Үзэсгэлэнт програмистууд

2014-02-25, 19:35
19,314
Эмэгтэйчүүд, тэр тусмаа үзэсгэлэнтэй програмист эмэгтэй байдаггүй гэх ойлголт хүн төрөлхтөний дунд тархсан байдаг. Мэдээж энэ бол худлаа зүйл юм. Түүхэн дэх хамгийн анхны програмист эмэгтэй Ада Лавлейс байсан байна. Ингээд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн ухаалаг 5 програмист бүсгүйтэй танилцацгаая.
Үзэсгэлэнт програмистууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Жейд Рэймонд
Жейд Рэймонд нь Ариун Георгийн коллежийг төгссөн байна. Тэрээр 1998 онд Макгиллагийн Их Сургуульд суралцаж төгссөн бөгөөд “Sony” компаниас ажил хөдөлмөрийнхөө гарааг эхэлж байжээ. Жейд "Assassin’s Creed" тоглоомын продюссор юм байна. Харин одоогийн байдлаар тэрээр "Ubisoft Publisher" компанийн захиралын албыг хашдаг аж.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

2. Сара Гайдер
Сара Ватерлоогийн Их Сургуулийг төгсжээ. Андройдын "Vine" програмыг бүтээх тал дээр хамтран ажиллаж байсан бөгөөд одоогийн байдлаар Твиттерийн програм хангамжийн инженерийн ажлыг хийж байгаа гэнэ.

www.caak.mn

3. Коррин Ю
Коррин Ю дэлхийн маш олон видео тоглоомыг бүтээхэд оролцож байсан бөгөөд үүнд Brothers in arms, Borderlands, Zombie, Unreal Engine-3 зэрэг багтана. Үүнээс гадна 2012 оны шилдэг тоглоом болох "Halo 4"-ийг бүтээхэд ихээхэн хувь нэмэр оруулж байсан аж. Мөн цөмийн физикийн судалгаанд идэвхитэй оролцсон хэмээн 2009 онд үндэсний шагнал хүртэж байжээ.

www.caak.mn

4. Аманда Уикстед
Аманда Уикстед нь гар утасны програмын тал дээр мэргэшсэн хэмээн дэлхий даяар алдартай. Одоогийн байдлаар тэрээр зөвлөх ажилтан хийж, хэд хэдэн компанийг удирдаж, "Turf" газар зүйн клубыг үүсгэн байгуулсан байна.

www.caak.mn

5. Трейси Чу
Трейси Чу Стэнфордын Их Сургуульд суралцаж магистрийн зэрэг хамгаалсан байна. Тэрээр Google, Facebook, Quora гэх мэт томоохон компаниудад ажиллаж байжээ. Харин одоо "Pinterest"-ын программ хангамжийн инженерийн ажлыг гүйцэтгэдэг.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()