ГЭРЭЛ ЗУРАГ

Coca-Cola дээр сүү хийвэл юу болох вэ?

Үүнийг хараад Кола уух ямар ч хүсэлгүй болчихлоо. Үнэхээр хүчтэй бөгөөд бохир юмаа.
Coca-Cola дээр сүү хийвэл юу болох вэ? Хадгалах
2014-05-31, 23:07

1980-аад оны дээдсийн амьдрал

Америкийн гэрэл зурагчин Слим Ааронс (Slim Aarons) (1916-2006) -ын баримтат бүтээлийн дээжээс толилуулж байна. Тэрээр хөрөг зургийн мастер байсан бөгөөд 1950-1980-аад оны Америкийн улс төр, урлаг соёлын алдартнуудын амьдралын хэв маягийг фото хальсанд мөнхөлсөн гавъяатай нэгэн юм.

1980-аад оны дээдсийн амьдрал Хадгалах
2014-05-30, 22:29

Сан-Паулу дахь метроны ачаалал

Хэрвээ та Бразилийн Сан-Паулу хотод амьдардаг бол ажилдаа хэрхэн явах талаар нэг бодоод үзээрэй. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчдог бол нэлээд их тэвчээр шаардагдах болов уу. Учир нь оргил цагаар метро битүү хүнтэй байдаг бөгөөд хамгийн тэвчээртэй нь л ажилдаа очиж чадах байх даа.
Сан-Паулу дахь метроны ачаалал Хадгалах
2014-05-30, 00:06

Олон нийтийн сүлжээ сайт дээрх Оросын охид

Дэлхий нийтэд янз бүрийн Нийгмийн сүлжээ сайтууд олширч, хүмүүс түүнд нь татагдах болсон. Арга ч үгүй биз дээ. Холыг ойртуулж, хоёрыг уулзуулж байгаа болохоор... Монголчууд ч гэсэн Facebook, twitter, instagram зэрэг нийгмийн сүлжээ сайтуудад өдөр бүрийн амьдралыг тоочдог болсон. Манай хойд хөршийн охид Нийгмийн сүлжээ сайтад ямар зургууд оруулдагыг сонирхоцгооё.
Олон нийтийн сүлжээ сайт дээрх Оросын охид Хадгалах
2014-05-29, 21:06

Азийн шилдэг гэрэл зурагчны бүтээлүүд

Яман Ибрагим (Yaman Ibrahim) бол Малайзын Куала-Лумпур хотын гэрэл зурагчин бөгөөд түүний авсан үндэсний болон олон улсын шагналууд нь түүнд шинэ туршилт хийх урам өгдөг байна. Тэрээр уран барилга, баримтат болон хөрөг, түүнчлэн байгалийн зурагаар гарамгай амжилтанд хүрсэн байна.
Азийн шилдэг гэрэл зурагчны бүтээлүүд Хадгалах
2014-05-29, 04:21

Өмнөд Африкийн залуусын шинэ хэв маяг

Өмнөд Африкийн залуусын дунд "izikhothane" хэмээх загвар моодонд ороод байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл энэ нь “гайхуулах” гэсэн утгатай аж. Залуус хэдийгээр өөрсдөө ажил хийж мөнгө олдоггүй ч үнэтэй хувцас, архи худалдан авч өөрсдийгөө гайхуулдаг юм байна. Залуусын 50% нь ажил олж чадахгүй байгаа ч, эцэг эхээрээ гангараагаа авахуулдаг ажээ.
Өмнөд Африкийн залуусын шинэ хэв маяг Хадгалах
2014-05-29, 01:33

Үсчний ур чадвар

Манай Монголын мастер үсчингүүдийн ур чадвар дэлхийд өндөр байр суурь эзлэх болов уу. Тэгвэл Америк болон хятадын үсчингүүд хайчийг нэлээд сайн ашигладаг бөгөөд зарим засалтыг яаж хийсэн юм бол хэмээн гайхмаар санагдаж байна. Ингээд америк үсчингүүдийн толгой дээрх урлагтай танилцацгаая.
Үсчний ур чадвар Хадгалах
2014-05-28, 21:30