Хулгайд алдагдаж байсан хамгийн үнэтэй зүйлс

Цаг хугацааны эргэх хүрдийг дагаж, хүн төрөлхтөн олон гайхалтай зүйлсийг бий болгож, бүтээсээр байгаа нь хүн гэдэг амьтны дундаршгүй ур чадварыг илтгэж байгаа гэлтэй. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр бусад шиг хөдөлмөрлөж, хөлс хүчээ дуслуулалгүй, илүү амар хялбар аргаар баяжиж, нэр алдарт хүрэхийг хүсэгчид цөөнгүй болсон билээ. Тиймээс бид та бүхэндээ сонирхуулах үүднээс дараах мэдээллийг хүргэхээр зорьлоо. 

Хулгайд алдагдаж байсан хамгийн үнэтэй зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

16 "Фабергийн өндөгнүүд"

Өнгөрсөн 100 жилийн хугацаанд ОХУ томоохон хоёр ч хэмжээний улс төрийн шинэчлэлтийг хийсэн бөгөөд эхнийх нь ХОУ (Хаант Орос Улс)-аас социалист ЗХУ (Зөвлөлт Холбоот Улс), удаах нь ЗХУ-аас одоогийн ОХУ болсон өөрчлөлт байв. 1917 онд Орос улсад "Болшевик"-уудын хувьсгал болсон бөгөөд энэ үеэр тухайн үеийн ханшаар 1 сая долларын үнэ хүрч байсан "Фабергийн өндөгнүүд" хулгайд алдагджээ. Уг гоёмсог зүйлийг Петер Карл Фаберге (Peter Carl Faberge) гэх эрхэм зохион бүтээсэн бөгөөд нийт 52 ширхэгийг урлажээ. Өнөөдөр 44 ширхэг нь Кремльд байгаа бол хулгайд алдагдсан 8 ширхэг нь одоо болтол олдоогүй байна.

"Фабергийн өндөгнүүд"

15 "T-Rex үлэг гүрвэлийн яс"

Одоогоос ойролцоогоор 65 сая жилийн өмнө тираннозаурууд дэлхий дээр амьдарч байсан бөгөөд бид энэхүү үлэг гүрвэлийг "Jurassic Park" киноноос харж байсан билээ. Тираннозауруудын анхны олдвор 1945 онд манай Монгол улсаас олдож байсан баримт байдаг аж. Харин уг олдворыг АНУ руу зөөж, аваачих ажлыг хариуцаж авсан Флорида мужийн нэгэн эрхэм үлэг гүрвэлийн олдвороос зарим зүйлийг нь хулгайлж, нууцаар бусдад зарсан байна. Уг эрхмийг Эрик Прокопи (Eric Prokopi) гэдэг бөгөөд олдворын зарим хэсгийг Манхэттений нэгэн тэрбумтанд 1.1 сая доллараар зарсан бөгөөд цагдаа нар удалгүй хэргийг илрүүлэхэд өмнө нь ч гэсэн олон тооны олдворуудыг хулгайлан зарж байсан нь тогтоогджээ.

"T-Rex үлэг гүрвэлийн яс"

14 "Scream" уран зураг

Нуулгүй хэлэхэд өнөөдөр уран зураг үзэж, сонирхох хүмүүсийн тоо өмнөх үетэй харьцуулахад харьцангуй ихэссэн нь нууц биш юм. Нэг ёсондоо урлаг болтлоо хөгжсөн томоохон соёлуудын нэг билээ. Дэлхийд нэр алдар нь түгэн дэлгэрсэн хэд хэдэн алдартай зургууд байх бөгөөд тэднээс хүмүүст хамгийн ихээр танил болсон нь "Scream" буюу "Хашгираан" гэх зураг бөгөөд уг бүтээлийг Эдвард Мюнч (Edvard Munch) гэх эрхэм зурж байжээ. Тэрээр бүтээлээ 4 өөр төрлөөр урласан байдаг бөгөөд тэдгээрийн нэг болох картонон цаасан дээр урласан хувилбар нь хулгайд алдагдаж байсан байна. 1994 онд Норвегиийн үндэсний музей дэх хувилбар нь хулгайчдын гарт орсон байдаг. Энэхүү хувилбар нь 1 сая долларын үнэтэй байжээ. 

"Scream" уран зураг

13 "Рубигийн туфль"

1939 онд Холливудээс "The Wizard of Oz" гэх нэртэй киног дэлхий нийтэд хүргэсэн нь тухайн үед шуугиан тарьж байсан аж. Уг кинонд нэлээн хэдэн гол дүрүүд гардаг бөгөөд тэднээс Рубигийн дүр бусдаасаа илүү онцгой байдгаас гадна хүмүүсийн харааг булаасан зүйл нь түүний өмссөн туфль байсан юм. Тэрээр дүрээ бүтээхдээ энэ төрлийн 2 туфлийг ээлжлэн өмсөж байсан бөгөөд  нэг нь Америкын үндэсний түүхийн музейд, нөгөөдөх нь Миннесотагийн Жүди Гарланд (Judy Garland)-ын музейд байдаг байжээ. Харин 2005 онд үл мэдэгдэх этгээд сүүлд дурдсан Жүди Гарландын музейгээс  уг туфлийг хулгайлсан байна. Тухайн үеийн үнэ өртөг нь 2-3 сая доллар байсан ажээ.

"Рубигийн туфль"

12 "Stradivarius" хийл

Хүн төрөлхтний зохион бүтээсэн олон гайхалтай зүйлсийн дотроос хамгийн гайхалтай нь хөгжмийн зэмсэг юм. Хөгжмийн зэмсгүүдийн тусламжтайгаар чихэнд чимэгтэй, сонсголонтой аязыг эгшиглүүлдэг билээ. Тэгвэл анхны классик хөгжмийн зэмсгүүд зохион бүтээдэг байсан Страдивариус (Stradivarius) гэх эрхэм дэлхийн алдартай хийлч Эрика Морини (Erika Morini)-д зориулан 1727 онд нэгэн гоёмсог хийлийг хийж өгсөн байна. Гэвч нэг өдөр алдарт хийлчийн Нью-Йорк дахь хувийн байшинд хулгай орж, хийл хөгжмийг нь хулгайлжээ. Уг хийл нь 3-3.5 сая долларын үнэтэй хөгжмийн зэмсэг байсан аж. 

"Stradivarius" хийл

11 "Алтан гулдмай"

1986 онд Их Британи улсын нийслэл Лондон хотын "Heathrow" нисэх буудлын Бринкс-МАТ (Brink's MAT) гэх нэртэй үнэт эдлэл зардаг дэлгүүр халдлагад өртсөн бөгөөд гэмт этгээдүүд тус дэлгүүрээс нийт 3 сая фунтыг 3 тонн алтан гулдмайн хамт дээрэмдсэн байна. Нэг гулдмай нь гэхэд л тухайн үеийн ханшаар 26 сая фунт стерлинг байсан гэдэг.

"Алтан гулдмай"

10 "Van Gog"-ийн уран зураг

Голландын нэрт уран бүтээлч Ван Гог (Van Gog) нь нийтдээ 800 гаруй уран зураг зурсан байдаг бөгөөд түүний уран бүтээлүүд цөм өндөр үнээр үнэлэгддэг байсан аж. Түүний нэрээр нэрлэгдсэн "The Van Gog Museum" гэх газар байдаг бөгөөд тэрхүү музейгээс түүний зурсан хоёр алдартай бүтээлийг хулгайчид авч амжжээ. "View of the sea at Scheveningen" болон "Congregration Leaving the Reformed Church in Nuenen" гэх хулгайд алдагдсан бүтээлүүд нь нийтдээ 30 гаруй сая долларын үнэтэй байсан аж. Азаар гэмт этгээдүүд барьж, зохих шийтгэлийг нь өгсөн байна.

"Van Gog"-ийн уран зураг

9 "Madonna of the Yarnwinder" уран үураг

Леонардо Да Винчи гэх эрхмийг мэдэхгүй хүн тун цөөн биз ээ. Тэрээр гайхалтай уран бүтээлч нэгэн байсан бөгөөд түүний зурсан олон алдартай зургуудын нэг бол яахын аргагүй "Madonna of the Yarnwinder" хэмээх уран зураг юм. Уг уран зургийг 2003 онд Шотландын Друмланриг цайз (Drumlanrig Castle)-д байрлуулсан бөгөөд 4 гэмт этгээд жуулчин болж жүжиглэн цайзад нэвтэрч, улмаар уг гайхалтай бүтээлийг хулгайлж байжээ. Харин цагдаа нар богино хугацаанд гэмт этгээдүүдийг барьсан бөгөөд уран зургийг цайзаас Шотландын үндэсний музейд шилжүүлэн тавьжээ. 

"Madonna of the Yarnwinder" уран үураг

8 "Cellini Salt Cellar" уран баримал

2003 онд нэгэн хачирхалтай хэрэг гарч байсан нь 1500-аад оны үед Францын хаан Бенвенуто Селлини (Benvenuto Cellini)-д зориулан урлаж байсан "Cellini Salt Cellar" гэх 20 см өндөр уран баримлыг Австрийн Вень дэх үндэсний музейгээс нэг этгээд хулгайлж байжээ. Уг уран баримал нь 57-65 сая долларын үнэ хүрч байсан ховор нандин зүйл байсан юм.

"Cellini Salt Cellar" уран баримал

7 "Үнэт эдлэл"

1994 онд Францын Канн хотод байрлах Карлтон зочид буудал (Carlton Hotel) руу гэмт этгээдүүд халдсан бөгөөд уг байгууламж дотор үйл ажиллагаагаа явуулдаг Карлтон үнэт эдлэлийн дэлгүүрээс 60 сая долларын үнэ бүхий үнэт эдлэлүүдийг хулгайлсан байна. Дэлгүүрийн ажилчид ажлаа тараад явах гэж байсан ч, буугаар зэвсэглэсэн этгээдүүдийг ирэхээс өмнө хараахан дэлгүүрээ хааж амжаагүй аж. Гай газар доороос гэлтэй уг хэрэгтэй адил төстэй хэрэг урьд нь 2013 онд болж байсан бөгөөд энэ удаа гэмт этгээдүүд 137 сая долларын үнэт эдлэл хулгайлаад зугтжээ. 

"Үнэт эдлэл"

6 "Алмаз"

Эмэгтэйчүүдийн маань гоё сайхан харагдах үүднээс худалдан авдаг гоёл чимэглэлийн зүйлсээс хамгийн гоёмсог нь алмаз байдаг билээ. Алмаз нь өндөр үнэтэй байдаг учраас чанарын хувьд ч гэсэн үнэхээр сайн байдаг аж. Тэгвэл 2005 онд хэсэг этгээдүүд "KLM" нисэх онгоцны буудлын ойролцоо Бельгийн Антверп (Antwerp) рүү ачигдахаар зэхэж байсан алмазнуудыг хулгайлж байжээ. Тэд нисэх онгоцны буудал руу алмазуудыг хүргэж өгөхөөр явж байсан ачааны автомашиныг зогсоож, дээрэмдсэн байна. 

"Алмаз"

5 "Picasso"-ийн уран зураг

XX зуунд урлаг, соёлын олон алдартнууд хорвоод мэндлэсэн байдаг бөгөөд тэдний нэг нь Пабло Пикассо (Pablo Picasso) билээ. Түүний урласан бүтээл бүр уран зураг сонирхогчдын хамгийн ихээр сонирхдог бүтээлүүд байдаг бөгөөд 2010 онд Францын Парист орших музейгээс түүний зурсан "The pigeon with green peas" гэх нэртэй уран зураг алдагдаж байжээ. 123 сая долларын үнэтэй уг бүтээл одоог хэр нь олдоогүй байгаа аж.

"Picasso"-ийн уран зураг

4 "Концерт" уран зураг

XVII зууны агуу уран бүтээлчдийн нэг болох Йохан Вермир (Johannes Vermeer) нь олон гайхалтай бүтээлүүдийг туурвисан нэгэн юм. Тэрээр 1664 онд "The Concert" гэх нэртэй өөрийнхөө хамгийн алдартай бүтээлийг туурвиж байжээ. Түүний энэхүү гайхалтай бүтээлийг 1903-1990 оны хооронд Бостон хотын Изабелла Стюарт Гарднер (Isabella Stewart Gardner)-ийн музейд хадгалж байгаад удалгүй хулгайд алджээ. Тухайн үед музейгээс нийт 13 бүтээл алдагдсан бөгөөд нийтдээ 300 гаруй сая долларын үнэ өртөгтэй бүтээлүүд байсан байна. 

"Концерт" уран зураг

3 "The Empire State Building"

1931 онд барилгын ажлыг 100% гүйцэтгэн хүлээлгэн өгсөн Нью-Йорк хотын чимэг болсон "The Empire State Building" нь нийт 102 давхар сүрдэм байгууламж юм. Та магадгүй ийм нүсэр байгууламжийг хэн нь хулгайлдаг байна аа гэж гайхаж байж болох юм. Итгэх эсэх нь таны дур ч гэлээ, үнэхээр ийм явдал болж байжээ. "The New York Daliy News" компани "Nelots Properties LLC" хэмээх компани байгуулж байсан бөгөөд тэд хуурамчаар бичиг баримт үйлдэн, өөрсдийгөө "The Empire State Building"-инй эзэд хэмээн тодорхойлж байсан аж. 

"The Empire State Building"

2 "The Mona Lisa" уран зураг

Дээр дурдсанчлан Леонардо Да Винчи нь олон гайхалтай бүтээлүүдийг туурвин, хүн төрөлхтний соёлын өв санд үлдээсэн нэгэн билээ. Тэгвэл тэр дундаас алдарт "Мона Лиза"-ийн хөрөг зургийг онцлох нь зүйтэй болов уу. Тэрээр уг зургийг 1503-1506 оны хооронд 3 жилийн хугацаанд зурсан байдаг аж. Хамгийн анх уг уран зургийг Францын хаан өөрийн болгон авч байсан бөгөөд 1797 оноос 1911 оныг хүртэл алдарт Луврийн музейд хадгалагдаж байсан ажээ. Харин 1911 онд хулгайд алдагдсан байна. Гэвч ердөө 2 жилийн дараа гэмт этгээдүүд баригдаж, уран зураг эргэн байрандаа ирсэн бөгөөд өнөөдөр үнэ өртөг нь 100 сая доллар болтлоо өссөн байна. 

"The Mona Lisa" уран зураг

1 "Margot Kidder" жүжигчин бүсгүй

Олны танил эрхмүүдийг амьдаар нь харчих юмсан гэсэн бодол дотроо битүүхэн тээж явдаггүй хүн гэж бараг үгүй биз ээ. Тэгвэл тэдний нэгтэй та хашаан дотроо тааралдана гэж төсөөлөх ч үгүй байгаа нь мэдээж. Нэгэн азтай залуу кино жүжигчин Маргот Киддер (Margot Kidder)-ийг өөрийнхөө хашаанд байхыг олжээ. Тухайн үед жүжигчин бүсгүй нь бүхэл бүтэн 4 өдрийн турш ор сураггүй алга болоод байсан юм. Түүнд чухам юу тохиолдсон болоод танихгүй айлын хашаан дотор байсны учрыг тайлалгүй өнгөрсөн бөгөөд жүжигчин бүсгүй өөрөө тэр талаар юу ч санадаггүй аж.

"Margot Kidder" жүжигчин бүсгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()