ГЭРЭЛ ЗУРАГ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Интернэт хэрэглэгчдийн шалгаруулсан хамгийн хөгжилтэй фотошоп эвлүүлгүүд (25 фото)

Фотошопын домог гэмээр чадварлаг хүмүүсийн хошин мэдрэмж хэр баргийн хүнээс илүүтэй хөгжсөн байдаг аж. Тэд ямар ч дүр зургийг хөгжилтэй болгон хувиргах арга олж чаддаг тул төсөөллийн ертөнцөө бодит амьдралд бий болгох мэт хүний санаанд оромгүй хачирхалтай бүтээл туурвихдаа тун гарамгай. Бид та бүхэнд энэхүү нийтлэлээр интернэт хэрэглэгчдийг "татаах" дөхсөн хамгийн хөгжилтэй зургуудыг хүргэж байна. 

Интернэт хэрэглэгчдийн шалгаруулсан хамгийн хөгжилтэй фотошоп эвлүүлгүүд (25 фото) Хадгалах

Амьтдын "эвгүй" мөчийг камерын дуранд баримтжуулсан нь... (25 фото)

Бидний зарим нэг нь угаас азгүйдээ биш, зүгээр л буруу цагтаа буруу газраа байж таарсан учраас бүтэлгүй явдал тохиолдсон байдаг. Зүгээр нэг зураг авахуулахаар инээгээд зогсож байсан хүмүүсийн бүх зүйл хормын дотор өөрчлөгдөж, уйлаад сууж байх үе ч бий. Харин бидний энэ удаагийн цуглуулгад үйл явдал гэдэг өчүүхэн богино хугацаанд орвонгоороо эргэхэд хүн байна уу, амьтан байна уу огт хамаагүй гэдгийг батлах амьтдын хөгжилтэй зургууд багтсан болно. Ингэхэд зүгээр нэг зураг авхуулахад хүртэл ингэж "тохирно" гэж байдаг аа...

Амьтдын "эвгүй" мөчийг камерын дуранд баримтжуулсан нь... (25 фото) Хадгалах

Эздийнхээ эгдүүг хүргэхдээ "гаршсан" ноход

Нохой гэдэг амьтан жаахан хүүхэд шиг хаа байгаа газартаа гэгээлэг энерги түгээж, эргэн тойрны хүмүүсээ баясгаж халуун дулаан уур амьсгал бий болгож чаддаг. Шинжлэх ухааны хэд хэдэн судалгаагаар тэжээвэр амьтад эздийнхээ сэтгэл санаа, эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдгийг баталж байсан билээ. Тэгвэл хүний хамгийн дотны найз гэдэг ноход хүмүүсийг инээлгэх, хөгжөөх чадвараараа гэрийн тэжээвэр амьтад дундаас илт онцгойрдог болохыг дараах зургууд баталж байна.

Эздийнхээ эгдүүг хүргэхдээ "гаршсан" ноход Хадгалах

Саяд нэг тохиох гайхалтай мөчүүд (20 фото)

Бидний амьдарч байгаа дэлхийд сонин содон зүйлс тоолж барамгүй олон байх аж. Хүний санаанд оромгүй өчүүхэн жижиг тохиол хүртэл сэтгэл баясгах увдистай гэдгийг та бид өдөр тутамдаа тэр бүр анзаарч чаддаггүй нь харамсалтай. Харин үүнийг овжин гэгч нь анзаарсан интернэт хэрэглэгчид ховорхон тохиох тэрхэн мөчийг камерынхаа дуранд буулгаж, цахим ертөнцөд хуваалцсанаас та бүхэнд хүргэж байна. 

Саяд нэг тохиох гайхалтай мөчүүд (20 фото) Хадгалах

20-р зууны эхэн үеийн Вьетнам дахь амьдралыг харуулсан өнгөт зургууд

20-р зууны эхээр Францын гэрэл зурагчин Леон Бюси (Leon Busy) улсынхаа колони байсан Вьетнамд ирж, Ханой хотод 1914-1917 оны хооронд амьдарчээ. Алс холын өвөрмөц оронд амьдарч байх үедээ тэрээр өөрийнх нь сонирхлыг татсан бүхий л зүйлсийг буулгаж, маш олон зургуудыг хойч үедээ үлдээжээ. Тэдгээрийн ачаар 100-аад жилийн өмнө жирийн Вьетнам хүний амьдрал ямар байсныг өнөө цагт мэдэх боломжтой болсон байна. Ингээд түүхэн дэх хамгийн анхны өнгөт гэрэл зургууд гэж тооцогддог тэрхүү бүтээлүүдээс хүргэж байна.

20-р зууны эхэн үеийн Вьетнам дахь амьдралыг харуулсан өнгөт зургууд Хадгалах
2021-08-14, 16:32

Хүний зургийг алах биш "аварсан" нөхдийн хөгжилтэй мөчүүд (30 фото)

Интернетээс мянга мянган инээдтэй, хошин зургууд олж болдог нь гайхалтай шүү. Санамсаргүйгээр бусдын зурагт өртсөн хүмүүс тэдний гэрэл зургийг илүү дурсамжтай болгосон гэдэгт итгэлтэй байна. Ингээд арын фон нь илүү сонирхол татахуйц хөгжилтэй зургуудыг толилуулж, уншигч танд инээд хөөр бэлэглэе. 

Хүний зургийг алах биш "аварсан" нөхдийн хөгжилтэй мөчүүд (30 фото) Хадгалах
2021-08-14, 12:30

Элдэв зураг (70 фото) №724

Инээд хөөр, сонин хачин, гоо сайхан, баяр баяслыг амьдралд тохиох бүхий л зүйлээс олж болохыг харуулдаг "Элдэв зураг" цувралынхаа 622 дахь дугаарыг танд хүргэе. Дараах зургууд таны амралтын өдөрт инээд хөөр нэмж, нүдийг тань баясгана гэдэгт итгэлтэй байна. 

Элдэв зураг (70 фото) №724 Хадгалах
2021-08-13, 18:16

Бурхнаас заяасан сүрдмээр сайхан гоёлтой амьтад (20 фото)

Бугын уран үгэнд итгэж эврээ алдсан тэмээ, буруу ургасан эврээсээ болж өлсөж үхсэн бардам янгир, "ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө" гэхчлэн мал амьтны эвэртэй холбоотой домог үлгэр, зүйр үгс манай соёлд олон байдаг. Салаа туруутны бүлэгт багтах ихэнх амьтдад өөрийгөө хамгаал, эсрэг хүйстнээ тат гэж төрөл бүрийн хэлбэртэй, сүрлэг эврийг заяажээ. Ингээд та бүхэнд домог үлгэрт орохгүй байхын аргагүй сонирхол татам эвэртэй амьтдын зургуудаас хүргэж байна.

Бурхнаас заяасан сүрдмээр сайхан гоёлтой амьтад (20 фото) Хадгалах
2021-08-13, 12:52

Өнгөрсөн цагийн дуугүй гэрч болох түүхэн ховор зургууд (30 фото)

Урсаад өнгөрсөн цаг хугацааг гэрчлэх гэрэл зургууд түүх өгүүлнэ гэдэг үгтэй та хэр зэрэг санал нийлдэг вэ? Өнөөдөр бид уншигч та бүхэнд өнгөрсөн түүхэн мөчүүдийг өнөө цагийн бидэнд авчирч харамсал, гуниг, ухаарлыг харамгүй хайрлах гайхалтай гэрэл зургуудыг танилцуулахад бэлэн боллоо. Үнэн бүхний дуугүй гэрч болох дараах зургууд танд гүн гүнзгий сэтгэгдэл үлдээнэ гэдэгт итгэлтэй байна.

Өнгөрсөн цагийн дуугүй гэрч болох түүхэн ховор зургууд (30 фото) Хадгалах

Хайртай хүмүүсээ байгаа дээр нь баярлуулж явах хэрэгтэй бидэнд сануулсан сэтгэл хөдөлгөм мөчүүд

Хорвоо дэлхий дээрх хүн бүр өөр өөрийн хувь заяаны замаар амьдарч байгаа учир хүмүүсийн амьдралыг бүхэлд нь харьцуулж, жишин дүгнэх боломж үгүй. Гэвч та бидний амьдрал гээч энэ аян нэг зүйлээрээ ялгахын аргагүй ижил. Бид бүгд баяр гуниг, зовлон жаргал холилдсон олон янзын сэтгэл хөдлөл мэдрэх өдөр хоногуудыг туулж яваа. Яг энэ мөчүүд бидний алхам тутам бүрд тохиодог гэдгийг интернет хэрэглэгчдийн цахим сүлжээнд хуваалцсан дараах зургууд баталж байна. 

Хайртай хүмүүсээ байгаа дээр нь баярлуулж явах хэрэгтэй бидэнд сануулсан сэтгэл хөдөлгөм мөчүүд Хадгалах

Инстаграм дээрх баян залуусын тансаглал (25 фото)

"Forbes" сэтгүүлийн 2021 оны судалгаагаар өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 2755 тэрбумтан байгаа гэсэн тоо гарчээ. Гэтэл энэ нь манай гарагийн долоон тэрбум хүнд харьцуулахад маш бага тоо юм. Гэхдээ эдгээр тэрбумтнуудын тоонд тэдний гэр бүлийн гишүүд, зартай улс төрчдийг багтаагаагүй нь ойлгомжтой. Та хэмжээлшгүй гэмээр хөрөнгөтэй хүмүүсийн өдөр тутмын амьдралаа хэрхэн өнгөрүүлж байгааг хараад ямар мэдрэмж авдаг вэ? 

Инстаграм дээрх баян залуусын тансаглал (25 фото) Хадгалах

Баярлахад хэцүү, уурлахад хэцүү бэлэг авсан хүмүүсийн хөгжилтэй зургууд

Ихэнх хүний хувьд хайртай, дотны хэн нэгэндээ зориулан мэдрэмжтэй бэлэг сонгоно гэдэг амаргүй даалгаварт тооцогдох нь элбэг. Тэгвэл зорьсон эзэндээ хүрэхдээ сэтгэлийг нь хөдөлгөж, баярын нулимс дуслуулмаар бэлгийн санаа зарим хүний хувьд дэндүү уйтгартай, энгийн нэг байдаг л зүйл шиг санагддаг тул онцгой төсөөллийнхөө тусламжтайгаар хэн хүнээс илүү содон арга сэтгэхийг эрмэлздэг. Бид та бүхэнд энэхүү нийтлэлээр дамжуулан интернет хэрэглэгчдийн санаанд оромгүй "хэцүүхэн" бэлгүүдээс хүргэхээр шийдсэн байна. 

Баярлахад хэцүү, уурлахад хэцүү бэлэг авсан хүмүүсийн хөгжилтэй зургууд Хадгалах