ГЭРЭЛ ЗУРАГ

National Geographic - 1 сарын шилдэг зургууд

Өвлийн нэг сар дуусах гэж байгаатай холбогдуулан хүн бүрийн сэтгэл санаа өөдрөг байгаа болов уу. Учир нь урин дулаан цаг ирж байна шүү дээ. Харин одоо бүгдээрээ үндэсний газар зүйн агентлаг “National Geographic”-ийн 1-р сарын, мөн шинэ оны хамгийн анхны шилдэг бүтээлүүдийг хүлээн авч сонирхоцгооё.
National Geographic - 1 сарын шилдэг зургууд Хадгалах
2013-01-31, 03:32

Хиппичүүдийн амьдрал

Гэрэл зурагчин Эрик Бюве (Eric Byuve) нь Парис дахь уран зургийн факультетийг төгссөнийхөө дараа буюу 1981 оноос эхлэн зураг дарж эхэлсэн байна. Эрик маш олон арга хэмжээнд оролцож, олон орноор аялаж гайхалтай гэрэл зургуудыг авах болжээ. Тэрээр жил бүр Бразильд очиж "Хиппи"-чүүдийн амьдралыг харуулсан сонирхолтой зургууд дардаг ажээ. Хиппи хүмүүс бол ямар нэгэн дайн, балмад үзлийн эсрэг зогсдог бөгөөд эв найрамдалыг хүсч, Эх дэлхийгээ хайрлахыг эрмэлздэг. Голд нүцгэн усанд орж, морь унаж, байгалийн сайхныг бишэрч, овог аймаг болон амьдарч байгаа хэсэг бүлэг хүмүүс юм.
Хиппичүүдийн амьдрал Хадгалах
2013-01-29, 22:23

Элдэв зураг (100 фото) №417

Амралтын өдрийн мэнд хүргэе найзуудаа, ойрдоо гадаа дулаахан, утаа багатай ажил алба хөөцөлдөх, алхаж явахад урамтай, сэтгэл тэнэгэр сайхан өдрүүд байна. Зам харгуй ч ачаалал бага байгаа нь Хотын даргын захирамжтэй холбоотой билээ. Нийслэлчүүд маань гэрээс гараад л стресст өртөж эхэлдэг болсон бөгөөд үүнээс нь бага ч болов чөлөөлж байгаад нь талархууштай. За ингээд элдэв хов жив, улс төр, гэмт хэрэг, хэрүүл маргаан гэх мэт хэрэгтэй хэрэггүй мэдээллээр бөмбөгдүүлж залхсан та нарынхаа сэтгэлийг сэргээж, нүдийг баясгахаар сайтынхаа хамгийн хөгжилтэй нийтлэл болох "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг толилуулж байна.
Элдэв зураг (100 фото) №417 Хадгалах
2013-01-27, 20:50

Махлаг бүсгүйчүүд

Зуны улирал болоход яагаа ч үгүй байгаа мэт санагдана. Гэсэн хэдий ч та зуныхаа төлөвлөгөөг төсөөлөн бодож, суугаа болов уу. Энэхүү төлөвлөгөөнд далай, нуур, наран шарлагын газар гэх мэт зүйлүүд багтаж л байгаа байх. Магадгүй та бага зэрэг махлаг бөгөөд далайн эрэг дээр юу өмсөхөө мэдэхгүй, өөрийнхөө галбираас санаа зовж байна уу? Санаа зовох хэрэггүй дээ. Энэ тохиолдолд та өөртөө тохирсон, зөв усны хувцсыг сонгоход л хангалттай. Ингээд махлаг бүсгүйчүүдэд зориулсан усны хувцасны загварыг танилцуулъя.
Махлаг бүсгүйчүүд Хадгалах

Азийн сайхан бүсгүйчүүд

Бүсгүй хүний гоо сайхан гэдэг үнэхээр агуу билээ. Ази бүсгүйчүүд сайхан бие галбир, үзэсгэлэнт царайгаараа залуучуудын нүдийг хужирласаар л... Ажлын долоо хоногийн сүүлчийн өдөр учраас таны сэтгэл санаа сэргэг, амралтынхаа өдрүүдээ хэрхэн өнгөрүүлэх талаар төлөвлөн сууж байгаа болов уу. Тэгвэл төлөвлөгөөгөө зохиох зуураа азийн сайхан бүсгүйчүүд цувралын ээлжит дугаарыг хүлээн авч үзээрэй.
Азийн сайхан бүсгүйчүүд Хадгалах
2013-01-25, 21:12

Хятадын жүжигчдийн будаггүй, будагтай төрх

Мэргэжлийн гоо сайхны будалт гэдэг үнэхээр гайхамшгийг бүтээж чаддаг бөгөөд бүсгүйчүүдийн дутагдлыг нууж, харин давуу талыг нь ил гаргаж чаддаг байна. Тиймээс энгийн нэгэн бүсгүйг гайхалтай сайхан бүсгүй ч болгож хувиргадаг. Тэгвэл Хятадын жүжигчид будаггүй болон будагтай үедээ хэрхэн харагддагийг харцгаая.
Хятадын жүжигчдийн будаггүй, будагтай төрх Хадгалах
2013-01-24, 23:37

Эрик Йохансаны өвөрмөц гэрэл зургууд

Шведийн гэрэл зурагчин Эрик Йохансан (Eric Yohansan) ихэд өвөрмөц гэрэл зургуудыг дардаг гэнэ. Түүний дарж буй гэрэл зургуудыг тодорхойлоход ихэд хэцүү юм. Зарим гэрэл зургууд нь сюрреалист байдаг бол зарим нь зүгээр л харахад таатай, сонирхол хөдөлгөхүйц байдаг. Эрикийн хэлж байгаагаар тэрээр камерын тусламжтайгаар бодит байдлыг бус харин өөрийнхөө бодит хэмээн үздэг зүйлээ дардаг гэжээ. Ингээд энэхүү гайхалтай гэрэл зурагчны бүтээлүүдийг хүлээн авцгаая.
Эрик Йохансаны өвөрмөц гэрэл зургууд Хадгалах
2013-01-23, 23:48

Сэтгэл хөдөлгөм гэрэл зургууд

Ингээд ээлжит хамгийн сэтгэл хөдөлгөм гэрэл зургуудыг хүргэе. Эдгээр зургуудыг өөр газар, өөр цагт, өөр хүмүүс дарсан учир зураг бүр өөрийн гэсэн бяцхан түүхийг өгүүлж байгаа билээ. Энэхүү гэрэл зургуудыг харснаар танд гунигтай, жаргалтай, сургамжтай, хөгжилтэй гэх мэт маш олон янзын мэдрэмж төрөх болно.
Сэтгэл хөдөлгөм гэрэл зургууд Хадгалах
2013-01-23, 23:41

Стефан Гесел болон түүний олон өнцөгт ертөнц

Стефан Гесел (Stefan Gesell) Германы гэрэл зурагчин бөгөөд гэрэл зургийн урлагт нэлээд алдартай нэгэн аж. Гэрэл зурагчин Стефан өөрийн гэрэл зургууддаа эмэгтэйчүүдийн хүчирхийллийн сэдвийг илүү хөндөхөөр шийджээ. Түүний гэрэл зургуудад ихэвчлэн эмэгтэй хүнийг өвтгөж, тамлаж буй үйлдлүүд байдаг. Шүтлэгтэй хүмүүс түүний зарим гэрэл зургуудыг хараад үзэн яддаг боловч энэ бол Стефанигийн гол зорилго байсан юм. Тэр эдгээр гэрэл зургуудаараа үзэгчдийн үзэн ядалтыг төрүүлэх зорилготой байжээ. Стефан гоо сайхны араас хөөцөлдөгч гэрэл зурагчин биш гэдгээрээ бусдаас илүү давуу талтай.
Стефан Гесел болон түүний олон өнцөгт ертөнц Хадгалах
2013-01-20, 02:17

Гэрэл зурагчин Ben Watts

Гэрэл зурагчин Бэн Уоттс (Ben Watts) нь жүжигчин Наоми Уоттс (Naomi Watts)-ын ах юм байна. Тэрээр 1967 онд Лондон хотод төрсөн бөгөөд 1990 онд “Sydney College of Art”-ыг төгссөн байна. Уран бүтээлийнхээ гарааг гэрэл зурагчны туслахаар ажиллаж эхэлсэн байна. Одоогийн байдлаар Бэн Уоттс фэшн зураг болон хөрөг зураг дардаг бөгөөд Rolling Stone, GQ, Interview, ELLE, Vogue гэх мэт маш олон тооны аллдарт сэтгүүлүүдтэй хамтран ажилладаг байна. Ингээд Бэний мэргэжлийн гэрэл зургуудын дээжээс хүлээн авцгаая.
Гэрэл зурагчин Ben Watts Хадгалах
2013-01-19, 01:36

Гэр бүлийн хөгжилтэй фото зургууд

Сүүлийн үед барууны орнуудад гэр бүлийн өвөрмөц, сонирхолтой зургууд дарж, Зул сарын баяраар нэг нэгэндээ бэлэг болгон өгөх уламжлал дэлгэрээд байгаа билээ. Одоо гэр бүл, хамаатан садангуудыг бөөнд нь цуглуулах баярууд дууссан ч, гэр бүлээрээ хөгжилтэй зургаа дарах сонирхол нь үргэлжилсээр байна. Ингээд европ гэр бүлийн хөгжилтэй агшнуудыг толилуулъя. Таны гэр бүл ч гэсэн үүнийг туршаад үзэж болно шүү дээ.
Гэр бүлийн хөгжилтэй фото зургууд Хадгалах
2013-01-19, 00:57

Богино даашинзтай охид (4-р хэсэг)

Ингээд богино даашинзтай тачаангуй бүсгүйчүүдийн ээлжит цувралаа хүлээн авч сонирхоцгооё. Эдгээр сайхан бүсгүйчүүд маань ямар ч ичих зүйлгүй, өөрийн гоо сайхныг харуулж, биеийнхээ нууцлаг хэсгүүдийг халхлах төдий хувцасласан гэдгийг та бүхэн сайн мэдэх билээ.
Богино даашинзтай охид (4-р хэсэг) Хадгалах
2013-01-19, 00:46