Нацистуудын "Супер Ари хүүхэд" бүтээх туршилт

Германы Гуравдугаар рейх нь "ари" хүмүүсийг бусдаас давуу байлгах зорилго дээр түшиглэн байгуулагдсаныг та бүхэн мэдэх билээ. Тиймдээ ч тэд Ари цусыг цэврээр нь авч үлдэж, хүчирхэгжүүлэхийн тулд "Lebensborn" буюу “Амьдралын эх үүсвэр” хэмээх хөтөлбөрийг эхлүүлж байжээ.

Нацистуудын "Супер Ари хүүхэд" бүтээх туршилт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Lebensborn"-ий хүрээнд тэд анх SS-ийн офицеруудад “цэвэр цус”-ны эмэгтэйг сонгож өгч байсан бөгөөд тэд офицеруудын хүүхдийг төрүүлж, өсгөж хүмүүжүүлдэг байв. Чухам үүний ачаар л "АВВА" хамтлагийн дуучин Анни-Фрид Лингстад төрсөн юм шүү дээ. Гэвч хэсэг хугацааны дараа тус хөтөлбөрийн үйл ажиллагаа гажуудаж эхэлсэн билээ.

Тэр цагт сонгогдсон бүсгүйчүүд тусгай орчинд амьдарч, хүүхэд төрүүлж байжээ. Энэ төрлийн анхны байр 1936 онд Мюнхенд нээгдсэн бөгөөд Герман бараг бүх Европыг эзлэх үед хилийн чанадад ч “Супер хүүхэд” төрүүлэх үйл ажиллагаа өрнөж байжээ.

Норвеги хамгийн ихээр уг ажиллагаанд өртсөн бөгөөд цэнхэр нүдтэй, цайвар үстэй Норвеги хүүхдүүдийг Ари үндэстэн хэмээн үзэж байв. Норвегичуудын хувьд Герман офицерын хүүхдийг төрүүлэх нь дайны үеэр сайхан, тайван амьдрах цорын ганц боломж нь байжээ.  Тиймээс ч ихэнх бүсгүйчүүд өөрийн хүсэлтээр офицерын хүүхдийг төрүүлж байсан гэнэ.

Германы газар нутаг дээр "Lebensborn" оршиж байх хугацаанд 8000 орчим цэвэр Ари цусны хүүхэд төрсөн бол Норвегид 1.5 дахин их байв.

1938 онд энэ ажлыг илүү өргөжүүлэх шийдвэр гарч, гадаад төрхөөрөө Ари үндэстэнтэй ойролцоо жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулах болжээ. Тэд жирэмсэн эмэгтэйчүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, харин хүүхдээ асрамжийн газарт өгөх саналыг тавьж байв. Тэр ч бүү хэл, хэд хэдэн хүүхдээ асрамжийн газарт өгсөн эмэгтэйчүүдэд “Төмөр хэрээс” бэлэглэж байсан гэнэ.

Үүнээс жилийн дараа Генрих Гиммлерийн тушаалаар жирэмсэн эмэгтэйчүүдийг дэмжих биш, ердөө л хүүхдүүдийг нь хулгайлж Германд авчрах болжээ. Ихэнхдээ Польш, Чех, Югославаас ирсэн хүүхдүүдэд эмчийн үзлэг хийж, Ари үндэстэнтэй илүү ойролцоо хүүхдүүдийг шалган сонгож авч байв.

Ингээд шалгаруулалтад тэнцсэн хүүхдүүдийг тусгай аргаар өсгөж хүмүүжүүлэх буюу "германжуулж" байжээ. Тэдний нэрийг сольж, эцэг эх, төрсөн нутгийг нь мартуулж, нацизмын үнэт зүйлсийг тархинд нь суулгаж байв.

Харин шалгаруулалтад тэнцээгүй хүүхдүүдийг бөөнөөр хорих лагерь луу илгээж байжээ.

Уг процессын гол шалгуур нь хүүхдүүд рүү хэт ягаан гэрэл тусгах байсан бөгөөд жинхэнэ ари үндэстний үс онцгой өнгөөр гэрэлтдэг гэж үздэг байсан аж. "Германжуулалтын" анхан шатны бэлтгэлийг давсан хүүхдүүдийг SS-д гишүүнчлэлтэй гэр бүл өргөж авна.

"Lebensborn" хөтөлбөртэй холбоотой бүхий л мэдээлэл, баримт дайны үеэр устаж үгүй болсон учир чухам хэдэн хүүхэд тус хөтөлбөрт хамрагдсан нь тодорхойгүй байдаг. Гэхдээ судлаачид ойролцоогоор 200 мянган хүүхэд энэ үйл ажиллагааны хохирогч болсон байх магадлалтай хэмээн тааварладаг аж.

Нэгэн баримт дурдахад, дайн дууссаны дараа Герман офицерын хүүхдийг төрүүлсэн Норвеги эмэгтэйчүүдийг олны өмнө зодож, доромжлох явдал газар авчээ. Өөрөөр хэлбэл, SS-ийн эцэгтэй хүүхдүүд олны доог тохуу болж байсан юм. Харин Норвегийн хөрш Швед нь тийм хувь заяатай хэдэн зуун хүүхдүүдийг өөртөө шилжүүлж авсан ба улмаар Анни-Фрид Лингстад нь Шведийн иргэн болсон юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()