ГЭРЭЛ ЗУРАГ

Бидструпын ухаалаг комиксууд

Данийн иргэн болох Херлуф Бидструп (Herluf Bidstrup) нь комикс зурдаг байсан бөгөөд түүний комиксуудад ямар ч тайлбар хэрэггүй гэнэ. Тэрээр 1912 онд Дани улсад төрсөн бөгөөд 76 насандаа таалал төгсчээ. Херлуф 5000 гаруй бүтээлийн эзэн бөгөөд та бүхэнд түүний 40-60-аад онд зурж байсан комиксуудыг хүргэе. Түүний зурсан комиксууд нэг талаас харахад хөгжилтэй байдаг хэдий ч нэлээд ажиглаж харвал ихээхэн ухаарал төрүүлсэн зургууд байх болно.
Бидструпын ухаалаг комиксууд Хадгалах
2012-12-19, 00:04

Гэрэл зурагчин Роберт Трахтенберг

Лос-Анжелосын алдарт гэрэл зурагчин Роберт Трахтенберг (Robert Trachtenberg) нь ихэвчлэн хөрөг зураг болон загварын зураг авдаг байна. Тэрээр  “Rolling Stone”, “Entertainment Weekly”, “Esquire”, “Tatler” болон “Glamour” зэрэг алдарт сэтгүүлүүдэд ажилладаг аж.  Гэрэл зураг дарахаас гадна Роберт хэд хэдэн баримтат киноны найруулагчаар ажиллаж байжээ. Мөн “ When I knew” хэмээх номны зохилыг бичсэн бөгөөд энэхүү номны хэсгээс Америкийн өдөр тутмын сэтгүүл болох “The New York Times” хэвлэж гаргадаг байна. Одоогийн байдлаар тэрээр алдарт кино найруулагч Мела Бруксын талаар баримтат кино хийж байгаа гэнэ. Энэхүү кино 2013 онд нээлтээ хийх юм байна. Ингээд Робертын дарсан гэрэл зургуудаас сонирхоцгооё.
Гэрэл зурагчин Роберт Трахтенберг Хадгалах
2012-12-18, 23:03

Гэрэл зурагчин Жонатан Бекер

Гэрэл зурагчин Жонатан Бекер (Jonathan Becker) 1954 онд Нью-Йорк хотод төржээ. Бага насандаа тэрээр ийм, тийм мэргэжилтэй болно гэж огт төлөвлөж байгаагүй байна. Жонатан хүүхэд байхаасаа эхлэн алдарт гэрэл зурагчин, зураач, уран барималчин Брассаягаар хичээл заалгадаг байсан аж. Ингээд л гэрэл зурагт татагдан орсон байна. Тэрээр алдартангуудын гэрэл зургийг дардаг бөгөөд энэ чиглэл нь түүнд амжилтыг авчирсан юм. Ажил хөдөлмөрийнхөө анхны гарааг “Interview” сэтгүүлээс эхэлж байсан бөгөөд Слим Аоранс болон Фрэнк Захари нарт дарсан зургаа харуулж, тайлагнадаг байсан гэнэ. Ингээд Жонатаны уран бүтээлээс сонирхоцгооё.
Гэрэл зурагчин Жонатан Бекер Хадгалах
2012-12-17, 05:46

Энни Лейбовицийн бүтээлүүд

Энни Лейбовец (Annie Leibovitz)-ийн ажлыг мэдэхгүй хүн гэж үгүй. Уран бүтээлийнхээ 40 жилийн хугацаанд тэрээр гэрэл зургийн бүхий л салбарт хүчээ сорьж байсан байна. Энни дотоод чимэглэлийн гэрэл зураг, байгалийн зураг, сурвалжлагын гэрэл зураг гэх мэт зургуудыг дарж байсан ч төдийлөн амжилт олоогүй боловч хөрөг зургийн салбарт хүчээ сорьсноор ийнхүү нэр хүнд, алдар гавъяанд хүрсэн аж. Ямар нэгэн зүйл болж бүтэхгүй байна гээд түүнийгээ хаях бус харин ч бууж өгөлгүй тэмцсэнээр хүссэндээ хүрж болдогийг Энни Лейбовицийн жишээнээс харж болох нь.
Энни Лейбовицийн бүтээлүүд Хадгалах
2012-12-15, 23:59

Баячуудын хүүхдүүд

Баячуудын хүүхдүүдийн талаар мэдээлэл, гэрэл зургуудыг олоход тийм ч хүндрэлтэй биш юм. Учир нь тэд хаа явсан газраа өөрсдийнхөө iphone болон бусад ямар нэгэн төхөөрөмжөөр зургаа дарж өөрийн онлайн хуудсанд тавьдаг билээ. Ингээд эдгээр залуу баячуудын хаагуур аяладаг, хэрхэн цагийг өнгөрөөдөг, ямар зүйлс хэрэглэдэг талаар гэрэл зургуудыг хүлээн авцгаая.

Баячуудын хүүхдүүд Хадгалах
2012-12-15, 23:55

Сүүлчийн агшин

Одоо бүгдээрээ дахин хэзээ ч тохиолдохгүй торгон мөчүүдэд хийсэн гэрэл зургийг хүргэе. Энэхүү зургуудыг ямар нэг азгүй зүйл тохиолдохоос өмнө амжиж дарсан байна. Ингээд дараах зургуудыг харахдаа хамгаалалтын дуулга өмсөж, хамгаалалтын бүсээ бүслээд, аюулгүй байдлаа хангаарай. Учир нь ихэд өвдөх болно шүү.
Сүүлчийн агшин Хадгалах
2012-12-15, 22:14

“TwistedSifter” сэтгүүлийн шилдэг зургууд

“TwistedSifter“ хэмээх интернэт-сэтгүүлийн хуудсанд өдөр бүр солигддог “Энэ өдрийн зураг” хэмээх булангийн 2012 оны шилдгийн шилдэг зургуудыг тус сэтгүүлийн хамт олон шалгаруулжээ. Энэхүү шалгаруулалтыг хийхдээ хамгийн их сэтгэгдэл үлдээсэн, хамгийн их үзэгчтэй байсан зургуудыг сонгосон болов уу. Та эдгээр зургуудыг өмнө нь харж байсан ч байж магадгүй. Гэсэн хэдий ч дахиж нэг хараад сэтгэлээ сэргээж яагаад болохгүй гэж?...
“TwistedSifter” сэтгүүлийн шилдэг зургууд Хадгалах
2012-12-14, 20:44

Элдэв зураг (160 фото) №414

Оройн мэнд хүргэе найзуудаа, Саак анх нээгдээд л удаагүй байхдаа (2007 он) хэрэглэгч та бүхэндээ “Элдэв зураг” гэсэн нэрэн доор дэлхий өнцөг булан бүрт болж буй хөгжилтэй, сонирхолтой фото цуглуулгыг цуврал болгон хүргэсээр 4 жил гаран болсон билээ. Сүүлийн хагас жил шахам энэ цувралаа хүргээгүй их удажээ. Хайгаад үзэхээр, хамгийн сүүлд 413 –дахь дугаарыг гаргаад л таг болжээ. Өнөөдөр та бүхэндээ 414 дэхь дугаар буюу сэтгэл сэргээж, хараа булаасан маш гоё зургуудыг багтаасан “Элдэв зураг” цувралын Шинэ дугаарыг толилуулж байгаадаа таатай байна.
Элдэв зураг (160 фото) №414 Хадгалах
2012-12-14, 04:56

Сэтгэл хөдөлгөм гэрэл зургууд

Та бүхэнд хамгийн сэтгэл хөдөлгөм зургуудыг хүргэе. Эдгээр зургуудыг өөр газар, өөр цагт, өөр хүмүүс дарсан учир зураг бүр өөрийн гэсэн бяцхан түүхийг өгүүлж байгаа билээ. Энэхүү гэрэл зургуудыг харснаар танд гунигтай, жаргалтай, сургамжтай, хөгжилтэй гэх мэт маш олон янзын мэдрэмж төрөх болно.
Сэтгэл хөдөлгөм гэрэл зургууд Хадгалах
2012-12-13, 21:03

"National Geographic" -ийн эцсийн шат

Тун удахгүй буюу 12 сарын 15-нд “National Geographic” хамгийн шилдэг зургуудаа шалгаруулж, ялагчийг тодруулах болно. Энэхүү мөчийг тэмцээнд оролцогчид тэсэн ядан хүлээж байгаа болов уу. Тиймээс энэ удаад бид та бүхэндээ “National Geographic” цувралын сүүлийн шилдэг зургуудыг хүргэж байна. Үнэхээр сайхан, гайхалтай гэрэл зургууд гэдэгтэй санал нийлэх биз.
"National Geographic" -ийн эцсийн шат Хадгалах
2012-12-13, 02:30

Кони-Айлэнд хагас арал 40 хоногийн дараа

Саяхан америкт нүүрлээд байсан “Сэнди” хэмээх аймшигт хар салхи руу эргэн очицгооё. Кони-Айлэнд хэмээх хагас арлын хажууд автобус, нийтийн тээврийн зогсоол байдаг байжээ. Харин аймшигт хар салхи болохоос өмнө энэхүү зогсоолыг дүүртэл нь автобус тавьсан байх юм. Яагаад? Хар салхи болоход мэдээж энэ бүх зүйл устаж үгүй болох нь тодорхой л байсан шүү дээ. Ингээд энэхүү “Сэнди” хар салхи болсны 40 хоногийн дараа арлын байдал хэрхэн өөрчлөгдсөн талаар харцгаая. Ямар ч л байсан дүүрэн хог, бохир гудамжнаасаа одоог хүртэл салж чадаагүй бололтой.
Кони-Айлэнд хагас арал 40 хоногийн дараа Хадгалах
2012-12-12, 21:00

Хөдөлгөөнт зургууд

Эдгээр зургуудын ихэнхи нь “gif” хэлбэртэй байгаа боловч үнэхээр сайхан харагдаж байна. Нэг зургийг хийхэд хэд хэдэн үе шат дамжих бөгөөд эцэст нь энэхүү гайхалтай үр дүнг мэдэрч болно.Эдгээр хөдөлгөөнт зургууд нь орчин үеийн урлагийн нэгэн шинэхэн төрөл бөгөөд “ cinemagraphs” үгнээс гаралтай юм. Энэхүү шинэхэн урлагийг Нью-Йоркийн гэрэл зурагчин Жемми Бек (Jamie Beck) болон эвлүүлэгч, дизайнер Кевин Берг (Kevin Burg) нар үүсгэн бий болгожээ. Хамгийн анх хөдөлгөөнт зургийг Нью-Йоркийн загварын талаарх мэдээлэл дээр ашиггласан байна. Үүний гол зорилго нь тухайн загвар өмсөгчийн болон загварын чухал гэсэн хэсгүүдэд үзэгчдийн анхаарлыг татах явдал байсан юм.
Хөдөлгөөнт зургууд Хадгалах
2012-12-11, 19:09