Гэрэл зурагчин Рэй Булсон (Ray Bulson) Аляскийн гайхалтай гэрэл зургуудыг даржээ. Тэрээр 2006 оноос эхлэн мэргэжлийн гэрэл зурагчин болсон бөгөөд өмнө зүгээр л сонирхлын үүднээс зураг дардаг байсан байна. Хэдийгээр Рэй бүх төрлийн зургийг сонирхдог ч ихэвчлэн байгаль, зэрлэг ан амьтан, ургамлын зургийг авах дуртай гэнэ. Ингээд түүний мэрэгжлийн түвшинд дарсан Аляскийн гэрэл зургуудыг хүлээн авцгаая.
Хадгалах
Хойд Солонгосын тэргүүн Ким Чен Ын нь 2011 оны сүүлээр буюу эцгийгээ нас барсны дараа үүрэгт ажлаа гүйцэтгэж эхэлсэн билээ. Түүний удирдлаган доор Хойд Солонгос улс хэд хэдэн амжилттай алхмуудыг хийсэн бөгөөд үүнд Олон Улсын эсэргүүцлийг үл хамааран пуужин хөөргөсөн үйл ажиллагаа багтдаг. Гэхдээ одоог хүртэл Хойд Солонгосын иргэд нутгаасаа дүрвэн явж байгаа билээ. Харин одоо Хойд Солонгосыг дотоодын болон гадныхны нүдээр хэрхэн харагддаг талаар фото сурвалжлагыг хүлээн авцгаая.
Хадгалах
Жим Ричардсон (Jim Richardson) орчин үеийн алдартай, нэр хүндтэй гэрэл зурагчдын нэг юм. Түүний талаар зургийн салбарынхан бараг бүгд л мэднэ. Энэхүү гэрэл зургуудад түүний ажлын бяцхан хэсэг байгаа боловч эдгээр зургуудыг харахад л Жимийн авъяас чадварыг үнэлэх хангалттай баримт болж чадна.
Хадгалах
Эдгээр зургуудыг авсан гэрэл зурагчин Лу Нань (Lu Nan) бол их даруухан бөгөөд зоримог хүн юм. Тэрээр зураг авахуулах дургүй бөгөөд сэтгүүлчдийн асуусан асуултанд энгийн л хариулт өгдөг. Лу Нань 1962 онд Бээжин хотод төрсөн бөгөөд түүний зургуудын онцлог нь нийгмээс тусгаарлагдсан хүмүүсийн гэрэл зураг байдаг. Лу Нань нь Хятадын хууль бус католик шашинтнууд болон сэтгэцийн эмнэлэгт буй өвчтөнгүүдийн зургийг дарж байжээ. Харин 2006 онд Лу нь Мьянму руу явсан бөгөөд энд хар тамхинд донтсон хүмүүсийн зургийг авч чаджээ. Түүнээс: Хэрхэн эдгээр хүмүүсээс зөвшөөрөл авдаг вэ? гэхэд: “Би тэдэнд анхаарал, халамж тавьдаг. Тэд ч үүний хариуг барьдаг юм. Тэд ч гэсэн бидэнтэй адил хүн шүү дээ” -хэмээн хариулсан байна.
Хадгалах
Бидний дараагийн хүргэх гэж буй 2012 оны шилдэг зураг нь "Associated Press" агентлагын шалгаруулсан шилдэг гэрэл зургууд юм. Харин энэхүү гэрэл зургуудад сэтгэл хөдлөм агшнууд, байгалийн сонин үзэгдэл, улс орнуудын хачирхалтай ёс жаяг гэх мэт олон гайхалтай агшнууд багтсан байгаа.
Хадгалах
Хэдийгээр зун болох болоогүй байгаа ч Victoria’s Secret-хэн аль хэдийнээ энэ зуны усны хувцасны шинэхэн каталогийн зураг авлатыг хийгээд амжсан байна. Шинэ загварыг Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэрүүд болох Кэндис Свэйнпоул, Эрин Хитертон, Бехати Принслу, Лаис Рибейро болон Сара Сампио нар толилуулжээ. Ингээд 2013 оны усны хувцасны загварын чиг хандлагыг сонирхоцгооё.
Хадгалах
Абрахам хэмээх энэхүү нуур нь Канадын хойд Саскачеванд байрдах хиймэл нуур юм. Нуурыг анх 1972 онд бүтээсэн бөгөөд 19-р зууны үед Саскачеван голын дагуу амьдарч байсан Силаса Абрахама-гийн нэрээр нэрлэсэн байна. Абрахам нууранд ховорхон үзэгдэл болох усны дээд давхаргаар хөлдсөн сонирхолтой агаарын бөмбөлөгүүдийг харж болно. Эдгээр бөмбөлөгүүдийг ихэвчлэн мөсөн бөмбөлөг хэмээн нэрлэдэг байна.
Хадгалах
2012 оны шилдэг зургууд үргэлжилсээр л байна. Энэ удаад “Esquire” сэтгүүлээс шалгаруулсан өнгөрсөн оны хамгийн шилдэг 50 гэрэл зургийг хүлээн авцгаая. Энэ нийтлэлд үзэсгэлэнтэй барилга байгууламж, байгалийн үзэсгэлэн гэх мэт олон сонирхолтой зургууд багтсан болно.
Хадгалах
Сэтгэл санаагаар унасан хэн нэгнийг нүүр дүүрэн инээмсэглэлээр угтвал тухайн хүнд бага ч гэсэн аз жаргалыг бэлэглэх болно. Баярласан талархсанаа илэрхийлэхдээ хүртэл үргэлж инээж байвал тухайн хүн таатай байх нь мэдээж. Инээд аз жаргал бэлэглэдэг гэдэг яах аргагүй үнэн үг. Ингээд хамгийн аз жаргалтай инээмсэглэлтэй гэрэл зургуудыг хүлээн авцгаая.
Хадгалах
Хэдийгээр өнгөт гэрэл зураг илүү тод өнгөлөг гоё харагддаг ч, хар цагаан гэрэл зургийг яаж гүйцэх билээ. Хар цагаан зургууд бол тухайн гэрэл зургийн модель болох хүн, байгаль, эд зүйлсийг илүү бодит, нууцлаг харагдуулдаг. Харин энэ удаа хар цагаан айдас хүргэм, уйтгартай зургууд бус тачаангуй бүсгүйчүүдийн хар цагаан гэрэл дүр төрхүүдийг хүлээн авцгаая.
Хадгалах
Хэдийгээр 2012 он өнгөрсөн ч шилдгүүдийн цуваа үргэлжилсээр... Ингээд Францын мэдээллийн шилдэг агентлаг болох “Agence France-Presse” –ийн шалгаруулсан 2012 оны шилдэг гэрэл зургуудыг хүлээн авцгаая. Энэхүү агентлаг нь англи, франц, араб, испани, герман болон португаль хэлтэй байдаг гэнэ.
Хадгалах
Бидний сэтгэл зүрхэнд хайр энхрийлэл, бахархал, хүндэтгэл төрөх үед бид тухайн мэдрэмжийг төрүүлж байгаа хүнийг очоод чангаас чанга тэврэн, үнсмээр санагддаг. Энэхүү хүсэл эрмэлзэл нь хүн төрөлхтөн үүссэн цагаас л эхлэн биднийг дагасаар ирсэн. Дарвины онолд итгэх юм бол энэ бүр эртнээс ч үүссэн байж болно. Учир нь сармагчин хүртэл үнсэлттэй ойролцоо үйлдлийг хийдэг шүү дээ. Хүмүүс өдөр бүр зүгээр л нэг нэгнийгээ үнсэх бус үүгээрээ сэтгэлийн байдлаа илэрхийлж, заримдаа бүр янз бүрийн үнсэлтийн тэмцээн уралдаан зохиох нь ч бий. Тэд бүр дэлхийн үнсэлтийн өдрийг ч тэмдэглэх болсон. Ингээд гэрэл зурагчдын амжиж дарсан халуухан үнсэлтүүдийн гэрэл зургийг хүлээн авцгаая.
Хадгалах