ГЭРЭЛ ЗУРАГ

Хар тамхийг биедээ нууцаар авч явах хэрэгслүүд

Маш жижигхэн боловч чанд хориотой ямар нэгэн зүйлийг биедээ зайлшгүй авч явах шаардлага гарвал хүмүүс юуг хэрэглэх байсан бол? Өөрөөр хэлбэл хар тамхинаас хамааралтай хүмүүс “хайртай нунтаг” юмуу өвсөө хэрэглэхэд ойр байлгахын тулд юунд нууж болох вэ? Түүнчлэн хар тамхины наймаагаар мөнгө олдог хууль бус наймаачид хар тамхийг хилээр гаргахдаа юуг ашиглаж болох вэ? Энэ асуултын хариу болгож Францын Ла-Рошель хотын цагаачдын байранд цугларсан, бүхэл бүтэн музейг бүрдүүлэх хэмжээний хар тамхины “нуувч”-нуудыг танилцуулж байна. Энэ бол баригдсан зүйлс юм.
Хар тамхийг биедээ нууцаар авч явах хэрэгслүүд Хадгалах
2012-10-23, 22:54

Мөнгийг дуурайлган зурсан нь

Хятадын нэгэн оюутан залуу 100 юаний мөнгөн дэвсгэртийг хэрхэн дуурайлган зурсан тухайгаа харуулсан гэрэл зургийг интернэтэд тавьжээ. Зөвхөн харандаа болон автомат балны тусламжтайгаар дуурайлгасан энэхүү 100 юанийг хайнгадуухан хүн бол анзаарахгүй л хэрэглэчихэж мэдэхээр юм байна. Ямартай ч та бүхэн нэг хараад санаа бодлоо бичээрэй.
Мөнгийг дуурайлган зурсан нь Хадгалах
2012-10-23, 22:38

Үнэн мөний баримал босчээ

Английн Илфракомб хотод жирэмсэн эмэгтэйн анатомийг харуулсан 20 метр өндөртэй, хүрэл барималыг суурилуулсан байна. Энэхүү барималыг Британий алдарт уран бүтээлч Дэмьен Хёрст (Damien Hirst) бүтээжээ. Энэхүү барималд “Үнэн мөн” гэдэг нэр өгсөн байна. Жирэмсэн эмэгтэйн гайхалтай мөн чанарыг сэтгэлзүйн болон бие махбодийн талаас нь илэрхийлсэн ер бусын барималыг та одоо олж хараарай.
Үнэн мөний баримал босчээ Хадгалах
2012-10-19, 21:51

Сонирхолтой сурталчилгааны арга

Бүтээгдэхүүнээ маш сайн борлуулахын тулд сонирхолтой, хэрэгцээтэй сурталчилгаа явуулсны үндсэн дээр амжилт олдог. Тиймээс “Science World” сэтгүүл энэхүү аргыг сонгосонд ямар ч гайхах зүйл үгүй. Олон жилийн туршид “Science World” сэтгүүл нэр хүндээ өсгөх, борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд нэг л аргыг хэрэглэж ирсэн бөгөөд энэ арга нь нэлээд амжилттай болдог аж. Тэд томоохон дэлгүүр эсвэл гудамжинд янз бүрийн сонирхолтой баримтын гарчгийг нь бичиж хүмүүсийн нүдэнд бодитоор үзэгдэхүйц ил тавьдаг байна. Энэ нь “Хэрвээ та үүнийг сонирхож байвал “Science World” сэтгүүлийг аваад уншаарай. Бид та бүхэнд бүхнийг тайлбарлаж чадна” гэсэн утгатай байдаг гэнэ. Ингээд “Science World” сэтгүүлийн ашигладаг рекламны төрлүүдээс сонирхоцгооё.
Сонирхолтой сурталчилгааны арга Хадгалах
2012-10-19, 00:01

Зурагт буусан хамгийн аюултай 10 байгалийн гамшиг

Хүрээлэн буй орчны хүчин зүйлээс шалтгаалан маш хурц хэлбэрээр, гэнэт илрэхдээ олон хүн амьтныг гэмтээж, асар их хэмжээний эд материалын хохирол учруулдаг байгалийн цочир үзэгдлийг бид байгалийн гамшиг гэж нэрлэдэг билээ. Хорвоо ертөнц ямар ч сануулга, анхааруулгагүйгээр бидэнрүү илгээдэг энэхүү байгалийн гамшиг гээч тодотголд газар хөдлөлт, шуурга, үерээс авахуулаад халдварт өвчин хүртэл багтана. Эд бүгд байгаль эхийн уур хилэн гэж нэрлэхэд ч багадахаар, үнэхээр сүрдмээр, аймшигтай зүйл билээ. Гамшиг болгон оргил үедээ төсөөлөлд ч багтамгүй дүр зургийг бий болгодог. Тэгвэл одоо бүгдээрээ төрөл бүрийн байгалийн гамшгийг үеэр авсан аймшигтай арван дүр зургийг хүлээн авцгаая.
Зурагт буусан хамгийн аюултай 10 байгалийн гамшиг Хадгалах
2012-10-18, 23:33

Шивээстэй бүсгүйчүүд

Эгэл боргил амьдрал дундаас гоо сайхныг нь олж хараад, түүнийгээ бүтээл болгон туурвихыг урлаг гэж хүн төрөлхтөн нэрэлсэн. Хорвоогийн гоо сайхныг өөр өөрийнхөөрөө илэрхийлдэг урлагийн төрлүүд, уран бүтээлчид Дэлхий дээр үеийн үед байсаар ирсэн билээ. Тэгвэл урлагийн бүхий л салбарын мастерууд нэг л зүйл дээр зуун хувь санал нийлдэг. Тэр нь эмэгтэй хүний гоо сайхан юм. Дурласан бүсгүйдээ шүлэг зориулаагүй яруу найрагч, дуулсан дуундаа эмэгтэй хүнийг магтаагүй дуучин, зохиосон аялгуундаа эмэгтэй хүний уянгыг шингээгээгүй хөгжмийн зохиолч, зурсан зургандаа эмэгтэй хүний эротикийг оруулаагүй зураач гэж үгүй. Тэгвэл одоо бүгдээрээ үй олон урлагийн төрлүүдийн нэг болох шивээсний урлаг болон эхээс төрөхдөө урлаг болон мэндэлдэг бүсгүй хүн хоёрын хослолын талаар хүүрнэх гэрэл зургуудыг хүлээн авцгаая.
Шивээстэй бүсгүйчүүд Хадгалах
2012-10-18, 22:20

Цуварсан үйлдлийн гэрэл зураг

Нэг хүн, амьтан болон эд зүйлийн нэг үйлдлийг дараалсан кадруудад буулгаад, түүнийгээ нэгтгэсэн бүтээлийг бид "Цуварсан үйлдлийн гэрэл зураг" гэж нэрлэдэг болоод байгаа билээ. Нэг ёсондоо удаашруулсан бичлэгтэй төстэй. Ийм төрлийн зураг дарахад арын фон нь үргэлж өөрчлөгдөх гээд байдаг тул хөдөлгөөнгүй фон дээр авахад тохиромжтой байдаг ажээ. Технологи өндөр хөгжиж, гэрэл зургийн талаар мэдлэг олдоцтой болсон өнөө үед дур нь байгаад, тэвчээр нь хүрэлцвэл хэн ч болов ийм зураг авах боломжтой болсон. Ингээд бүгдээрээ цуварсан үйлдлийн хэд хэдэн сонирхолтой бүтээлүүдийг хүлээн авцгаая.
Цуварсан үйлдлийн гэрэл зураг Хадгалах
2012-10-18, 20:10

Богино даашинзтай охид (1-р хэсэг)

Баярлаж угтдаг Баасан гаригийн бараа сураг үл үзэгдэх Мягмар гарагийн ажлын цагийн тань уйтгарыг бие барьсан, богино даашинзтай бүсгүйчүүдийн амьсгаа давчдам зургуудаар үргээе гэж бодлоо. Эр хүний болдоггүй мөрөөдлийн амилал болсон биетэй бүсгүйчүүд дэндүү давчуу, бас богинохон даашинзтай байхдаа үнэхээр дэлгэцээ бусдаас нуугаад, хараад л суугаад баймаар дүр зургийг бий болгодог ажээ. Ганцаараа байхдаа л үзэхийг зөвлөж байна.
Богино даашинзтай охид (1-р хэсэг) Хадгалах
2012-10-17, 00:54

Хятадуудын тухай бас нэгэн түүх

Хятадуудын сонин хачныг Дэлхий нийт гайхаж барахгүй бололтой. Тэндэхийн зарим нэг хүмүүс нь Хятадын Дорно зүгт байдаг Цяньтан голын ус эргээ халих үеэр зориудаар тэнд очдог байна. Энэхүү голын түрлэг нь 9 метр өндөрт хүрч, 40 км/цагийн хурдтай түрдэг ажээ. Тэнд очиж, “байгалийн гайхамшгийг” харсныхаа төлөө олон хүмүүс эрүүл мэнд, амь насаараа “төлбөр төлдөг” юм байна. Найман настай нялхсаа дагуулаад, наян настай буурлуудаа хөтлөөд, амиараа дэнчин тавин байж эргээ халих хилэнт голын эрэгт очдог Хятадын ард түмний ээлжит сонин үйлдлийн дүр зургийг танд хүргэж байна.
Хятадуудын тухай бас нэгэн түүх Хадгалах
2012-10-17, 00:11

Хүүхэд нас ба одоо цаг

Хүүхэд насныхаа аль нэгэн сонирхолтой фото агшинг дуурайлган зургаа авахуулсан хүмүүсийн ээлжит хөгжилтэй, бас сэтгэл хөдөлгөм зургуудыг танд хүргэж байна. Цаг хугацаа хэдийгээр хуанлигийн хуудас тоолон, хэнийг ч хүлээлгүй урсан одсоор байгаа ч гэсэн орчин цагийн хүмүүс бид аз болж зургийн цомгоо сөхөөд, өөрийн балчир үеийн зургийг харангаа өнөөдрийн өөрсөдтэйгөө харьцуулах боломжтой байдаг билээ. Тэгвэл та ч гэсэн эдгээр хүмүүсийн нэгэн адил хөгжилтэй харьцуулалт хийж болох юм. Ингээд “хүүхэд нас ба одоо цаг” цувралын үргэлжлэлийг хүлээн авна уу.
Хүүхэд нас ба одоо цаг Хадгалах
2012-10-16, 00:05

Уэльсийн оюутнууд хичээлийн шинэ жилээ тэмдэглэсэн нь

Их Британий Вант Улсын нэгээхэн хэсэг болсон 3 сая гаран хүн амтай Уэльсийн оюутан залуус хичээлийн шинэ жилийн баярыг үнэхээр “тасархай” тэмдэглэжээ. Тэдний баяр нь бүх талаараа галзуу байсан гэдэгт итгэлтэй байна. Ёс суртахуун, эрээ цээр, уух архины хэмжээ, толгойгоо алдахын хязгаар гээд л, бүх талаараа. Ямартай ч ёсорхог Британий залуус сүүлийн жилүүдэд эрх чөлөөнд хэт тэмүүлдэг болсны нэгэн жишээ гэмээр Уэльсийн оюутнуудын хичээлийн шинэ жилийн “баярын” торгон агшнуудыг танд хүргэж байна. Тэд маргааш нь хичээлдээ яаж явсан бол?...
Уэльсийн оюутнууд хичээлийн шинэ жилээ тэмдэглэсэн нь Хадгалах
2012-10-10, 22:48

Урлагийн бүтээл мэт төмөр хүлгүүд

Дизайнерын ажил бол үнэн хэрэгтээ урлагийн бүтээл байдаг. Тиймээс авто машины дизайныг зохион бүтээдэг хүн ч гэсэн тухайн машины өвөрмөц чанар, чадал, үйлдвэрлэгчийнх нь онцлог, хэрэглэгчийн таашаал зэргийг нэгэн бүтээл болгон нэгтгэн харуулах хүнд даалгаврыг авдаг. Тэгвэл одоо бүгдээрээ төрөл бүрийн чамин тансаг дизайнтай төмөр хүлгүүдийн гэрэл зургуудыг хүлээн авцгаая. Зарим машины зураг нь сайхан бүсгүйн “хачиртай” байгаа.
Урлагийн бүтээл мэт төмөр хүлгүүд Хадгалах
2012-10-10, 21:58