Сирийн эрх баригчид улс орондоо эмх журмыг тогтоож байх зуур, тэндэхийн уугуул оршин суугчид нефтийн хаягдсан ордуудыг ахин сэргээхээр ажиллаж байна. Тэд гар доорхи материалыг ашиглан нефтийг боловсруулах тоног төхөөрөмжийг бүтээсэн нь архи нэрдэг аппараттай төстэй харагдана.
Хадгалах
Владимир Глынин нь зар сурталчилгаа болон портрэт, фэшн төрлөөр зураг авдаг Оросын шилдэг гэрэл зурагчин бөгөөд 2001 оноос хойш алдарт "Большой театр"-т зурагчинаар ажиллаж байгаа билээ.
Хадгалах
"National Geographic Traveler"-ээс жил бүр зохиодог фото уралдааны 25 дахь удаагийн тэмцээн гараалаад байгаа билээ. Уралдаанд оролцохыг хүсч байгаа боловч бүтээлээ илгээж чадаагүй хүмүүст хангалттай хугацаа үлдсэн байгаа. Учир нь Traveler-ийнхэн 6-р сарын 30-наас зургуудыг албан ёсоор хүлээн авч эхлэх юм байна. Харин өдөр бүр ирсээр байгаа зургуудыг сэтгүүлийн редакторууд харж, таалагдсан бүтээлүүдээ долоо долоо хоногоор нь олон нийтэд хүргэж байгаа юм. Сэтгүүлийн сайтан дээр хүссэн хүн бүхэн таалагдсан гэрэл зургандаа саналаа өгч болох ажээ.
Хадгалах
Өндөрт дуртай, өөрийн хүч зориг зүрхийг шалгахыг эрмэлзэгчид манай дэлхий дээр олон бололтой. Хүн бүр энэ аймшигт өндөрт ямар нэг хамгаалалт, бэхэлгээгүйгээр гарч чадах юу л бол... Ингээд эдгээр зоригт залуусын гэрэл зургийг, аймшигт хаднуудын хамтаар хүлээн авцгаая.
Хадгалах
Ингээд Америкийн нэгэн гэрэл зурагчингийн бүтээл болох “The Underground New York Public Librarу” хэмээх бүтээлийг сонирхоцгооё. Түүний энэ гэрэл зургуудад метроны буудал болон газар доорх гарцуудад ном уншиж буй Нью-Йоркийн иргэд гол дүрийг бүтээсэн байна. Нью-Йоркийн иргэд бүгд өөрийн гэсэн өвөрмөц хэв маяг, зан араншинтай ч уран зохиол сонирхогчид номоо бүгд л анхааралтай уншина. Америк иргэдийн уран зохиолын сонирхолын талаар гэрэл зурагчин Урит Бен-Хаим эдгээр бүтээлдээ өгүүлэх болно.
Хадгалах
Орос ах нарын маань Хонхны баяр жил бүрийн өдийд болдог билээ. Охидынх нь өмссөн сурагчын форм аргагүй л дотно бөгөөд гоё харагдаж байна. Монголынхоо сургуулиа төгсөж буй бүх дүү нартаа амжилт бүтээлийг хүсэн ерөөе.
Хадгалах
Бид лалын шашинтай орнуудын охид бүсгүйчүүдийг битүү нүүрээ халхалж, хар хувцас өмссөн хөөрхийлөлтэй гэж боддог. Гэтэл бүгд тийм биш бөгөөд ялангуяа Араб бүсгүйчүүд бол эрх чөлөөтэй бололтой.
Хадгалах
Өнөөдөр аягатай халуун латтены хөөсөн дээр сонирхолтой хэлбэр дүрс, зургуудыг Дэлхий дээр маш олон хүн ядах зүйлгүй хийж чаддаг болсон билээ. Youtube дээр ч латтены дээр зураг зурах аргууд үй олноороо бий. Тэгвэл “капучино” дээр зурдаг авъяаслаг нэгэн мастер бусдаас онцгой нэгэн ажээ.
Хадгалах
Маргааш нарлаг сайхан өдөр болно. Та бүхэн Саакаасаа авсан эр хүчээ алдахгүй гэр бүл, найз нартайгаа амралтаа зугаатай өнгөрүүлээрэй.
Хадгалах
Бид бүгдээрээ жийнс өмсдөг, жийнсэнд хайртай байдаг. Жийнс бол хамгийн олон загвар, өнгийн хувцас болж, хамгийн өргөн хүрээнд үйлдвэрлэгддэг материал бөгөөд моданаас хэзээ нэгэн цагт гарна гэж хэний ч санаанд багтахгүй байх. Жинсийг хаана ч өмсөж болно. Хөдөө явахдаа, шөнийн клуб орохдоо, нохойгоо салхилуулахдаа гээд л... Бидний мэдэх хамгийн алдартай жийнсний брэндийн нэг юу бил ээ? Тийм ээ, зөв. Энэ нийтлэл чухам "Levi's" брэндэд зориулагдсан юм. Levi’s анх 160 жилийн өмнө буюу 1853 онд гарч ирж байжээ.
Хадгалах
Будапештийн 19 настай Унгар гэрэл зурагчин бүсгүй Флора Борси нь “Real Life Models” цувралдаа нэрт зураачдын абстракт бүтээлүүд дээрхи хүмүүсийг бодит амьдрал дээр байдаг, жинхэнэ хүн байсан бол ямар байхыг төсөөлсөн сонирхолтой бүтээлүүдийг багтаажээ. Борси-гийн нэлээн хөгжилтэй, бас сонирхол татахуйд эдгээр фото хувиргалтуудад Кес ван Донген, Рудольф Хауснер, Пикассо зэрэг олон алдартай зураачдын бүтээлүүдийн “элэглэл” багтжээ. Ингээд залуу уран бүтээлчийн шинийг эрэлхийлэгч байдал, эр зориг, хөгжилтэй сэтгэлгээг шингээж фотошопын тусламжтайгаар бий болсон содон зургуудыг тольдоцгооё.
Хадгалах