Бидний үнэн гэж боддог худал зүйлс

Орчлон ертөнц дээр олон төрлийн зүйлс оршиж байдаг төдийгүй эдгээрийг судалж, бүх зүйлсийг баттай болгоно гэдэг бүтэшгүй зүйл. Харин батлагдаагүй зүйлсийг үнэн хэмээн бодит байдлаас дэгсдүүлэх нэгэн байхад үнэхээр л үнэн зүйлийг худал хэмээн өөрийгөө зөвтгөх хүмүүс ч цөөнгүй байх нь бий. Тэр ч утгаараа та бүхэндээ хүмүүсийн үнэн хэмээн итгэдэг худал зүйлсийг түүвэрлэн хүргэе.

Бидний үнэн гэж боддог худал зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Кофе уух нь эрүүл мэндэд муу юу?

Хэрэв кофег тааруулж ууж чадах юм бол энэ нь таныг Паркинсоны өвчин, чихрийн шижин зэргээс хамгаалах ач тустай юм. 

Кофе уух нь эрүүл мэндэд муу юу?

2 Эверест дэлхийн хамгийн өндөр уул мөн үү?

"Mauna Kea" галт уул нь далайн түвшнээс дээш 4,207 метр өндөртэй бөгөөд далайн гүнд 6,000 метр нь харагддаггүй байна. Ингэснээр тус уул нь бэлээсээ оргил хүртлээ нийт 10,203 метр болж байгаа юм. Харин Эверестийн хувьд 8,848 метр өндөртэй бөгөөд "Mauna Kea"-аас 1,355 метрээр намхан аж.

Эверест дэлхийн хамгийн өндөр уул мөн үү?

3 Наймаалж 8 хөлтэй юу?

Үнэн хэрэгтээ тус амьтан нь 2 хөл, 6 гар, 3 зүрхтэй аж. 

Наймаалж 8 хөлтэй юу?

4 Улаан өнгө бухыг өдөөдөг үү?

Бухын тулааны явцад хүмүүс үргэлж улаан даавуу барьж улангассан бухыг хурцалж, өдөөж өгч буй мэт харагддаг. Гэвч үнэн хэрэгтээ бух огт өнгө ялгадаггүй бөгөөд энэ нь хүнийг гэмтээсэн тохиолдолд цусыг давуунаас ялгаруулж, үзэгчдийг цочроохгүй гэсэндээ улаан өнгийг сонгодогтой холбоотой юмсанж.

Улаан өнгө бухыг өдөөдөг үү?

5 Бүдэг гэрэлд ном унших хараа муутгадаг уу?

Хүн бүр орой үдшийн цагаар бүдэг гэрэлд ном сонин уншсанаар хараа муудна гэж итгэж, үүнээс сэргийлдэг. Гэвч энэ нь худал аж. Нүдний булчинг бага зэрэг ядраахаас өөр сөрөг нөлөө үзүүлдэггүй байна.

Бүдэг гэрэлд ном унших хараа муутгадаг уу?

6 Газар унасан хүнсийг тэр дор нь авч идэхэд зүгээр үү?

Энэ нь худлаа юм. Хүмүүс 5 секундын дүрмийг баримталж газар унаад удаагүй зүйлийг авч идэхэд зүгээр гэдэг ч маш их бактери хормын төдийд наалдсан байдаг.

Газар унасан хүнсийг тэр дор нь авч идэхэд зүгээр үү?

7 Алтан загас 3 секундын санах ойтой юу?

Алтан загас нь 3 секундын санах ойтой гэдэг нь худал болохыг шинжээчид тогтоожээ. Тус амьтан нь бидний төсөөлж байгаагаас ч илүү урт хугацаанд аливаа зүйлсийг санаж байдаг аж. 

Алтан загас 3 секундын санах ойтой юу?

8 Хоол идсэний дараа шүдээ угаах хэрэгтэй юу?

Хооллож дуусмагцаа амны хөндийгөө сайтар цэвэрлэх хэрэгтэй гэж шүдний эмч нар зөвлөдөг. Тэгвэл хоол идсэнээс хойш нэг цагийн дараа шүдээ цэвэрлэх ёстой гэнэ. Учир нь хооллосноос хойш 20-30 минутад амны хөндий дэх хүчил, шүлтийн тэнцвэр алдагдсан байдаг тул энэ үед шүдээ сойздож угаахад амархан гэмтэж, паалан нь нимгэрэх аюултай байдаг байна.

Хоол идсэний дараа шүдээ угаах хэрэгтэй юу?

9 Задгай сансарт таталцлын хүч үйлчилдэг үү?

Задгай сансарт харин ч эсрэгээрээ таталцлын хүч үйлдэлдэг. Гэхдээ энэ нь дэлхийг бодвол харьцангуй бага аж. Харин сансрын нисгэгчид өмсөх хувцас, эдлэл хэрэгсэлдээ тусгай зүйлсийг ашиглаж, жингүйддэг ажээ.

Задгай сансарт таталцлын хүч үйлчилдэг үү?

10 Оройн цагаар юм идэх нь таргалуулдаг уу?

Орой идэх, өдөр идэх ямар ч ялгаагүй. Хамгийн гол нь та хоол хүнснээс авсан калорио шатаахад л хангалттай юм.

Оройн цагаар юм идэх нь таргалуулдаг уу?

11 "Big Ben" гэж цагтай цамхагны нэр мөн үү?

"Big Ben" гэдэг нь цагтай цамхаг бус түүнд байрлах хонхы нэр аж. Тус цамхагыг "Elizabeth" гэдэг. 

"Big Ben" гэж цагтай цамхагны нэр мөн үү?

12 Богино долгионы зуухны гадна тал халах нь аюултай юу?

Богино долгионы зуух нь дотроосоо халах хэмжээгээ хянаж байдаг тул гадагшаа халсан ч та санаагаа чилээх шаардлагагүй.

Богино долгионы зуухны гадна тал халах нь аюултай юу?

13 Хэт даарвал ханиад хүрдэг үү?

Бид даарснаас болж биш бусдаас халдвар авснаар ханиад хүрдэг байна.

Хэт даарвал ханиад хүрдэг үү?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()