Хэллоуины баярын босгон дээр буюу урьд өдөр нь болдог "Playboy Mansion" арга хэмжээний цөөн хэдэн зургуудыг толилуулъя. Уг арга хэмжээ жил бүрийн өдийд Калифорнид зохиогддог байна.
Хадгалах
Үнэхээр хараа булаам бүсгүйчүүдийн зургийг харахдаа хүмүүс тухайн зургийн өөр бусад деталиудад тэр болгон анхаарлаа хандуулдаггүй. Тэгвэл одоо яг тийм зургуудыг таны өмнө дэлгэж, хэр анхааралтай гэдгээ шалгах боломжийг танд олгоё. Та зураг бүрийг маш нарийн ажиглаад, деталь бүрийнх нь тухай бодохыг хичээж, тогтоохыг оролдон, ямар нэгэн өвөрмөц, онцгой зүйлийг олж харах ёстой. Дараа нь зураг бүртэй хамт байх тайлбартай харьцуулж үзээрэй.
Хадгалах
Гэрэл зурагчин Жимми Нельсон (Jimmy Nelson) дэлхий даяар аялан, шинэ зүйлийг мэдэж авах их дуртай. Өөрийн ээлжит гэрэл зургийн төсөлдөө манай гарагын өнцөг булан бүрт байдаг биднээс холдож буй овог аймгуудыг дэлгэрэнгүй судлан харуулахаар шийджээ. Эдгээр эртний, алслагдсан, дэлхийн хамгийн хүнд хэцүү газар амьдардаг бага судлагдсан бүлэг хүмүүс нь маш баялаг сонирхолтой түүхтэй, янз бүрийн өвөрмөц ёс заншил, уламжлалтай билээ.
Хадгалах
10 сарын 31-н ойртож байна. Энэ баярыг тэмдэглэн өнгөрүүлэхийн тулд та чөлөөтэй сэтгэн, бүтээлч бөгөөд аймшигтай хувцасыг бодож олох боломжтой гэсэн үг билээ. Та бүхэнд санаа өгөх зорилгоор Хэллоуины баярын хувцасны цуглуулгыг танилцуулж байна. Илүү дээр санаа байна уу?
Хадгалах
1920, 30-aaд он болон 80-аад оны СССР буюу Зөвлөлт Социалист Бүгд
Найрамдах Холбоот Улсын үеийн охид бүсгүйчүүдийн ховор зургуудыг хүргэж
байна. Эдгээр зургуудыг үзээд сууж байхад, Монголын өнгөрсөн үеийн төрх ч
харагдаж байна.
Хадгалах
Каталоны гэрэл зурагчин Чема Сальванс (Txema Salvans) нь 8 жилийн туршид Испанийн биеэ үнэлэгчдийн талаар судалж, тэдний гэрэл зургийг дарж байгаа гэнэ. Гэхдээ тэр эмсийн хүрээлэн, бар, биеэ үнэлэгчдийн газруудаар явж биш, харин зам дээр зогсон, үйлчлүүлэгч хайж буй биеэ үнэлэгчдийн тухай гэрэл зургийн төсөл хийхээр шийджээ.
Хадгалах
Хүүхдээ хүлээж байхдаа гэр бүлүүд янз бүрээр зурагаа авахуулдаг билээ. Хүүхэдтэй болсон мэдээгээ хүн бүртэй л хуваалцахыг хүснэ. Хос бүр л үүнийг өөр өөрийнхөөрөө хийдэг байна. Хэн нэг нь төрөл садан ойр дотны хүмүүсийн хүрээнд, зарим нэг нь нийтийн сүлжээний хуудаснаа “зарладаг” байна. Харин эдгээр эцэг эхчүүдийн хувьд жирэмслэлт, хүүхэд төрөх нь уран бүтээл хийх бас нэг шалтгаан нь болсон ажээ.
Хадгалах
Гэрэл зурагчин Дэвид Гартланд эдгээр зургуудыг авчээ. Золгүй тагтаа ямар нэгэн байдлаар арслангийн торонд орчихжээ. Ойлгомжтой хэрэг арслан шууд л хариу үйлдэл үзүүлсэн байна. Гэвч шувуу зөвхөн далавчаа зулгаалгаад салсан байна. Ийм аз ховор тохиолдоно шүү.
Хадгалах