлж чадах энэхvv “уруулавч”-ийг Communication Prosthesis гэж нэрлэдэг ажээ. Ийм зvйлийг хараад гайхаж, инээд нь хvрэхгvй байх гээд оролдоод vз л дээ...
Sascha Nordmeyer-ийн зохион бvтээсэн хєгжилтэй “уруулавч” Хадгалах
2011-06-16, 20:22

Цагаа олж авсан зурагнууд (1-р хэсэг)

Ямар нэгэн vйл явдлын хамгийн торгон агшныг яг онож хальсанд буулгана гэдэг бол зургийн аппарат барьсан хvнээс маш их авъяасыг, эс бєгєєс чамгvй их азыг шаардана гэдэгтэй хэн ч маргахгvй байх. Тэр тусмаа найз нєхєдтэйгєє цагийг хєгжилтэй єнгєрvvлж байхдаа ийм сонирхолтой зураг дарчихвал залуу насны мартагдашгvй дурсамж, бас цаг хугацааг зогсоогч машин болж єгдєг билээ. Ингээд бvгдээрээ дэлгэцэндээ ойртон сууж, хамгийн эгзэгтэй агшинд дарсан зурагнуудын хєгжилтэй бас сонирхолтой цуглуулгатай танилцацгаая.

Цагаа олж авсан зурагнууд (1-р хэсэг) Хадгалах
2011-06-16, 20:13

Эрт цагийн Япон амьдрал

Японы дээр vеийн хуучирч элэгдсэн фото зургуудыг гар аргаар янзалж будсан эдгээр бvтээлvvдээс 19-р зууны сvvлч, 20-р зууны эхэн vеийн Их Наран Улсын ард тvмний амьдралын талаарх бяцхан ойлголт тєрж, тодорхой хэмжээний тvvхийн хичээл болох ажээ. Цэргээс халагсдсаныхаа дараагаар Йокогамад суурьшсан Италийн гэрэл зурагчин Адольфо Фарсари (Adolfo Farsari)- нь эдгээр гэрэл зургуудыг янзлан толилуулж багаа юм. Ингээд бvгдээрээ дээхэн vеийн Япон орны аж амьдралын агшин хормуудыг уран сайхны байдлаар харуулах нэг бодлын эвгvй ч юм шиг, нєгєє талаараа сонирхолтой ч юм шиг фото нийтлэлийг хvлээн авцгаая. Ард хоцорсон тvvх тоосон манан дундаас сулхан сєєнгє дуугаар “vгэлж янших” нь хэдийгээр чихэнд чийртэй ч гэсэн бvдэрч, алдалгvй урагшлахад хэрэг болдог учраас наран ургах зvгийн хєдєлмєрч ард тvний тvvхэн дvр зургууд танд нэгийг ойлгуулна гэдэгт итгэлтэй байна.
Эрт цагийн Япон амьдрал Хадгалах
2011-06-14, 19:15