ГЭРЭЛ ЗУРАГ

Бяцхан ургийн хөгжил

1922 оны 8-р сарын 24-нд Шведийн Стангнас хотод гэрэл зурагчин Леннарт Нильсон (Lennart Nilsson) төрсөн байна. Тэрээр өөрийн амьдралын 12 жилийг ургийн хөгжлийн талаар судлахад зориулсан бөгөөд эхийн хэвлийд буй урга болон үр хөврөлийн гэрэл зургийг чадварлаг авдаг болжээ. Түүний сүүлийн ном 2009 онд гарсан бөгөөд тэрээр Шведийн засгийн газраас “Профессор” хэмээх цолыг хүртсэн юм. Ингээд энэхүү алдарт гэрэл зурагчны хийсэн Ургийн хөгжлийн талаарх сонирхолтой гэрэл зургийг хүлээн авцгаая.

Бяцхан ургийн хөгжил Хадгалах
2013-11-10, 18:58

Танилцах сайтын 25 хөгжилтэй зураг

Танилцах сайтуудад өөрийн хосоо олохыг хүссэн хачин ер бусын хүмүүс байдаг. Ханиа хайхын тулд юу хийхээ эдгээр хүмүүс сайн мэддэг байна. Танилцах ер бусын аргатай байхын тулд ер бусын байдлаар зургуудаа авахуулна.
Танилцах сайтын 25 хөгжилтэй зураг Хадгалах
2013-11-09, 21:25

Нэг бүсгүй, хосуудын дүрийг бүтээсэн нь

Грекийн зураач Пенелопа Колиопулу нь Лондонгийн Загвар дизайний коллежэд сурангаа өөрийн биеэр хүйсийн харилцан ойлголцлолын гол санааг судлахаар шийджээ. Тэр эдгээр зохиомж зургуудаар жирийн дурлалт хосуудыг дүрсэлсэн бөгөөд ингэхдээ өөрөө залуу, бүсгүй хоёрын дүрийг аль алиныг гаргасан байна. Зарим тохиолдолд нилээд үнэмшилтэй харагдаж байгаа биз?
Нэг бүсгүй, хосуудын дүрийг бүтээсэн нь Хадгалах
2013-11-09, 18:40

Ид шидийн мэт гэрэл зургууд

Та бүхэндээ Румыний гэрэл зурагчин, дижитал уран бүтээлч Карас Йонут (Caras Ionut)-ын өвөрмөц бүтээлийг толилуулж байна. Үлгэрийн гэмээр зүйлсийг, бодит оршихутай хослуулсан нь гайхалтай харагдаж байна. Нууцлаг, гүн утга агуулсан классик зургууд нь маш онцгой мэдрэмжийг үзэгчдэд өгдөгөөрөө алдартай.
Ид шидийн мэт гэрэл зургууд Хадгалах
2013-11-08, 22:56

Ээж охин хоёр

Хүмүүсийн яриагаар бол охин хүүхэд аавтайгаа, харин эрэгтэй хүүхэд ээжтэйгээ адил байдаг гэцгээдэг. Гэвч зурган дээр байгаа хүмүүс үүний эсрэг ажээ. Ямар сайхан бүсгүйчүүд болохыг хар даа!
Ээж охин хоёр Хадгалах
2013-11-08, 19:35

Сахалтай бүсгүй

Сара О’Нил (Sarah O'Neill) нь гормоны өөрчлөлтийн синдромын улмаас нүүрэн дээр нь үс ихээр ургадаг бөгөөд тэрээр өдөр бүр сахлаа хусахад хүрдэг байна. Одоогийн байдлаар 29 настай бүсгүй зөвхөн эр хүнд сахал ургадаггүй юм гэдгийг батлахын тулд, үс арилгах крем, сахлын хөөс, хямсаа зэргийг хэрэглэхээс татгалзаад байгаа ажээ. Тэгээд ч зогсохгүй тэрээр олон нийтэд өөрийн энэ байдлын талаар ярьсан байна.
Сахалтай бүсгүй Хадгалах
2013-11-08, 19:31

“The Beаtles” хамтлагийн ховор гэрэл зургууд

1964 онд гэрэл зурагчин Хенри Гроссман (Henry Grossman) нь Эд Салливаны шоуны дараа "The Beatles" хамтлагийн гэрэл зургуудыг дарж, түүхэнд мөнхөлсөн байна. Энэ гэрэл зургийн дараа Битлз болон гэрэл зурагчны хооронд маш бат бэх найзын холбоо үүссэн аж. Үүнээс хойш Хенри, Битлз хамтлагийн албан бус гэрэл зурагчин болсон бөгөөд 4 жилийн туршид гэрэл зурагчингаар ажиллаж байсан байна. Ингээд түүний дарсан Битлз хамтлагийн ховор гэрэл зургуудыг хүлээн авцгаая.

“The Beаtles” хамтлагийн ховор гэрэл зургууд Хадгалах
2013-11-07, 23:11

Айдсыг урлаг болгосон нь

Японы гэрэл зурагчин Харухико Кавагучи (Haruhiko Kawaguchi) шөнийн цэнгээний газруудаар явж дурлалт хосуудтай танилцан тэднийг гэртээ авчиран гялгар уутанд хийн багладаг байна. Зураг авалтанд оролцогчид бие биеэнтэйгээ наалдан хэвтэх ёстой. Зурагчин тоос сорогчоор уутан доторх агаарыг соруулан аваад, 10 секундын дотор зургийг дардаг байна.

Айдсыг урлаг болгосон нь Хадгалах
2013-11-07, 21:50

Ажилдаа улайрсан гэрэл зурагчин

Канадын Торонто хотноо болсон хатан хааны уралдааны үеэр нэгэн явдал болж золтой л эмэгнэлтэйгээр дууссангүй. Зураг авч байх үедээ гэрэл зурагчин бух руу ойртохоор шийдсэнээр эвэрт нь өртөн агаарт хоёр метр хэртэй ниссэн байна. Гайхалтай нь тэр эр ямар нэгэн гэмтэл аваагүй ажээ. Ямар нэгэн зураг авч амжсан эсэх нь сонин байна.
Ажилдаа улайрсан гэрэл зурагчин Хадгалах
2013-11-07, 21:08