ГЭРЭЛ ЗУРАГ

Спортлог биетэй гуалиг бүсгүйчүүд

Энэхүү фото цуглуулгад багтсан бүсгүй бүрийн амьдралын салшгүй хэсэг нь спорт болжээ. Тэдний булчинлаг гэдэс, шөрмөслөг гар, хөлтэй эдгээр тачаангуй гэрэл зургуудыг хараад сууж байх хооронд маань эдгээр  бүсгүйчүүдээ үргэлжлүүлэн хичээллэж байж ч мэдэх юм. Харин та чөлөөт цагаараа юу хийдэг вэ? Таны бие ямар вэ?

Спортлог биетэй гуалиг бүсгүйчүүд Хадгалах
2012-06-09, 19:35

Хүн бүрийн заавал үзэх ёстой 40 газар

Байгаль эх цэнхэр гариг дээр дэндүү олон гайхалтай газруудыг бий болгосон учраас бүгдийг нь очиж үзэхэд хүний нэг нас хүрэхгүй нь харамсалтай. Гэхдээ асар их мөнгөтэй, бас аялж зугаалахын төлөө амьдралаа зориулах хүсэлтэй бол хүн гэдэг “чөтгөр” бүгдийг нь очиж үзэж магадгүй л юм. Гэвч дундаж ажилтан жилд 20 ажлын өдрийн амралт л авдаг шүү дээ. Ямартай ч хүн бүрийн заавал очиж үзэх ёстой 40 газрын дүр зургийг танд хүргэж байна. Амжихгүй, чадахгүй гэж гуниглаж суухын оронд яагаад төсөөллөөрөө аялж болохгүй гэж? Төсөөлж чадсан бүхэн заавал биелдэг гэдэг дээ.

Хүн бүрийн заавал үзэх ёстой 40 газар Хадгалах
2012-06-07, 19:53

Эрсдэлээс бүтсэн гэрэл зургууд

Лаав гэдэг нь галт уулын гүнээс гарч ирдэг хайлмал чулуу юм. Хайлмал чулуу нь шингэн хэлбэртэй 700 – 1200 градус Цельсийн халуун байдаг. Уснаас 100 000 дахин илүү гулгамтгай чанартай халуун лаав нь царцаж, буцаад цулуу болохоосоо өмөн хэдэн мянган бээр газрын туулдаг байна. Лаавын үер гэдэг нь галт уул дэлбэрсний дараа асар ихээр гарч ирэх хайлмал чулууг хэлдэг. Ингээд та бүхний мэлмийд галт чулуун шингэнд ойртож очихоосоо айгаагүй, зориг зүрхтэй гэрэл зурагчдын ачаар бий болсон галт уулын дэлбэрэлтийн үеийн зургуудыг хүргэж байна.

Эрсдэлээс бүтсэн гэрэл зургууд Хадгалах
2012-06-07, 19:07

Хөгжмийн хэмнэлээр амьсгалахад

Dance-Petersburg буюу “Бүжиж буй Петербург” төслийн хүрээнд авсан цуврал гэрэл зургуудыг танд хүргэж байна. Төрөл бүрийн жанрын мэргэжлийн бүжигчид орчин үеийн Петербург хотын гудмуудад энгийн хувцастайгаар бүжгийн уран хөдөлгөөн хийж байгаад зургаа авахуулжээ. “Амьдрал тэр чигээрээ аялгуу, харин хүмүүс бид бүгд бүжигчин юм” – ийм бодол танд энэхүү нийтлэлийг харсны дараа төрж, өөрийн эрхгүй бүжиглэмээр санагдах байх.

Хөгжмийн хэмнэлээр амьсгалахад Хадгалах
2012-06-07, 00:48

Зүгээр л хараад өнгөрч боломгүй гэрэл зургууд

Бидний бие сэтгэлээр нэвт гарахдаа ер мэдэгдэлгүй, чимээгүйхэн урсдаг цаг хугацааны доор өрнөж байгаа алгуурхан амьдралын давтагдашгүй хормуудыг хальсанд буулгаж авахгүй бол дэндүү харамсмаар... Өөрөө олж харсан гайхамшигтай, сэтгэл хөдөлмөөр, бас харуусмаар агшнуудыг бусадтай хуваалцахгүй бол дэндүү аминч мэт. Тиймээс та бүхний мэлмийд зүгээр л нэг хараад өнгөрөхийн аргагүй, сэтгэлийг ямар нэгэн байдлаар заавал хөдөлгөөнд оруулах ер бусын дүр зургуудын цуглуулгыг хүргэж байна.

Зүгээр л хараад өнгөрч боломгүй гэрэл зургууд Хадгалах
2012-06-06, 22:51

Хүний бие, урлаг, байгаль гурав

Боди артын мастер Крейг Трейси (Craig Tracy)-гийн бүтээлүүд нь биен дээрхи уран зураг төдий биш. Түүний бүтээлүүд бол моделийн бие хаана дуусч, зургийн ханан дээрхи үргэлжлэл хаана эхэлж байгааг олж харахад нилээн ажиглах шаардлагатай болдог нүд хуурсан урлагийн ер бусын төрөл юм. Ингээд эхлэл төгсгөл нь үл мэдэгдэх, нүд алдам боди артын ертөнцөөр аялцгаая.

Хүний бие, урлаг, байгаль гурав Хадгалах
2012-06-05, 20:42

Сүүлийн гурван жилийн Дэлхий дахины шилдэг фото агшнууд

Дэлхий гэдэг цэнхэр гаригийн хүндэт оршин суугч танаа сүүлийн гурван жилд фото хальсанд буусан газар газрын хамгийн сэтгэл хөдөлгөм дүр зургуудын дээжээс хүргэж байна. Хүний амьдралд хайр, аз жаргал, баяр хөөр, зовлон шаналал, баян тансаг байдал, ядуурал, хүүхэд нас, өтлөх нас, залуу нас гээд тоолж барамгүй олон ойлголтууд байдаг. Юм бүрийг, хүн бүрийг хүн бүр хайрлаж чаддагсан бол хорвоо дэлхий ямар гайхалтай диваажингийн орон байх билээ. Гэвч хайрыг үгүйсгэгч олон сэтгэл хөдлөлөөс болж хүн төрөлхтний амьдрал эрээн цоохор байсаар... Гэлээ ч амьдрал үнэхээр сайхан, агшин хором бүр нь, зовлонд унасан хүмүүс нь хүртэл сайхан. Цэнхэр гаригийг байгаагаар нь хүлээн авах хамгийн сайхан. Ингээд сүүлийн гурван жилд Украин, Голланд, Итали, Франц, Норвег, Перу, Болив, Энэтхэг, Куб, Египет, Израиль, Орос гээд ертөнцийн өнцөг булан бүрт авсан гэрэл зургуудыг хүлээн авна уу.

Сүүлийн гурван жилийн Дэлхий дахины шилдэг фото агшнууд Хадгалах
2012-06-04, 23:18

Дэгдээхийгээ хамгаалж буй эх – шувуу

Амьтан хамгаалах төвийн судлаачид шонхрын шинэ ангаахайнуудын байршлыг тогтоож, аюулгүй байдлыг нь хангахын тулд хөлд нь байршил илрүүлэгч тавих шаардлагатай болдог байна. Саяхан яг ийм ажиллагаа болох үеэр тэдний ээж нь судлаачдыг ангаахайнууддаа алхам ч ойртуулалгүй дайрч, хүний олныг үл хайхран, ганц биеэр уухайлан давшжээ. Үрээ хамгаалах эхийн байгаль дээрхи тод жишээг одоо танд хүргэе.

Дэгдээхийгээ хамгаалж буй эх – шувуу Хадгалах
2012-06-01, 02:22

Онгойлгогчгүй үед вино задлах арга

Гарын доор вино онгойлгогч юмуу уруулын будаг байхгүй тохиолдолд амтат дарсны бөглөөг гаргаж чадахгүй мунгинах үе тохиолдож байв уу? Надад лав ийм зүйл зөндөө тохиолдож байсан. Харин одоо бол би хөлдөө гуталтай байгаа цагтаа ямар ч дарсны бөглөөг мулталчихаж дөнгөнө шүү. Та ч гэсэн доорхи зөвлөгөөтэй танилцвал вино онгойлгоход асуудалгүй болно.

Онгойлгогчгүй үед вино задлах арга Хадгалах
2012-05-30, 17:09

2012 оны Орос төгсөгчид

Дасал болсон сурагчийн ширээ, ааштай ч гэсэн аргадахад уярдаг зөөлөн сэтгэлтэй ангийн багш, тохой нийлүүлэн олон намрыг угтаж, олон хаврыг үдэхдээ хүүхэд насны дурсамж бүрээ хуваалцсан анд найзуудаа сүүлчийн хонхтой хамт үдэж буй бүх сурагчдад энэхүү нийтлэлийг хүргэж байна. Энд Хойд Хөршийн сурагчдын хонхны баярын дүр зургууд таны өмнө урсах болно. Арван жилийн дурсамж, анхны хайрын мэдрэмж тань сэдэрж, нүдэнд тань доголон нулимс хурвал амьдралд анх хөл тавьсан үеийнхээ итгэл, зориг дүүрэн сэтгэлийг эргэн өөртөө дуудаарай.

2012 оны Орос төгсөгчид Хадгалах
2012-05-30, 16:52

Гэрэл зурагчин Жон Филипп – Питерийн эротик бүтээлүүд

Жан-Филипп Питер (Jean-Philippe Piter) нь 1968 онд Пакарт мэндэлсэн байна. Сургуулиа төгссөнийхөө дараа тэрээр Michel Comte, Dominique Isserman, Jacques Dirand, Yann Arthus-Bertrand нарын алдарт гэрэл зурагчидтай хамтран ажиллаж байжээ. Өнөөдөр Карибын арлууд дээр амьдарч, хөрөг зураг болон эротик гэрэл зургуудыг авдаг байна. Jean-Philippe Piter нь AD, Citizen K, Vanity Fair, W, PHOTO, Numero, Vogue UK зэрэг сэтгүүлүүдтэй хамтран ажилладаг. Ингээд бүгдээрээ түүний эрхэмсэг боловч дотор гижигдмээр ер бусын экзотик эротик ертөнцөөр аялцгаая.

Гэрэл зурагчин Жон Филипп – Питерийн эротик бүтээлүүд Хадгалах
2012-05-30, 00:14

Maxim дээрхи бүсгүйчүүд

Эрчүүдийн Maxim сэтгүүлийн нүүр болон хуудсууд дээр гарсан бүсгүйчүүдийн хараа булааж, хайлж урсмаар үзэсгэлэнт гэрэл зургуудыг хүргэж байна. Мэдээж эрчүүдийн зүрхний өвчин, бүсгүйчүүдийн үлгэр дуурайл болсон алдартай, одтой бүсгүйчүүдийн хамгийн тачаангуй бөгөөд эрхэмсэг зургууд энд багтсан байгаа. "Maxim" сэтгүүл шүү дээ. Ингээд тухлан сууж, таалан соёрхоно уу. Таны гоо сайхны мэлмий тайтгаралыг авч ирэг.

Maxim дээрхи бүсгүйчүүд Хадгалах
2012-05-27, 17:40