ГЭРЭЛ ЗУРАГ

Хамгийн өвөрмөц хуримын бөгж

Дэлхий дахинд маш олон өвөрмөц сонирхолтой, төрөл бүрийн хүмүүс оршин тогтнодог. Тоглоомчид, уран зөгнөгчид, рок … гэх мэт. Гэсэн хэдий ч тэд нэгэн өдөр өөрсдийн хайр дурлалынхаа эздийг олж гэрлэх санал тавина. Хувь хүнийхээ хувьд тэд бусдаас онцгой учраас амьдралынхаа мартагдашгүй мөчүүдийн нэг хэсэг болох хуримын ёслолын бөгж нь хүртэл өвөрмөц, сонин загвартай байдаг байна. Ингээд тэд хайртай бүсгүйдээ ямар бөгжөөр бэлэг барьцгаадгийг сонирхоё.
Хамгийн өвөрмөц хуримын бөгж Хадгалах
2012-10-10, 00:08

Америкийн шоронгийнхны амьдрал

Хүний биеийг олж төрсөн хэн боловч төрсөн газар, хүмүүжсэн орчин, хамт байсан хүмүүсээсээ хамаараад, сэтгэлзүйн хувьд өөр өөрийнхөөрөө төлөвшдөг. Хайр л байгаа цагт айдас, уур хилэнд зай олддоггүй сэтгэл гээч зүйлийн мөн чанарыг хүмүүс үл ойлгодгийн улмаас маш олон буруу зүйл хийж, амьдралын зам дээр хэлтгий гишгэн, насан туршдаа хоригдож амьдрах болдог нь харамсалтай. Хүмүүс өөрсдөө хууль дүрмийг зохиож, өөрсдийн айдас дээр тулгуурлан шорон гээч зүйлийг бүтээсэн. Дэлхийн хаана ч очсон хууль, пасспорт, шорон гурав заавал бий. Тэгвэл одоо бүгдээрээ саяхныг хүртэл Дэлхийн хамгийн эрх чөлөөтэй, хамгийн чинээлэг, жинхэнэ мөрөөдлийн газар байсан АНУ дахь шоронгийн хоригдлуудын амьдралтай танилцацгаая. Бүлээн цус биеэр гүйж, халуун амьсгаа хамраар нэвтэрч, хязгааргүй сэтгэл оюун хоёр урсаж байгаа цагт хүн гэдэг амьтан хаана ч гэсэн амьдарч чаддагийг та эндээс олж харах болно.
Америкийн шоронгийнхны амьдрал Хадгалах
2012-10-09, 23:01

Хятадын хуурамч эртний зоос

Мөнгөн дэвсгэртийн нууцлал дээд цэгтээ хүрч, технологи өндөр хөгжсөн энэ үед мөнгө олохыг хүссэн хамгийн зальтай, хамгийн сод ухаантай этгээд ч гэсэн хуурамч мөнгө бүтээх бараг боломжгүй болсон. Тэгвэл бусдын санааг хулгайлж, аливааг хуурамчаар дуурайлгадгаараа дэлхий нийтэд “алдаршин”, үзэн ядагдсан Хятад орны зарим нэг хүмүүс эртний хуучин зоос цуглуулагч хэмээн өөрсдийгөө нэрлэж, эртний зооснуудыг хуурамчаар хийж зардаг болжээ. Хятадууд хүн амынхаа олноор болон аливааг хуулбарлах “донгоороо” дэлхийн зах зээлд үйлдвэрлэлийн чиглэлээр тэргүүлж байгаа. Тэр тусмаа “эртний” гэх эд зүйлсийнх нь 80% нь хуурамч байдаг гэсэн тоо баримт бий. Ингээд бодохоор жинхэнээсээ хуучны зоос цуглуулдаг хүмүүсийн хамаг бие нь арзганаж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Хятадын хуурамч эртний зоос Хадгалах
2012-10-09, 22:42

Шар шувуу хаана байна?

Шар шувуу бол махчин жигүүртэн билээ. Сайн ан хийхийн тулд түүнд хурц хараанаас гадна олзноосоо нуугдах шаардлага чухал байдаг. Тиймээс шар шувуу нь хүрээлэн буй байгаль орчин юмуу амьдардаг газрынхаа өнгөнд ууссан өд сөдтэй байх нь элбэг. Ингээд та бүхний өмнө байгаа орчноосоо ялгарахын аргагүй болсон шар шувуудын фото зургуудыг хүргэж байна. Зураг бүр дээр шар шувуу байгаа. Та аль болох хурдан хугацаанд олж харж, хараагаа шалгахыг оролдоорой.
Шар шувуу хаана байна? Хадгалах
2012-10-08, 20:14

Хуурамч мэдрэмж

Хамгийн алдартай мэргэчид өөрсдийн зөн совин мэдрэмжиндээ итгэдэг. Гэсэн хэдий ч заримдаа энэхүү мэдрэмж андуурах тохиолдол бий. Бид ямар нэг юмыг хараад түүнд огт хамааралгүй үнэлэлт, дүгнэлт өгдөг. Тэгвэл энэ бол харааны хуурамч мэдрэмж юм. Зарим харааны хуурамч мэдрэмжинд шинжлэх ухааны талаас тайлбар байдаг бол заримд нь байдаггүй байна. Бидэнд харааны хуурамч мэдрэмж төрүүлдэг нэг зүйл бол хөдөлж буй зураг. Зарим нэг зургийг бид удаан ажиглахад үнэхээр хөдлөж байгаа мэт сэтгэгдэл төрөх боловч энэ бол бидний харааны болон хүлээн авах хуурамч мэдрэмж юм.
Хуурамч мэдрэмж Хадгалах
2012-10-07, 18:57

Түүхэн үйл явдлууд

Бидний амьдарч буй энэ цаг үе хүртэл нэлээд олон түүхэн үйл явдлыг туулж ирсэн нь мэдээж. Тэгвэл эдгээр түүхэн үйл явлуудыг эргэн дурсацгаая. Энэхүү зургуудын зарим нь саяхан олон нийтэд цацагдсан бөгөөд ховор гэрэл зургуудын нэг билээ. Ихэнхийг нь бид та бүхэнд танилцуулж байсан. Зарим хүмүүсийн хувьд энэ зургууд ямар нэг утга учир илэрхийлж байгаа бол ихэнх хүмүүсийн хувьд зүгээр л түүхэн зураг байж болох юм.
Түүхэн үйл явдлууд Хадгалах
2012-10-07, 18:25

Тайваны “бетель” мансууруулах бодисны худалдаачид

“Бетель” буюу Тайванчуудын нэрлэдгээр “бинлан” гэдэг нь тэндэхийн хуулиар зөвшөөрөгдсөн хар тамхины төрлүүдийг хэлнэ. Үүнд: далдуу модны навч, арек самар, навчин тамхи, ургамалын нэрмэл архи зэрэг мансууруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд багтдаг ажээ. Эдгээр бодисууд нь хэрэглэсэн хүнийг сэтгэл хөөрсөн, цовоо байдалд оруулж, удаан хугацаанд ядарч сульдахгүй, аливаад удаанд төвлөрөхөд нь тусалдаг байна. Мэдээж эдгээр нь шөнийн явдалд дурлагчдын салшгүй хэрэглээ юм. Ингээд зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан фото нийтлэлийг танд хүргэж байна.
Тайваны “бетель” мансууруулах бодисны худалдаачид Хадгалах
2012-10-06, 01:04

Зураг алаачид №23

Аливаа орчин, цаг үеийнхээ илүүдэл нь болоод ч гэсэн амьдралаас таашаал авдаг хүмүүс олон байдаг. Тэд нэг бол өөрсдийгөө дутуу үнэлдэг учраас ямар ч хамаагүй аргаар бусдыг уцаарлуулж, анхаарлыг нь татахыг хүсдэг, үгүй бол зүгээр л дэндүү хөгжилтэй хүмүүс байдаг биз. Харин аливаа зургийг “алж” орхидог зурагт хуудас, эд зүйлс, амьтдын талаар бол ямар “зорилготой” байдгийг нь хэлж мэдэхгүй юм. Ингээд бүгдээрээ ээлжит хөгжилтэй фото нийтлэлээрээ цаг нөхцөөцгөөе.
Зураг алаачид №23 Хадгалах
2012-10-06, 00:07

Бяцхан бүтээл

Ихэнхи ээж нар бяцхан үрээ унтаж байхад нь аль болох гэр орныхоо ажлыг амжуулахыг эзмэлздэг билээ. Тэгвэл япон улсын 41 настай ээж Mami Koide хүүхдийнхээ унтлагын цагийн үеэр жинхэнэ бүтээл туурвидаг байна. Тэрээр өөрийн охин Nuno–г унтаж байхад, түүнийг урлагийн бүтээл болгож чаддаг аж. Mami Koide хүүхдийн шог зураач бөгөөд ийнхүү охиноо унтаж байх зуур бүтээлээ туурвидаг байна. Ингээд энэхүү өхөөрдөм бяцхан шөнө нойрон дундаа өөрөө ч мэдэлгүй ямар ямар дүрд хувирдгийг сонирхоцгооё. Магадгүй эдгээр зургууд түүний бага насны нандин дурсамж болж үлдэх болов уу.
Бяцхан бүтээл Хадгалах
2012-10-05, 22:18

Африкийн гүн дэхь амьдрал

Баримтат гэрэл зургаар дагнан ажилладаг Брент Стиртон (Brent Stirtion) нь өөрийн гэсэн өвөрмөц арга барил, илэрхийллээрээ алдартай. Тэрээр амьдралынхаа туршид жил бүрийн бараг 9 сарын хугацаанд нь Дэлхийн өнцөг булан бүрээр аялах томилолттой байдаг. Стиртон нь объектийнхоо мөн чанарт гүнзгий нэвтэрч, бүх л оюун бодлоороо төвлөрсний эцэст зураг дардаг ажээ. Тэрээр зураг даруулж буй хүнтэй маш түргэн хугацаанд сайтар ойлголцож чаддаг бөгөөд тухайн цаг мөчид өрнөж буй үйл явдал, сэтгэл хөдлөлийг алдалгүй буулгадаг ховорхон авъяастай нэгэн.
Африкийн гүн дэхь амьдрал Хадгалах
2012-10-03, 20:26

Баячуудын нисдэг онгоцны салон

9-р сарын 27-29-ний хооронд Оросын Бизнес нислэгийн төвд 7 дахь удаагийн JetExpo үзэсгэлэн болж өндөрлөжээ. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр Оросын тэргүүн баячууд, удирдах албан тушаалтан хүмүүсийн нислэгийн тусгай онгоцыг харж болох байсан байна. Бидний мэдэхээс баячууд бүгд тусгай нислэгээр нисдэг билээ. Хэдийгээр тэд ажлын журмаар явж байгаа хэдий ч гэртээ байгаа мэт л тав тухтай нислэг хийдэг байна. Эдгээр хүмүүсийн нислэг хийдэг онгоцны дотоод засал чимэглэлийг сонирхоцгооё. Үнэхээр тусгай нислэг гэж нэрлэхээс ч өөр аргагүй.
Баячуудын нисдэг онгоцны салон Хадгалах
2012-10-03, 20:09

Ухаан балартуулам төгс өгзөгтэй Бразиль бүсгүйчүүд

Бүрхэг тэнгэртэй ажлын энэ өдрөөр та жаахан уйдангуй суугаа бол таны сэтгэлийг сэргээх бэлэг бидэнд байна. Энэ бол Бразиль улсад жил бүрийн 9-р сард зохиогддог "Miss Bumbum Brasil 2012" тэмцээний оролцогч бүсгүйчүүдийн гэрэл зургууд юм. Энэхүү тэмцээний шүүгч нар нь хамгийн төгс өгзөгтэй бүсгүйг шалгаруулах үүрэгтэй байдаг. Та бүхэнд одоо финалийн шатанд өрсөлдөх 15 бүсгүйн зургийг хүргэж байна. Та ямар ч хүйстэй байсан эдгээр зургууд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Гагцхүү компютерийн дэлгэцээ ганцхан өөртөө л харагдахаар байрлуулахгүй бол...
Ухаан балартуулам төгс өгзөгтэй Бразиль бүсгүйчүүд Хадгалах
2012-10-02, 22:05