Шууд хоёр ихэр тачаангуй бүсгүйтэй уулзах юмсан хэмээн бараг ихэнхи эрчүүд бодож байсан болов уу. Тэгвэл өнөөдөр хамгийн сайхан бөгөөд хамгийн халуухан ихрүүдийн гэрэл зургийг хүлээн авч сонирхоцгооё. Ажил дээрээ үзэж байгаа бол болгоомжтой байгаарай.
Хадгалах
Эдгээр хүмүүс хөдөлмөрийн аюулгүй байдал гэгч юу болохыг мартсан бололтой. Хэрвээ гэнэтийн санамсаргүй осол гарвал эдгээр хүмүүсийг юу хүлээж байгаа нь үнэхээр аймшигтай. Тиймээс хэрвээ та ямар нэгэн аюултай ажил хийж байгаа бол юуны түрүүнд гарах эрсдэлийг тооцоолж хөдөлмөрийн аюулгүй байдлаа заавал хангаарай. Эдгээр зургуудыг маш анхааралтай харж, энэхүү алдаануудыг бүү давтаарай.
Хадгалах
Үндэсний газар зүйн агентлагийн алдарт “National Geographic” сэтгүүл 1888 оны 1 сарын 13-нд анх үүсэн байгуулагджээ. Ингээд он жилүүд улиран өнгөрч энэ оны 1 сарын 13-нд National Geographic сэтгүүл 125 жилийнхээ ойн баярыг тэмдэглэсэн байна. Өнөөдрийн байдлаар энэхүү сэтгүүлийг 40 сая гаруй хүн 26 орчим хэлээр уншдаг гэнэ. Ингээд түүхэн зарим нэг гэрэл зургуудыг сонирхоцгооё.
Хадгалах
Виорел Попеску (Viorel Popescu) өсвөр насандаа өөрийн төрсөн нутаг болох коммунист Румыни-г орхин явсан байна. Тэрээр Герман улсад очсон боловч насанд хүрээгүй түүнд хулгай хийхээс өөр арга зам үлдээгүй аж. Виорел баригдсаныхаа дараа Бельги рүү шилжиж хүмүүсээс гуйлга гуйж амьдрах болжээ. Аз болоход 2000 онд тэрээр Их Британид ирсэн бөгөөд энд кранистын ажилд орж чадсан бөгөөд сүүлийн 12 жилийн туршид энэхүү ажлаа хийж байгаа гэнэ. Виорел Лондонгийн гэрэл зургуудыг дарж краны кабин дотроо боловсруулдаг байна.
Хадгалах
Японы Нагано халуун рашаанд Mакак сармагчингууд байнга л усанд ордог байна. Бид ийм зургийг нэлээд харж байсан. Гэсэн хэдий ч эдгээр өхөөрдөм улаан нүүрт сармагчингуудыг хараад хараад ханашгүй билээ. Ингээд эдгээр бяцхан хөөрхөн амьтдын гайхалтай гэрэл зургуудыг сонирхоцгооё.
Хадгалах
Австралийн иргэн Тим Холмс гэр бүлээ аймшигт галын аюулаас аварчээ. Тэд гал гарж буй байшингийн ойролцоо гол дотор 3 цагийг өнгөрүүлсэн байна. Энэ хүнд хэцүү нөхцөлд Тим хэрхэн зураг дарж чадсан нь бас ихэд гайхалтай. Энэхүү галын аюулаас амьд гарч чадсан нь үнэхээр азтай нэгэн тохиолдол болжээ.
Хадгалах
Байгаль дэлхий гэдэг гайхалтай сайхан зүйл билээ. Ялангуяа санаандгүй байдлаар үүл янз бүрийн хэлбэр дүрстэй болдог бөгөөд үүнийг харж ажиглах нь хичнээн таатай. Ингээд өвөрмөц хээ угалзтай үүлний гэрэл зургуудыг сонирхоцгооё.
Хадгалах
Сайн уу залуусаа. Та бүхэндээ "Фото зураг" төрөлд ордог шинэхэн сонирхолтой зургуудын цуглуулга болсон "Элдэв зураг" цувралынхаа 416 дахь дугаарыг хүргэх гэж байгаадаа таатай байна. Тэгэхээр та нартаа багахан мэдээ хүргэхэд, саакийн маань булангууд шинэчилэгдэж байгаа бөгөөд эхний ээлжинд "Мэдээ" булангаа шинэ өнгө төрхөөр гаргаж ирэхээр амралтын өдрүүдээ ажлын өдөр болгон ажилласаар байна. Дараагийн шинэчлэх ажил бол "Саак Твитт" булан байх болно. Ингээд бяцхан нууцыг мэдсэн бол одоо та элдэв зургуудаа нээж үзээрэй. Үнэхээр гоё болсон бөгөөд бидний амьдралын эргэн тойронд буй янз бүрийн сонирхолтой агшнуудыг хамруулсан байгаа.
Хадгалах
Энэхүү залууг Донован Нельсон гэдэг юм байна. Түүний эхнэр нь 33 настай бүсгүй байдаг бөгөөд эхнэрийнхээ төлөө тэр юу ч хийхээс буцдаггүй гэнэ. Харин та энэхүү залууг хэдэн настай гэж бодож байна? Тусламж болгон хэлэхэд тэрээр наснаасаа хамаагүй залуу харагдаж байгаа шүү.
Хадгалах
Стив Хэуорт хэмээх Аризона мужийн нэгэн залуу хүмүүсийн гоо сайхныг ёстой л нэг алдаг гэнэ. Гэсэн хэдий ч тэрээр маш олон үйлчлүүлэгчтэй бөгөөд хүний бие нь түүний хувьд орлогын эх үүсвэр болдог аж. Тэрээр шивээс, пирсинг гэх мэт ер нь л гоо сайхны мэс ажилбарын бараг л бүгдийг хийдэг боловч энэ нь гоё сайхан болох бус харин эсрэг тал руугаа чиглэсэн байдаг байна. Ингээд Стивийн хийсэн бүтээлүүдийг сонирхоцгооё.
Хадгалах
National Geographic сэтгүүл хэдэн сар үргэлжилсэн гэрэл зургийнхаа уралдааны ялагчдыг тодрууллаа. Гол шагналын сан нь 10,000 доллар болон АНУ-д байрлах “National Geographic” сэтгүүлийн редакцид очих, АНУ-д аялах эрхийн бичиг байсан билээ. Тэгвэл энэхүү шагналын эзнээр Бусаб хэмээх барын зургийг дарсан Эшли Винсент шалгарсан байна. Нийт 14 байр эзлүүлсэн бөгөөд одоо бүгдээрээ энэхүү хэдэн мянган зурагнаас шилдэг хэмээн шалгарсан гэрэл зургуудтай танилцацгаая.
Хадгалах
Хятад улсад эд өвлийн хүйтэн улирал тачигнаж байгаа гэнэ. Ялангуяа Сиан хотод нэлээд хүйтэн байгаа бололтой. Тиймээс Сиан хотын иргэд загасчлахаар шийджээ. Хүйтэнд усны дээд давхаргад байсан загаснууд хөлдсөн учир загас агнахад хялбар байсан бололтой. Ингээд Хятадууд хэрхэн загасчилсан талаар сонирхоцгооё. Тэдний хувьд загасчлал нь амжилттай болсон гэж хэлж болно шүү.
Хадгалах