ГЭРЭЛ ЗУРАГ

Хамгийн тунгалаг устай арал

Тун удахгүй зуны улирал айлчлан ирлээ. Хүн бүр л далай, нуурын эрэгт сайхан амрахыг төлөвлөж, мөрөөдөж байгаа болов уу. Амралтаа төлөвлөж, хэрэгтэй зүйлсээ аваад хүрэх газраа очиж сэлэх, шумбах гэтэл дүүрэн хүнтэй, эсвэл бохир устай нуур, гол байх нь бий. Тэгвэл бараг хүнгүй, цэвэрхэн, тунгалаг устай нэгэн арал байдаг гэнэ. Ингээд энэхүү тунгалаг устай арлуудын талаар сонирхоцгооё.
Хамгийн тунгалаг устай арал Хадгалах
2013-04-23, 21:13

"Jaq" - халуун байна

Алдартай гэрэл зурагчин Марк Ван Дален (Marc Van Dalen)-ны халуухан бөгөөд шинэ зураг авалтыг та бүхэн сонирхож байна.
"Jaq" - халуун байна Хадгалах
2013-04-23, 06:52

Би өөрийн гоо сайхандаа сэтгэл хангалуун байдаг

Их Британийн гэрэл зурагчин Жулия Фуллертон-Баттен (Julia Fullerton-Batten) нь бидний амьдарч буй дэлхийг ертөнцийг олон талаас нь харахыг хүсэж эдгээр гэрэл зургуудыг даржээ. Түүний “Unadorned” хэмээх энэ зургийн цомог нь орчин үеийн хэлбэр хэв маягаас хазайсан арай өөр бүсгүйчүүдийн гэрэл зураг багтсанд оршино. Ингээд эдгээр гэрэл зургуудыг сонирхоцгооё.
Би өөрийн гоо сайхандаа сэтгэл хангалуун байдаг Хадгалах
2013-04-22, 17:42

Аляска дахь хаягдмал зочид буудал

Аляска шиг хүйтэн оронд ийм зүйлтэй таарах нь тун ховор юм. Энэ гайхалтай байшин Фэрбанкс хот орох замд буюу Анкорижаас 290 км-ийн зайд Жорж Парксын гудамжинд байдаг байна. Хаягдмал зочид буудал гэсэн учир нь энэ барилгыг өмнө зочид буудлын зориулалтаар ашигладаг байсан бөгөөд одоо харин ашиглахаа больсон аж. Гэхдээ одоог хүртэл жуулчдын анхаарлыг татсан хэвээр байгаа юм.
Аляска дахь хаягдмал зочид буудал Хадгалах
2013-04-21, 20:48

Манила хотын тухай

Дорнодын нэгэн гайхалтай өнгө нэмдэг хотуудын нэг болох Манила (Manila) хот нь барилгын сонирхолтой архитектур, түүх соёл, амьдралын өвөрмөц хэв маягаараа олны анхаарлыг эрхгүй татдаг байна. Энэхүү хотын иргэд нь эрх чөлөөнийхөө төлөө Япон улстай тэмцэж байсан бөгөөд энэ бүх шинж тэмдэг нь хотын гудамжинд илхэн байдаг аж. Мөн дэлхийн 2-р дайны дараа Манила хотын иргэд нь дарангуйлалын хар салхи, дарамттай төрийн эсрэг уйгагуй тэмцэж ирсэн байна.
Манила хотын тухай Хадгалах
2013-04-21, 00:51

Хүн төрөлхтөний гэрэл зургууд

Рид Янг (Reed Young) нь Миннесотад төрж өссөн боловч Дүрслэх урлагийн сургуульд орохын тулд ийнхүү 2002 онд Калифорни хотыг зорьсон байна. Тэрээр 2005 онд сургуулиа төгсөөд жилийн турш Италийн Тревизо хотод Харилцаа Холбооны судалгааны “Фабрика” багийнхантай ажиллаж эхэлсэн аж. Энэ багийнхантай тэрээр хэд хэдэн нийтлэл дээр ажиллаж байсан бөгөөд энэ нь ирээдүйд сэтгүүлийн гэрэл зурагчин болоход ихээхэн нөлөөлсөн юм. Одоо Рид Нью-Йоркт ажиллаж амьдарч байгаа аж. Ингээд түүний бүтээлүүдийн дээжээс танилцацгаая.
Хүн төрөлхтөний гэрэл зургууд Хадгалах
2013-04-21, 00:36

Дэлхийн гар барилдааны аварга

Денис Цыпленков бол гар барилдааны дэлхийн аварга юм. Тэрээр 1982 оны 3 сарын 10-нд Украйн улсад төрсөн байна. Денис багаасаа эхлэн янз бүрийн спортын курс дамжаанд явж, тэмцээн уралдаанд оролцдог байжээ. 1993 оноос эхлэн хүндийн өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн аж. Тэрээр спортод маш их амжилт гаргасан бөгөөд эдгээр амжилтуудын нэг нь “Дэлхийн гар барилдааны аварга” болсон явдал юм. Ингээд энэхүү булчинлаг, спортлог залуугийн талаар гэрэл зургуудыг хүлээн авцгаая.
Дэлхийн гар барилдааны аварга Хадгалах
2013-04-19, 19:04