Бяцхан ургийн хөгжил

2013-11-10, 18:58
78,370

1922 оны 8-р сарын 24-нд Шведийн Стангнас хотод гэрэл зурагчин Леннарт Нильсон (Lennart Nilsson) төрсөн байна. Тэрээр өөрийн амьдралын 12 жилийг ургийн хөгжлийн талаар судлахад зориулсан бөгөөд эхийн хэвлийд буй урга болон үр хөврөлийн гэрэл зургийг чадварлаг авдаг болжээ. Түүний сүүлийн ном 2009 онд гарсан бөгөөд тэрээр Шведийн засгийн газраас “Профессор” хэмээх цолыг хүртсэн юм. Ингээд энэхүү алдарт гэрэл зурагчны хийсэн Ургийн хөгжлийн талаарх сонирхолтой гэрэл зургийг хүлээн авцгаая.

Бяцхан ургийн хөгжил
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Леннарт Нильсон
Леннарт Нильсон бүр бага байхаасаа эхлэн зөвхөн микроскопоор харж болох бичил биетний зургийг авах ихэд дуртай байсан аж. Камер болон микроскопоор зэвсэг хийн тэрээр хүний нүдэнд үл харагдах бичил зүйлсийн зураг, тэр ч бүү хэл бяцхан ураг хэрхэн үүсэж, өсөж том болдог талаар зургийг дарсан байна. 1940 оноос эхлэн Нильсон өөрийн гэрэл зургийн гараагаа эхлэж, Шведийн янз бүрийн мэдээллийн газруудад албан бус ажилчнаар ажилладаг байсан гэнэ. Энэ үед л “Лапландын эх баригч”, “Шпицбергены баавгайн ан” хэмээх бүтээлүүдээрээ дэлхий дахинд алдартай болоод байсан байна. 1950 оноос эхлэн тэрээр шинжлэх ухааны зүйл дээр нэлээд түлхүү ажиллаж эхэлжээ.
 
Тэрээр анхны ургийн зургийг 1957 онд авсан байна. Цаашдын ургийн хөгжлийн зургийг авахын тулд тэрээр хэд хэдэн туршилт хийсний дараа микрокамер болон микро гэрэлтүүлэгчийг давсган дотроос нь харах аппаратанд байрлуулснаар энэхүү ургийн өсөлт, хөгжлийг харах гайхалтай боломж нээгдсэн юм.
 
Нильсон хэлэхдээ: “Би анх ургийн зураг авахад бяцхан ураг хуруугаа хөхөж байсан юм. Тэр үед ураг 15 долоо хоногтой байсан. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтангууд намайг ургийн нүүрний зургийг авч өгөөч хэмээн хүссэн бөгөөд үүнийг авахын тулд нэлээд хугацаа шаардагдсан” -хэмээн хэлжээ.
 
1965 онд Нильсоны дарсан 16 хуудас ургийн хөгжлийн талаар мэдээллийг LIFE сэтгүүл хэвлэн гаргаснаар тэрээр нэр алдрын дээд цэгт хүрсэн юм. Мөн хэсэг хугацааны дараа  энэхүү зургийг Stern, Paris Match, The Sunday Times гэх мэт маш олон тооны сэтгүүлүүд хэвлэн гаргасан аж.
 
Энэ онд Нильсоны “A Child is Born” хэмээх нэртэй зургийн ном гарсан бөгөөд 8 сая ширхэг хэвлэгдсэн энэхүү номыг хэд хоногийн дотор л уншигчид бүгдийг худалдаж авсан байна. Энэхүү ном одоог хүртэл хамгийн их худалдан авагчтай фото ном хэвээр байсаар байгаа аж.
 
Цаашдаа Нильсон зураг авахаас гадна кино бүтээдэг болсон аж. 1960-1970 оны хооронд Нильсон LIFE сэтгүүлтэй хамтран ажиллаж байсан бөгөөд хүн, амьтны дотоод бие организмын үйл явц болон ургийн хөгжлийн талаар зургийг авч хэвлэдэг байсан байна. Тэрээр одоог хүртэл энэхүү сонирхолтой зураг авалтыг хийсээр байгаа аж.
 
Эр бэлгийн эс умайн гуурсан хоолой дотор.



Өндгөн эс.



200 сая эр бэлгийн эсний нэг нь өндгөн эс рүү нэвтрэн орж байна.



Эр бэлгийн эс.



Үр хөврөл.





Ураг.



Эхийн хэвлийд бүрэлдсэнээс хойшхи 8 дахь долоо хоног. Ургийн урт 14-20 мм, жин нь ойролцоогоор 3г болсон байна.



10 дахь долоо хоног. Энэ үед ургийн зовхи үүсэн бий болно.





16 дахь долоо хоног. Ургийн яс уян хатан бүрхүүл болон судаснаас тогтох бөгөөд энэхүү судас нимгэн арьсны цаанаас маш тод харагдаж байна.



 16 дахь долоо хоног. Сониуч зантай ураг өөрийн орчин тойронтойгоо танилцахын тулд гараа ашиглаж эхлэнэ.



18 дахь долоо хоног. 14 см урттай болсон байна. Энэ үеэс эхлэн ураг гадаад орчны дуу чимээг сонсож, хүлээн авах чадвартай болсон байдаг.



Эхийн хэвлийд бүрэлдсэнээс хойшхи 20 дахь долоо хоног. Энэ үед ургийн арьс зузаарч эхлэх бөгөөд зүрхний цохилт минутанд 130-150 удаа цохилох болно.


 
Ураг бүрэлдсэнээс хойш 26 дахь долоо хоног. Анх удаа нүдээ нээх бөгөөд эхийн зүрхний цохилт, сэтгэл санааны байдал зэрэг бүх зүйлийг мэдрэх чадвартай болсон байна. Хэдийгээр хөмсөг, сормуус, хумс зэрэг нь бүгд бий болсон байх боловч төртлөө эдгээр зүйлүүд нь ургасаар л байх болно.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()