ГЭРЭЛ ЗУРАГ

Зураг алаачид №19

Ямар нэгэн зvйлийн илvvдэл нь байна гэдэг хэн хvний хувьд хvсэх зvйл биш ээ. Амьтад хvртэл бусдынхаа хувьд илvvдэл нь байхыг хvсдэггvй шvv дээ. Гэвч маш цєєн хэдэн онцгой тохиолдолд vнэхээр гуравдагч этгээд байх нь давуу талтай байх нь бий. Жишээлбэл гэрэл зураг. Учир нь зурагны ард юмуу урд гэнэт гарч ирээд, тухайн зураг авахуулагчдын харуулах гэсэн дvр зургийн утгыг єєрчилж, єєрєє гол баатар нь болно гэдэг “илvvдэл”-vvдийн гавъяа гэх юм уу даа. Ингээд илvvдэлтэй гэрэл зурагны ээлжит хєгжилтэй цуглуулгыг таны ємнє дэлгэж байна.
 Зураг алаачид №19 Хадгалах
2011-11-20, 23:13

Vvлсийн гоёмсог гэрэл зурагнууд

Нарны наагуур, уулсын дээгvvр хєвєх хєвєн цагаан, хилэн хар vvлсийг ажихад vлгэрийн гэмээр хэлбэр дvрсэд аажмаар хувирч, салхины аясаар ийш тийш нvvхдээ салан сарнин байдаг нь vзэсгэлэнтэй. Тэнгэр хэдий гvн цэнхэр єнгєтэй, тєгс гоо vзэмжтэй боловч шєнє гялалзах одод, єдєр хєвєх vvлсгvй бол нэг л дутуу санагдана. Ингээд бvгдээрээ тэнгэрийн сав ертєнц болсон тєрєл бvрийн vvлсийн гайхалтай фото зургуудаар мэлмийгээ мялааж, алжаалаа тайлцгаая.
Vvлсийн гоёмсог гэрэл зурагнууд Хадгалах
2011-11-20, 22:40

Зарим эрчvvдийн мєрєєдєл ба гашуун бодит байдал

Заримдаа эрчvvд хаана ч байсан, юу ч хийж байсан гэсэн эмэгтэйчvvдтэй газрыг л хамгийн эротик, бас тачаангуйгаар тєсєєлж, єєр дээрээ ургуулан боддог нь нууц биш. Тэд хэтэрхий их порно vзсэн болохоороо ч тэр vv, эсвэл сексийн тєсєєлєл нь єндєрт хєгжсєн болохоороо ч тэр vv, ажлын газрынхаа цэвэрлэгчийг дээд зэргийн тачаангуй бvсгvй байгаасай гэж тєсєєлж, єєрийг нь єдєж хоргоогоод, орох газаргvй болгоосой гэж хvсэх нь энvvхэнд. Мэдээж бодит байдал дээр амьдрал шал єєр “аашилж” эрчvvдийн эротик мєрєєдлийг унтраадаг. Гэхдээ мэдээж бодит амьдрал бодит байдаг болохоороо л галзуу тачаангуй тєсєєллvvд оршсоор байдаг биз ээ. Ингээд бvгдээрээ эрчvvд дотроо юуг хvсэхэд, єдєр тутмын жинхэнэ амьдрал єєдєєс нь юугаар бэлэг барьдагийг харуулсан хєгжилтэй зургийн цуглуулгыг хvлээн авна уу. Мэдээж ингэлээ гээд эмэгтэйчvvдийгээ энгэр султай, бэлэн зэлэн бай гэж байгаа юм биш шvv. Дээр хэлсэнчлэн бодит амьдрал бодит болохоороо л амттай байдаг шvv дээ.
Зарим эрчvvдийн мєрєєдєл ба гашуун бодит байдал Хадгалах
2011-11-18, 05:31

Хvнсний ногоон дунд зогсох “vл vзэгдэгч хvн”

Хятадын алдартай “vл vзэгдэгч хvн” болох 38 настай Liu Bolin нь энэ удаад хvсний дэлгvvрийн vйлчvvлэгчдийн толгойг эргvvлэхээр шийджээ. Тэрээр байгаа орчиндоо єєрийнхєє биеийг уусгаж будаад, гэрэл зурагаа авдаг уран бvтээлч гэдгийг бид мэдэх билээ. Ингээд 2011 оны 11 сарын 10-ны єдєр Бээжингийн нэгэн супермаркетын ногооны тасагт єєрийгєє “єнгєлєн далдалсан” Liu Bolin-ны ээлжит “уран бvтээлийн хошигнол”-той танилцацгаая. Хvмvvс хэрхэн хариу vйлдэл vзvvлж, яаж хvлээж авсан бол? Ер нь тvvнийг ногооноос ялгасан болов уу?...
Хvнсний ногоон дунд зогсох “vл vзэгдэгч хvн” Хадгалах
2011-11-18, 04:53

Халуухан залуус

Гоо сайхныг зєвхєн бvсгvй хvний оршихуйгаар тєсєєлєєд, бусдыг нь тоолгvй vлдээвэл дэндvv єрєєсгєл ойлголт болно. Учир нь энэ ертєнций амьтай, амьгvй бvхэн ширхэг бvрээрээ гоо сайхныг илэрхийлж, нvдээ нээгээд, мэдрэмжээ ажиллуулвал бvгд сайхан талтай байдаг билээ. Тэр тусмаа эр зориг, тvрэмгий зан, хурц ухааны бэлэгдэл болсон эр хvнийг бvдvvн баараг, болхи хэмээн vзэж болохгvй. Учир нь ертєнцийг авардаг гоо сайхны эзэд болсон бvсгvйчvvд эр хvнгvйгээр бол хэнсэн билээ. Тиймээс нvцгэн цээжээ гаргасан сайхан залуусын фото цуглуулганаас бас нэгэн єєр тєрлийн гоо зvйн мэдрэмжийг бvсгvйчvvддээ зориулан хvргэж байна. Найз залуу, нєхрєєсєє нууж байгаад vзээд аваарай...
Халуухан залуус Хадгалах
2011-11-18, 04:30

Єнгєрснєє дуурайсан гэрэл зургууд

Аргентины гэрэл зурагчин Ирина Вернинг (Irina Werning)  нь "Back to the Future" хэмээх єєрийн шуугиан тарьсан фото цомогоо vргэлжлvvлж, энэ сэдвээр ахин хэд хэдэн зураг даржээ. Тэрээр сайн дурын хvмvvсийн хvvхэд насных нь зургийг яг тэр орчинд нь, тэр хувцастай, нь тэр байрлал, нvдний харцтай нь ахин авч, цуглуулсан байна. Ингээд Ирина Вернингтэй хамт Ирээдvйрvv буцан очсон сонирхолтой бvтээлvvдтэй нь танилцацгаая. Та ч гэсэн Ирээдvйрvv буцан очиж, єнгєрсєн vеийнхээ хамгийн дурсгалтай зургийг дуурайн зурагаа авахуулж болох юм. Магадгvй ингэснээрээ хайртай хvмvvстэйгээ харилцаагаа ч бэхжvvлж мэдэх юм шvv.
Єнгєрснєє дуурайсан гэрэл зургууд Хадгалах
2011-11-16, 01:31

Шог зураач Andre Carrilho

Та бvхний мэлмийд Дэлхийн улс тєрийн томоохон асуудлуудын талаар айж эмээлгvйгээр бодол санаагаа илэрхийлж чаддаг шог зураач, дизайнер болон мультилликатор зураач Андре Каррило (Andre Carrilho)–ийн хурц бvтээлvvдийг хvргэх гэж байгаадаа баяртай байна. Тэрээр Портулгалийн Лисабон-д аж тєрдєг бєгєєд "The New York Times", "The New Yorker", "Vanity Fair", "New York Magazine", "Standpoint", "Independent on Sunday", "Harper's Magazine" зэрэг дэлхийн хамгийн том хэвлэл мэдээллийн эх сурвалжуудтай хамтран ажилладаг ажээ. Тvvний бvтээлvvдээс бусдын олж хараагvй vнэнийг эсвэл хvн бvхний мэдэж байгаа боловч хэлж илчлэхээсээ айдаг бодит асуудлуудыг нарийн, хошноор хэрхэн илэрхийлснийг нь олж харах боломжтой.
Шог зураач Andre Carrilho Хадгалах
2011-11-15, 23:41

Хэрэгтэй vед нь дарсан зурагнууд

Хэрэгтэй vедээ хэрэгтэй газраа байх нь чухал боловч, тухайн vеээ мэдрэнэ гэдэг нь тvvнээс ч илvv чухал зvйл мэт санагддаг. Ихэнхи хvн хичнээн ер бусын мєчvvдийг дэргэдvvрээ єнгєрєєж байгаагаа ч мэдэх сєхєєгvй єнгєрсєндєє харамсаж, ирээдvйнхээ тєлєє санаа зовж, эсвэл хэн нэгэнд гомдож суудаг билээ. Тиймээс одоо vеэ мэдэрч, танд заяагдсан яг одоогийн сайхан бvхнийг олж харах нь хамгийн чухал билээ. Ингээд оршин байгаа мєч хормоо мэдэрч, хvлээн авч, эгзэгтэй агшны гэрэл зургуудыг хальсанд буулгаж чадсан хvмvvсийн бvтээлvvдтэй одоо танилцацгаая.
Хэрэгтэй vед нь дарсан зурагнууд Хадгалах
2011-11-15, 23:28

Тєгс тєгєлдєр гэрэл зурагны нууц тайлагджээ

Хичнээн сайхан тєрхтэй хvн байсан ч гэсэн хэзээ нэгэн цагт зураг дээр єєрєє биш юм шиг л єєр, бас онцгvй гарах тохиолдол байдаг. Тvvнчлэн нилээн царай муутай нэгэн ч гэсэн зураг дээр аятайхан гарах нь бий. Мэдээж энд фотошоп болон бусад тєрлийн программ ашиглаж, засварлаагvй тохиолдлын талаар ярьж байгаа билээ. Тэгвэл хєрєг шууд сайхан гарах эсэх нь зургийн аппаратын линзнээс хамаардаг болохыг Стивен Иствуд хэмээх мэргэжилтэн баталжээ. Тиймээс цээж зураг буюу яг нvvр тулгаж авсан гэрэл зураг дээр хvний сайхан гарах эсэх нь камерийн объективоос шууд хамааралтай байдаг гэсэн тун энгийн ойлголтыг баталсан гэсэн vг юм. Тэрээр энэхvv нотолгоогоо батлан харуулахын тулд гэрэл, сvvдэр болон зайг єєрчлєлгvйгээр, зєвхєн аппаратныхаа линзийг сольж, ганцхан моделийн зургийг хэд хэдэн удаа авчээ. Ингээд ямар ялгаа гарч байгааг хамтдаа харцгаая.
Тєгс тєгєлдєр гэрэл зурагны нууц тайлагджээ Хадгалах
2011-11-14, 09:15

Сомалийн загасчид

Сомалийн далайн дээрэмчдийн талаар дуулаагvй хvн бараг vгvй байх. Гэхдээ тэндэхийн ард иргэд тэнгис, далайг зєвхєн дээрэм тонуулын зорилгоор ашигладаггvй гэдгийг баталсан нэгэн фото нийтлэлийг одоо таны ємнє дэлгэж байна. Сомалийн газар нутгийн захаар нэлийх далайн усанд хоол хvнс болон худалдаа арилжааны зорилгоор хэрэглэхэд тохиромжтой маш олон тєрлийн загас аж тєрдєг нь олон загасчдын ар гэрийг тэжээхэд хангалттай хvрэлцдэг байна. Тэнд бvvр акуул хvртэл байдаг ажээ. Далайн чанад дахь нэгэн ард тvмний амьдралаар тавтай аялна уу.
Сомалийн загасчид Хадгалах
2011-11-13, 06:51

Хятадын гимнастикийн сургууль

Хятадууд ирээдvйн Олимпын аваргыг тєрєл тєрлєєр нь, зєвхєн эх орноосоо тєрvvлэхийг чин сэтгэлээсээ эрмэлзэж, хvvхэд хєгшидгvй энэ зорилгын тєлєє ясаа vйртэл хичээцгээдэг ард тvмэн гэдгийг бид мэднэ. Тиймээс ч хятадын эцэг эхчvvд хvvхдээ хар нялхаар нь гимнастикийн сургуульд єгч дээрхи зорилгын тєлєє махыг нь иддэг байна. Мэдээж их гvрний хэтийн зорилгод иргэний чармайлт шаардагдаж байхад бид шvvмжлэх юу байх вэ. Гэхдээ ганц медалийн тєлєє, хайнгадуухан хvний ганц сонсоод мартах нэр алдрын тєлєє юугаа ч мэдэхгvй vрсийг хэрхэн хэдэн зуугаар нь цуглуулж байгаад, сунгаж, нугалж, гvрийлгэж байгааг харуулсан доорхи зурагнууд vнэхээр эвгvй сэтгэгдэл тєрvvлж байгааг нуух юун.
Хятадын гимнастикийн сургууль Хадгалах
2011-11-11, 19:42

Норвегийн тосгоны эмэгтэйчvvд

Норвегийн Вестфолл-д vйл ажиллагаагаа явуулдаг тосгоны эмэгтэйчvvдийн Vestfold Bygdekvinnelag байгууллага нь 2012 оны нэгэн сонирхолтой хуанли гаргаж, тvvгээрээ эмэгтэй хvн бол ямар ч насандаа эмэгтэй хvн хэвээрээ л vлддэг гэдгийг батлан харуулахыг зорьжээ. Уг хуанлийн зургууд нь Норвегийн хєдєє тосгоны хижээл насны эмэгтэйчvvд эхээс тєрсєн биеэрээ зурагаа авахуулсан байна. Хєгжлєєс хол, хєдєє газар аж тєрдєг, дээрээс нь эсрэг хvйстнийхээ хайрыг булаах насаа ардаа орхисон эмэгтэйчvvдийн нvцгэн зураг хэрхэн эмэгтэй хvний гоо сайхан наснаас хамаардаггvй гэдгийг баталсныг одоо хамтдаа харцгаая.
Норвегийн тосгоны эмэгтэйчvvд Хадгалах
2011-11-11, 17:33