ГЭРЭЛ ЗУРАГ

Орон орны хүүхдүүд юугаар тоглодог вэ?

Улс орон бүр өөрийн сэтгэлгээний онцлог, ёс заншилтай байдаг. Тэр бүрээс шалтгаалан ард иргэдийн амьдрал, эдэлж хэрэглэж байгаа зүйлсүүд нь харилцан адилгүй. Мөн улсын хөгжил дэвшил, баян ядуугийн ялгаа ч үүнд хамааралтай. Ар гэрийн бололцоо сайтай, сэхээтэн айлын хүүхдүүд аль үнэтэй чанартай гэх тоглоомоор нааддаг бол амьдралын бололцоо тааруу, ядруу айлын хүүхдүүд ундааны сав, чулуу, мөчир зэрэг гартаа тааралдсан бүхнээр тоглодог байна. Ийнхүү бид та бүхэндээ улс орон бүрийн хүүхдүүд юугаар тоглодог талаар сонирхолтой мэдээллийг хүргэе.

Орон орны хүүхдүүд юугаар тоглодог вэ? Хадгалах

Олон сая хүний сэтгэлийг шимшрүүлсэн 10 гэрэл зураг

Уйтгар гуниг, баяр хөөр, аз жаргалтай мөчүүд гээд зураг бүхэн өөр өөрийн гэсэн түүхийг өгүүлж байдаг билээ. Харин бидний танд үзүүлэхээр бэлдсэн дараах зургууд нь мэргэжлийн гэрэл зурагчны хальснаа буусан хамгийн сэтгэл эмзэглүүлэм зурагнууд юм. Ийнхүү бид та бүхэндээ нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаах гайхалтай гэрэл зургуудыг түүвэрлэн хүргэе.

Олон сая хүний сэтгэлийг шимшрүүлсэн 10 гэрэл зураг Хадгалах

Хуримын үеэрх бүтэлгүй агшнууд

Нэг л амьдрах насандаа хэзээ ч мартагдахааргүй сайхан хурим хийхийг хүн бүр хүсч явдаг нь нууц биш юм. Хуримын хувцас, зоогийн ширээ, бал сар, анхны шөнө гээд бүгд төгс төгөлдөр байх нь зүй ёсны хэрэг билээ. Гэвч гай газар доороос гэж үг байдаг шүү дээ. Амьдралд ганц тохиох хуримынхаа үеэр бүтэлгүйтэх нь сайхан хэрэг биш гэдэг нь мэдээж. Тэгвэл бид та бүхэндээ хуримынхаа үеэр бүтэлгүйтсэн хосуудын хөгжилтэй агшныг хүргэж байна. 
 

Хуримын үеэрх бүтэлгүй агшнууд Хадгалах

Цаг хугацаа өнгөрөхөд бид хэрхэн өөрчлөгддөг вэ?

Цаг цагаараа байдаггүй гэж үг байдаг. Цаг, минут, хором мөч бүхэнд бид өөрчлөгдөж, нэг ёсондоо шинэ хүн болж байдаг юм. Ялангуяа нас ахих тусам бид аливаа зүйлийн мөн чанарыг илүүтэй ойлгож, түүнээсээ суралцаж байдаг билээ. Ийнхүү бид та бүхэндээ цаг хугацаа урсан өнгөрөх тусам бид хэрхэн өөрчлөгддөг талаар сонирхолтой мэдээллийг хүргэе.

Цаг хугацаа өнгөрөхөд бид хэрхэн өөрчлөгддөг вэ? Хадгалах

1980-аад оны Итали орон

Хамгийн аз жаргалтай ард түмэнтэй, эртний урлаг, амтат хоолоороо дэлхийд гайхагддаг 80-аад оны Итали орныг та бүхэндээ танилцуулж байна. Гайхамшигт паста, шажигнасан талх, үзэсгэлэнтэй охид бүсгүйчүүдээр дүүрэн энэхүү газар нь таны мэлмийг баясгах биз ээ...Ингээд тухлан сууж, таалан соёрхоно уу.

1980-аад оны Итали орон Хадгалах

Элдэв зураг (80 фото) №500

Уншигчиддаа сэтгэл сэргэм, нарлаг бямба гарагийн мэндийг хүргэе. Та бүхэн минь амралтын өдрүүдээ ая тухтай, сайхан өнгөрүүлж байна уу. Бид та бүхнийхээ амралтын өдөрт өнгө нэмэхээр 2007 оноос хойш тасралтгүй хүргэж эхэлсэн "Элдэв зураг" нийтлэлийнхээ 500 дахь онцгой дугаарыг хүргэж буйдаа таатай байна. Ингээд хөгжөөн баяраар дүүрэн шинэ цувралаа тухлан сууж, таалан соёрхоно уу.

Элдэв зураг (80 фото) №500 Хадгалах
2016-08-20, 11:51

Орон орны иргэд хэрхэн амьдардаг вэ?

Улс орон бүр өөр өөрийн өвөрмөц ёс заншил, уламжлалыг өдгөөг хүртэл хадгалсаар ирсэн билээ. Тэдгээр улсуудын ёс заншил, тэрчлэн амьдрах сууц, зохион байгуулалт нь өөр хоорондоо харилцан адилгүй, өвөрмөц шийдлийг шингээж өгсөн байх юм. Ингээд орон орны иргэдийн амьдарл ахуй, амьдардаг орон сууцуудтай танилцъя. 

Орон орны иргэд хэрхэн амьдардаг вэ? Хадгалах

Ерөнхийлөгчийн хүүхдүүд ингэж зугаацдаг

Улс орныг удирдан чиглүүлж, ард түмнийхээ итгэл хүндийг хүлээсэн ерөнхийлөгч нь хамгийн нэр хүндтэй болоод хариуцлагатай ажлыг гүйцэтгэдэг билээ. Харин тэдний амин эрдэнэ болсон үрс нь цаг үе бүрдээ олны анхаарлыг татах нь ойлгомжтой боловч зарим нэг нь ёс суртахуунгүй аашилж, эцэг эхийнхээ нэр хүндийг шаварт хутгаж орхисон ч байх юм. Ингээд ерөнхийлөгчийн хүүхдүүд хэрхэн зугаацдаг болохыг олж мэдэцгээе.

Ерөнхийлөгчийн хүүхдүүд ингэж зугаацдаг Хадгалах

Таны заавал үзэх ёстой түүхэн ховор зургууд

Цаг хугацаа гэдэг үнэхээр гайхамшигтай агаад энэ хорвоогийн хамгийн үнэн зүйл юм. Бусад бүхий л зүйлсийг бид аргалж, хойшлуулж болох ч зөвхөн цаг хугацаа л биднийг хэзээ ч хүлээхгүй. Тиймдээ ч өдгөө урсан өнгөрсөн цаг хугацааны түүхийг өгүүлэх түүхэн ховор зургуудыг бид үзэж сууна. Ийнхүү та бүхнийхээ амралт чөлөөт цагт зориулан, таны заавал үзэх ёстой түүхэн ховор зургуудыг танилцуулж байна. 

Таны заавал үзэх ёстой түүхэн ховор зургууд Хадгалах

Ээ дээ, энэ Хятадууд уу?

БНХАУ нь хамгийн гүйлгээ ухаантай, хөдөлмөрч ард түмэн гэдгээрээ дэлхий нийтэд гайхагддаг. Сайны хажуугаар саар гэгчээр дууриамал бараа, бүдүүлэг үйлдлүүд, бохир хоолууд нь тэдний нэр хүндийг унагах шалтгаан болсоор байдаг. Магадгүй тус улсыг эдгээргүйгээр төсөөлөхөд ч бэрх юм. Ийнхүү бид та бүхэндээ тус улсын тухай сонирхолтой, хөгжөөнтэй, гайхалтай зургуудыг хүргэж байна.

Ээ дээ, энэ Хятадууд уу? Хадгалах

Эгзэгийг нь олж дарсан зурагнууд

Та доох зурагнуудыг зүгээр нэг гүйлгээд үзэлгүй, анхааралтай гэгч нь үзээрэй. Танд сонирхолтой санагдана гэдэгт итгэлтэй байна.

Эгзэгийг нь олж дарсан зурагнууд Хадгалах

Элдэв зураг (80 фото) №499

Уншигчид та бүхэндээ сэвэлзүүр салхитай, сэтгэл сэргэм баасан гарагийн мэндийг хүргэе. Та бүхэн минь ажлын сүүлийн өдрүүдэд ачаалал ихтэй, амралтгүй ажилласаар ядарч байна уу. Тэгвэл бид та бүхнийхээ ажлын стрэсс ядаргаа, уйтгар гунигийг үлдэн хөөх  "Элдэв зураг" нийтлэлийнхээ цоо шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Тухлан сууж, таалан соёрхоно уу.

Элдэв зураг (80 фото) №499 Хадгалах
2016-08-12, 19:40