Эмэгтэйчүүдийн талаарх эрчүүдийн бодол тогтворгүй байх юм даа. Одоо л гуалиг бүсгүйчүүд хүндлэгдэж байгаа болохоос, урьд нь эрчүүд махлаг хүүхнүүдийн араас хөл алдан гүйлддэг л байлаа. Орос газар мяраалаг сайхан бүсгүйчүүд цөөнгүй байдаг, тэдний хөхийг ямар гэж бодож байна. Силиконон хүүхэлдэйтэй зүйрлэх юм биш. Та юу хэлмээр байна?...
Хадгалах
Уг бүтээлүүдийг туйравсан Владимир Федотко нь зураач, гэрэл зурагчин бөгөөд Оросод төдийгүй гадаадад ихэд алдартай билээ. Санкт-Петербургийн энэ залуу өөрийн бүтээлээрээ олон хүмүүсийн сэтгэлийг татсаар байгаа. Түүний зургуудыг үзэхэд үнэхээр гоё байдаг учир, бүтээлүүдэд нь дурлахгүй байхын аргагүй ажээ. Ингээд Федоткогийн шилдэг бүтээлийн дээжээс та бүхэнд хүргэж байна.
Хадгалах
Энэ гоёмсог байрыг «Wohngenossenschaft Soldaritaet coop» гэж нэрлэдэг. Түүний нүүрэн талыг нилд нь мод, амьтан, хүмүүсийг дүрсэлсэн зурагаар чимжээ. Нийт 22 мянган квадрат метр талбайг эзэлсэн энэ зураг нь дэлхийн рекордыг тогтоохоор байгаа учир Гиннессийн номонд оруулахаар хүсэлт гаргачихсан байгаа ажээ.
Хадгалах
Хүмүүсийн сэтгэхүй хөгжих хэрээр байгууллагын Реклам, зурагт хуудаснуудын илэрхийлэх санаа улам нарийн болоод байгааг та бүхэн анзаарсан байх. "Хэрэглэгчийн анхаарлыг хэрхэн татаж болох вэ?" -гэдэг асуулт бол тухайн байгууллагын Маркетеруудын толгойны өвчин гэхэд болно. Тэд бараг гэртээ ч, ажил дээрээ, зүүдэндээ ч түүнийг бодсоор байдаг байх. Ингээд өсөж дэвжиж яваа маркертер залуустаа зориулан, Дэлхийн нэр алдартай том байгууллагуудын рекламны 25 зурагт хуудас (billboard)-ыг тайлбарын хамт хүргэж байна.
Хадгалах
Токиогийн метронд ид ачаалалтай үед зүгээр ч нэг түлхэлцээн биш, жинхэнэ паник эхэлдэг байна. Иймэрхүү байдал үргэлж л байсан байна. Явахыг хүссэн хүмүүс нь метроны суудлаасаа хэд дахин их байдаг. Тиймээс бүр зорчигчдыг вагон руу түлхэж, чихэж оруулдаг тусгай хүмүүс ажилладаг байжээ.
Хадгалах
Мехико бол баруун тал бөмбөрцөгийн хамгийн хүн ам шигүү амьдардаг хот билээ. Хотын зах нь өргөөшөө улам л язагнан тэлсээр байгаа ажээ. Зөвхөн албан ёсны мэдээгээр одоо тэнд 20 сая гаруй хүн амьдарч байгаа бөгөөд өөрөөр хэлвэл хүн амын нягтрал нь нэг квадрат миль газарт 25,4 мянган хүн байна гэсэн үг юм.
Хадгалах
Ихэнхи бүсгүйчүүд өсвөр насандаа туранхай, гуалиг харагдахыг хүсдэг билээ. Харин 19 настай Жоржина Макконнелл (Georgina McConnell)-ийн хувьд энэ тал дээр арай өөр бодолтой ажээ. Тэрээр 14 настайгаасаа бодибилдингээр хичээллэж, 5 жилийн дотор нилээд амжилтанд хүрчээ. Энэ байдлыг нь хүмүүс шүүмжилсэн ч, бүсгүйд энэ нь маш таалагддаг бөгөөд орхихыг хүсэхгүй байгаа гэнэ.
Хадгалах
Хэн нэгнийг маш аюултай гутал дээр зүгээр л зогсож байна гэсэн ганцхан бодол нурууг хүүт даана. Хутганы үзүүр дээр тэнцвэрээ олдог “Сегарра” бол сэтгэл түгшээхийн зэрэгцээ аймаар үзэгдэл бөгөөд бүжигчин эмэгтэйг хачин бүжгээ хийн төгөлдөр хуурын зах руу хүрч очиход улам сэтгэл догдлуулам болдог. Миний юу яриад байгааг доорх зургууд болон бичлэгээс үзээрэй.
Хадгалах
Израйлийн гэрэл зурагчин Зив Иш (Ziv Ish) багадаа эрвээхий хөөж гүйх их дуртай байсан байна. Ингээд нэгэн өдөр аав нь түүнд гэрэл зургийн аппарат барьж гараад эрвээхийнүүдийн зургийг дарах саналыг тавьжээ. Ийнхүү түүний зурагчин болох гараа эхэлсэн байна. Зивийн гэрэл зургийн хүрээ улам тэлсээр тэрээр зөвхөн байгаль төдийгүй нийгэм, хүн төрөлхтний амьдралын талаар гэрэл зургуудыг ч дарах болсон юм. Харин одоогийн байдлаар Зив Израйлд тулгарч буй асуудал болох хар тамхи, биеэ үнэлэгчид болон транссексуал хүмүүсийн тухай фото төсөл дээр ажиллаж байгаа гэнэ.
Хадгалах