Эрэгтэй, эмэгтэй хүний тархины ялгааг эрдэмтэд судалж дараах 7 баримтыг дэлгэжээ

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тархины ялгааг эрдэмтэд ихэвчлэн генетик болон биологийн үүднээс тайлбарлах гэж оролдсоор ирсэн билээ. Шинжлэх ухааны хамгийн залуу салбар ухаан болох "невробиологи" нь хүний зан аашинд тархины бүтэц болон үйл ажиллагаа ямар нөлөө үзүүлдэгийг судалдаг.

Эрэгтэй, эмэгтэй хүний тархины ялгааг эрдэмтэд судалж дараах 7 баримтыг дэлгэжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Анагаах ухаан болон технологийн хөгжил дэвшлийн ачаар хүн төрөлхтөн бидний хамгийн чухал эрхтэн болох тархийг эрдэмтэд гүнзгийрүүлэн судалсаар байгаа бөгөөд дараах 7 баримтыг дэлгэн тавьсан байна. 

 

1. Тархины хэмжээ

19-р зууны эрдэмтэд эрэгтэй хүний тархи эмэгтэй хүнийхээс том байдгийг илрүүлсэн. Харин орчин үеийн судалгаагаар эрэгтэй хүний тархи нь эмэгтэй хүний тархинаас дундажаар 10%-иар том байдгийг мэдэж авсан бөгөөд тархины хэмжээ жижигхэн байх нь IQ муутай гэсэн үг биш болохыг батлаад байгаа юм. 

2. Тархины тал бөмбөрцөг

Та инженер хүний  зүүн тархи, харин хөгжимчин хүний баруун тархи ажилладаг гэдгийг сонсч байсан уу? Тэгвэл энэ нь ташаа ойлголт ажээ. Сүүлийн үеийн эрдэмтдийн үзэж байгаагаар эрэгтэй хүний зүүн, харин эмэгтэй хүний баруун тархи идэвхитэй ажилладаг гэсэн дүгнэлт гарчээ. Үүнээс гадна эрэгтэй хүний мэдрэлийн холбогчууд тархины тал бөмбөрцөг дотроо л байж байдаг бол эмэгтэйчүүдийнх тал бөмбөрцөгийн хооронд оршиж байдаг. 

3. Тархины бүтэц 

Бүтцийн хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тархи нэлээдгүй өөр ажээ. Эрэгтэй хүний өнчин тархи, тархины яслаг бүрхэвч эмэгтэйчүүдийнхээс арай том байдаг бол эмэгтэй хүний харааны товгор, гипогамп зэрэг хэсгүүд эрэгтэйчүүдийнхээс илүү том байдаг. 

4. Тархины бүтэц чадварт нөлөөлөх үү?

20-р зууны сүүлч үе хүртэл эрдэмтэн судлаачид эмэгтэй хүний ярианы чадвар эрэгтэйчүүдийнхээс хавьгүй илүү хэмээн үздэг байсан бол орчин үеийн тархи судлаачид эрэгтэй, эмэгтэй хүмүүс энэ тал дээр онцын ялгаагүй гэсэн байр сууринаас хандах болжээ. Бид мөн эрэгтэй хүмүүсийг математикт илүү чадварлаг хэмээн үздэг. Тэгвэл сүүлийн үеийн судалгаагаар эрэгтэй, эмэгтэй хүмүүс математикийн програмыг яг ижил түвшинд сайн эзэмшиж чадаж байгаа нь ажиглагдсан байна. 

5. Гормоны нөлөө

Бэлгийн гормон нь хүний зан авир болон тархинд хэрхэн нөлөөлдгийг баталсан судалгаа өнөөг хүртэл хийгдээгүй л байна. Эрэгтэй хүнийг түрэмгий зан авир гаргавал түүний үйлдлийг тестостеронтой холбон ойлгодог ойлголт өдгөө түүх болон үлджээ. 

6. Мэдрэлийн өвчнүүд 

Аутизм, анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэг болон унших чадваргүй байх өвчин нь эрчүүдийн дунд түгээмэл байдаг бол сэтгэл гутрал, санаа зовинол, хоолны дуршил алдагдах өвчнүүд эмэгтэйчүүдэд түгээмэл илэрдэг байна.  Эндээс үзэхэд хүйсээсээ хамаарч тухайн өвчнүүдээс өөрийгөө урьдчилан сэргийлэх нь чухал байна. 

7. Тархи бол нарийн төвөгтэй, цогц эрхтэн юм

Судлаачдын тэмдэглэж буйгаар туйлын эрэгтэйлэг юмуу туйлын эмэгтэйлэг тархи гэж нэг ч байхгүй ажээ. Хүн бүрийн тархи онцгой бөгөөд таны тархи миний тархинаас хөгжлийн хувьд огт өөр гэсэн үг юм. Хүний хүйс нь тухайн хүний авьяас чадвар, зан ааш, бусад онцлог шинж чанаруудад нөлөөлдөггүй. Тухайн хүн ямар хүн болж төлөвших нь амьдарч буй орчин нөхцөл, соёл, хүмүүжил болон генээс нь хамаардаг билээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()