ГЭРЭЛ ЗУРАГ

Эрчүүдээ болгоомжтой

Энэ зун бүсгүйчүүдийн дунд "Үстэй тирко" мода болжээ. Магадгүй бүсгүйчүүдийн хамгийн сайн биеэ хамгаалах зэвсэг бололтой.
Эрчүүдээ болгоомжтой Хадгалах
2013-07-03, 03:33

Энэ зун Дэлхий дахинд

Өнгөрсөн 6-р сарыг дэлхий нийтэд хэрхэн өнгөрүүлж буйг харуулсан товч зургуудыг хүргэж байна. Улаабаатрын хувьд яг одоо маш халуун өдрүүд болж байна. Болж өгвөл ус руу үсрээд л ормоор байна шүү. Гэхдээ л би зун цагт дуртай...
Энэ зун Дэлхий дахинд Хадгалах
2013-07-03, 02:51

Катя охины мөрөөдөл

18 настай англи охин Кэти Лоуренс (Катя) эцэг эхийнхээ зөвшөөрөлгүй өөрийн биеэн дээрээ туршилт үйлдэхийн тулд насанд хүрэхийгээ тэсэн ядан хүлээж байжээ. Одоо тэр охин “Final Fantasy - Сэру Фаррон” цуврал тоглоомын хайртай баатрын дүрд хувирахын тулд сар бүр нүүр будалтандаа 300 орчим доллар төлдөг байна. Зарим хүүхэлдэйн кино, компьютер тоглоом нь төлөвшиж амжаагүй өсвөр үеийнхэний сэтгэл зүйд ийм л хор хөнөөлтэй байна даа!
Катя охины мөрөөдөл Хадгалах
2013-07-02, 19:55

Баячуудын хүүхдүүдийн зугаа

Сүүлийн үед Дэлхийн баячуудын хүүхдүүд Instagram дээр өөрсдийн зугаацаж, хэрхэн мөнгө үрж байгаагаа харуулсан зургууд их оруулдаг болсон байна.
Баячуудын хүүхдүүдийн зугаа Хадгалах
2013-07-02, 07:14

Шилдэг хар цагаан гэрэл зургууд

Английн гэрэл зурагчин Патрик Шоу (Patric Shaw)-ын дарсан хар цагаан гэрэл зургуудыг харсан хүмүүс түүний авъяас чадварыг үнэлж, ихээхэн биширдэг. Патрик нь Герман дахь Британийн дайны бэлтгэлийн төв дээр төрсөн бөгөөд түүний бага нас нь дэлхий даяар аялаж өнгөрсөн байна. Ингээд түүний гэр бүлийнхэн Австралид суурьших болсноор зогсолтгүй нүүх нүүдлийн амьдрал нь төгсгөл болжээ. Австралид тэрээр дүрслэх урлагийн сургуульд суралцах болсон бөгөөд уран сэтгэмжийнхээ ачаар “Vogue Australia” сэтгүүлийн дизайнер хийх болсон бөгөөд хожим нь мэргэжлийн гэрэл зураг сонирхох болсон байна. 1992 оноос эхлэн мэргэжлийн гэрэл зурагчин болж, гэрэл зургийн гараагаа эхэлсэн юм. Ингээд Патрикын дарсан мэргэжлийн өндөр түвшний гэрэл зургуудыг сонирхоцгооё.
Шилдэг хар цагаан гэрэл зургууд Хадгалах
2013-07-01, 20:23

Хожуулыг урлагын бүтээл болгосон нь

Jeffro Uitto хэмээх энэ залуу Вашингтоны далайн эргээр явж, хожуул болон үхсэн моднуудыг жинхэнэ урлагын бүтээл болгодог байна. Түүнийг модны мастер гэж нэрлэх нь зүйтэй болов уу.
Хожуулыг урлагын бүтээл болгосон нь Хадгалах
2013-06-30, 06:14

Одуудын энэ зуны шинэ мода

"Tony Awards 2013" –ын улаан хивсний ёслол дээр уулын дагина шиг ялдамхан төрхтэй бүсгүй байсан нь Сиенна Миллер (Sienna Miller) байв. Түүний энэхүү ер бусын төрхийг бүрдүүлэхэд толгой дээрхи цэцгэн цагариг нь их үүрэг гүйцэтгэжээ. Ингээд энэ зуны загварын шинэ тренд болох толгойны цэцгэн хэлхээ болон оддын дүр зургийг хүргэж байна.
Одуудын энэ зуны шинэ мода Хадгалах
2013-06-30, 00:37

Мадагаскарын гайхамшиг

Лемур нь Африкийн хойд хэсэгт амьдардаг өхөөрдөм амьтад юм. Тэд ихэнхидээ модон дээгүүр авирч цагийг өнгөрүүлдэг. Тэд ямар нэг аюул тохиолдсон үед нэг нэгэндээ дохио өгч авиа гаргадаг байна. Эдгээр амьтад хүний хөл ховорхон хүрэх Мадагаскарт байдаг бөгөөд ийнхүү олны анхаарлыг татаж, маш их шүтэн бишригчидтэй болоод байгаа гэнэ шүү. Ингээд Лемурын өхөөрдөм гэрэл зургуудыг хүлээн авцгаая.
Мадагаскарын гайхамшиг Хадгалах
2013-06-30, 00:30

Лас-Вегас дахь шоуны халуухан охид

Саяхан Лас-Вегас "Sin City"-д "Electric Daisy Carnival" шоу болж, америк залуус нэг үдшийг жинхэнэ задгай авсан байна. Ингээд энэ шоун дээрх хамгийн хөөрхөн бөгөөд секси бүсгүйчүүдийн зургийг хүргэж байна.
Лас-Вегас дахь шоуны халуухан охид Хадгалах
2013-06-28, 21:33