ГЭРЭЛ ЗУРАГ

Англичуудын зул сарын шоудалт

Англи залуус шоудах дуртай гэдгийг манай сайтын байнгын хэрэглэгчид одоо мэддэг болсон биз ээ. Энэ удаа та бүхэндээ өнгөрсөн жилийн зул сарын баярыг Англичууд хэрхэн өнгөрүүлсэнийг сонирхуулж байна. Энэ өдөр хотын залуучууд бар, клуб болон бусад цэнгээний газрыг зорин очдог ажээ.
Англичуудын зул сарын шоудалт Хадгалах
2014-12-23, 07:17

Домогт гэрэл зурагчны бүтээлүүд

Америкийн гэрэл зурагчин Брюс Вебер “Calvin Klein”, “Ralph Lauren” болон “Abercrombie & Fitch” брэндүүдийн сурталчилгааны зургаараа дэлхий даяар алдартай болжээ. Үүнээс гадна тэрээр “Vogue”, “GQ”, “Elle”, “Rolling Stone” зэрэг алдарт сэтгүүлүүдийн зургийг ч дарж байсан байна.
Домогт гэрэл зурагчны бүтээлүүд Хадгалах
2014-12-22, 00:06

Тайчигч бүсгүйчүүдийн орлого

Сүүлийн үед Тайчигч бүсгүйчүүд ажилаа хийснийхээ дараа өөрийн олсон орлогыг харуулсан гэрэл зургуудыг инстаграм хуудсан дээрээ тавьдаг болжээ. Харин орлого нь үнэхээр гайхмаар байдаг хэдий ч ихэнхидээ 1 долларууд байдаг байна. Гэхдээ өрөө дүүэн долларын дунд суух нь тэдэнд жаргалтай байдаг бололтой.
Тайчигч бүсгүйчүүдийн орлого Хадгалах
2014-12-20, 01:18

Ирээдүйгээс ирсэн зочид

Гайхалтай дүр төрх, солонгорсон будалт, мэргэжлийн чадварлаг бүтээлүүд гэдгийг Александр Буц (Alex Buts)-ын зургуудыг хараад хэлж болно. Зургаан жилийн туршлагатай тэрээр ихэнхидээ хөрөг зураг, фэшн, гоо сайхан болон сурталчилгааны гэрэл зургуудыг авдаг байна. Харин зураг авалтанд орж буй моделиуд нь “Ирээдүйгээс ирж буй зочид” мэт харагддаг ажээ.
Ирээдүйгээс ирсэн зочид Хадгалах
2014-12-19, 21:10

Үл таних хүмүүсийн дотносол

Гэрэл зурагчин Ричард Ренальди 2007 оноос хойш “Touching Strangers” хэмээх гэрэл зургийн төсөл дээр ажиллаж байгаа гэнэ. Хамгийн хачирхалтай нь тэрээр гадуур явж буй үл таних хүмүүсийг хооронд нь ойртуулж гэрэл зургийг нь дардаг байна. Зарим хүмүүс гайхаж гэрэл зургаа даруулахаас татгалзаж байсан бол, зарим нь харин ч дуртай гэгч нь хөтлөлцөж, тэврэлдэж зургаа авахуулж байжээ
Үл таних хүмүүсийн дотносол Хадгалах
2014-12-19, 05:33

“Sony World Photography Awards 2015” -ын шилдэг бүтээлүүд

Гэрэл зургийн холбооныхны зохион байгуулдаг “Sony World Photography Awards 2015” тэмцээнд оролцогчдын гэрэл зургийг хүлээж авахаар бэлэн болжээ. Оролцогчид мөнгөн шагнал болон шинэхэн Sony-ийн гэрэл зургийн аппаратны төлөө өрсөлдөх болно. Ялагчийг 2015 оны 4 сарын 23-нд шалгаруулах юм байна. Оролцогчид аль хэдийн гэрэл зургуудаа явуулаад эхэлчихсэн бөгөөд хамгийн шилдэг гэрэл зургуудыг сонирхоцгооё.
“Sony World Photography Awards 2015” -ын шилдэг бүтээлүүд Хадгалах
2014-12-18, 07:19

Хятад гуйлгачны үнэн төрх

Хятадын Венлинг хотод оршин суух нэгэн иргэн жижигхэн тэргэнцэр дээр сууж, гуйлга гуйж явсан байна. Харин орой болоход залуу ид шидийн мэт эдгэдэг аж. Яагаад гэдгийг та шууд гадарлаж байгаа болов уу.
Хятад гуйлгачны үнэн төрх Хадгалах
2014-12-17, 05:34

Английн таксин доторх амьдрал

Өмнөд Уэльсийн иргэн Майк Харви таксины жолоочийн ажил хийдэг бөгөөд өөрийн үйлчлүүлэгчдийн гэрэл зургийг дардаг байна. Хүн бүр гэрэл зургаа даруулахыг хүсэхгүй байсан учир, тэрээр таксины мөнгөний оронд тэдний зургийг дарах болжээ.
Английн таксин доторх амьдрал Хадгалах
2014-12-17, 02:36

“Бид эмэгтэйчүүд” гэрэл зургийн төсөл

Сурталчилгаа, сонин сэтгүүлийг чимэглэж буй бүсгүйчүүдийн бие галбир, арьс, нүүр царайг орчин үеийн технологийг ашиглан засварласан байдаг. Үүнээс болоод бүсгүйчүүд тэдэнтэй адил болохыг хүсэж өөрийн гадаад төрх, бие галбирт сэтгэл хангалуун бус байдаг болсон билээ.
“Бид эмэгтэйчүүд” гэрэл зургийн төсөл Хадгалах
2014-12-16, 02:14