“Sony World Photography Awards 2015” -ын шилдэг бүтээлүүд

2014-12-18, 07:19
10,329
Гэрэл зургийн холбооныхны зохион байгуулдаг “Sony World Photography Awards 2015” тэмцээнд оролцогчдын гэрэл зургийг хүлээж авахаар бэлэн болжээ. Оролцогчид мөнгөн шагнал болон шинэхэн Sony-ийн гэрэл зургийн аппаратны төлөө өрсөлдөх болно. Ялагчийг 2015 оны 4 сарын 23-нд шалгаруулах юм байна. Оролцогчид аль хэдийн гэрэл зургуудаа явуулаад эхэлчихсэн бөгөөд хамгийн шилдэг гэрэл зургуудыг сонирхоцгооё.
“Sony World Photography Awards 2015” -ын шилдэг бүтээлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Мөрөөдөгчдөд тохиромжгүй улирал, Фото: Ahmad Zikri Mohamad Zuki

www.caak.mn

2. “Бороон дор сууж буй орангутан”, Бали, Индонези. Борооноос биеэ нууж буй орангутаныг харсан гэрэл зурагчин зургийг нь дарахгүй өнгөрч чадаагүй бололтой. Фото: Andrew Suryono.

www.caak.mn

3. Фина охин айлын бага нь юм байна. Тэр муурнаас маш их айдаг учир тэднийх гэртээ муурын зулзага авч тэжээсэн бөгөөд 7 сарын дараа гэхэд тэд маш сайн найзууд болжээ. Фото: Arief Siswandhono

www.caak.mn

4. Өдрийн хоол
Колумбийн баавгай, Канад. Эдгээр баавгайнууд зөвхөн Канадын баруун хэсэгт оршдог бөгөөд 10% нь л цайвар өнгийн арьстай байдаг байна.  Фото: Kyle Breckenridge

www.caak.mn

5. Холи – Жил бүр дэлхийн өнцөг булан бүрийн Энэтхэгчүүд "Холи" хэмээх хаврын баярыг тэмдэглэдэг байна. Энэ бол Энэтхэгийн хамгийн гайхалтай баяруудын нэг аж. Энэ өдөр иргэд шөнө дундын үеэр гэрээсээ гарч нэг нэгнээ өнгөт будгаар цацдаг байна. Фото: Ioulia Chvetsova, Франц

www.caak.mn

6. Бухарест дахь нислэгийн шоу, Фото: Cioplea Vlad

www.caak.mn

7. Цөл дахь нар мандалт. Сахарын элсэн цөлийн дээгүүр агаарын бөмблөг хөөрнө. Фото: Gareth Lowndes.

www.caak.mn

8. Өмнөд Георгийн оцон шувуудын цугларалт, Фото: Lisa Vaz

www.caak.mn

9. Цаг үеийн сүүдэр. Вьетнамын багш, Фото: Bao Vu

www.caak.mn

10. Өөрийнхөө дүрсийг харж буй бяцхан шувуу, Фото: Georg May

www.caak.mn

11. Пит Бломын загвараар баригдсан Нидерландын өвөрмөц барилгууд,  Фото: Cor Boers,

www.caak.mn

12. Манантай өглөө сүмийн гадаа зогсож буй ламтан, Бангладеш. Фото: Jubair Bin Iqbal,

www.caak.mn

13. Эйфелийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд буй буга, Герман. Фото: Georg May

www.caak.mn

14. Өглөөний ёслол. Энэтхэгчүүд ариун "Ганг" мөрөндөө биеэ угааж байна. Фото: Nick Ng

www.caak.mn

15. Алхам алхмаар. Берлин дахь ирээдүйн шат, Фото: Ralf Wendrich

www.caak.mn

16. Омо голын эрэг дагуу амьдрах Хамер омгийн төлөөлөгч, Эфиоп. Фото: Diego Arroyo Méndez

www.caak.mn

17. Хөрөг зураг дарах олон төрлийн арга байдаг. Гэхдээ нүүр нь харагдахгүй үед бид тухайн хүнийг эсрэг талаас нь харах болно. Энэ үед бидэнд үйл хөдлөл, биеийн байдал зэрэг нь ихээхэн тус болох бөгөөд энэ тохиолдолд царайны хувиралыг ч олоход хялбар байх болно. Фото: Courtney Colantonio-Ray

www.caak.mn

18. Аляска дахь Денали үндэсний цэцэрлэг, АНУ. Хоёр оройт Мак-Кинли уул нь Хойд Америкийн хамгийн өндөр цэг юм. Фото: Miquel Ángel Artús Illana

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()