Орон орны хүүхдүүд юугаар тоглодог вэ?

Улс орон бүр өөрийн сэтгэлгээний онцлог, ёс заншилтай байдаг. Тэр бүрээс шалтгаалан ард иргэдийн амьдрал, эдэлж хэрэглэж байгаа зүйлсүүд нь харилцан адилгүй. Мөн улсын хөгжил дэвшил, баян ядуугийн ялгаа ч үүнд хамааралтай. Ар гэрийн бололцоо сайтай, сэхээтэн айлын хүүхдүүд аль үнэтэй чанартай гэх тоглоомоор нааддаг бол амьдралын бололцоо тааруу, ядруу айлын хүүхдүүд ундааны сав, чулуу, мөчир зэрэг гартаа тааралдсан бүхнээр тоглодог байна. Ийнхүү бид та бүхэндээ улс орон бүрийн хүүхдүүд юугаар тоглодог талаар сонирхолтой мэдээллийг хүргэе.

Орон орны хүүхдүүд юугаар тоглодог вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Энэтхэг

Гэр бүлийн сарын орлого 29 доллар бөгөөд бяцхан хүүхдүүд ундааны сав, хог хаягдлаар тоглодог.

Энэтхэг

2 Бурунди

Мөн л гэр бүлийн орлого 29 доллар тул тэд хатсан эрдэнэшишээр тоглодог байна.

Бурунди

3 Зимбабве

Гэр бүлийн сарын орлого 34 доллар бөгөөд хүүхдүүд гар аргаар хийсэн бөмбөгөөр хоорондоо нааддаг аж.

Зимбабве

4 Гайти

Сарын дундаж орлого нь 39 доллар байна. Тэдний дуртай тоглоом нь теннисны бөмбөг гэнэ.

Гайти

5 Буркина-Фасо

Гэр бүлийн сарын дундаж орлого нэг хүний сарын 45 доллар байна. Тэдний дотны найз болсон тоглоом бол эвдэрхий хүүхэлдэй аж.

Буркина-Фасо

6 Буркина-Фасо

Сард 54 долларын орлоготой бөгөөд бяцхан жаалууд машины дугуйг түрж, гүйлдэн тоглодог байна.

Буркина-Фасо

7 Энэтхэг

Сарын дундаж орлого 65 доллар бөгөөд тэд гараар хийсэн крикет тоглох дуртай ажээ.

Энэтхэг

8 Филиппин

Сарын дундаж цалин 98 доллар бөгөөд хүүхдүүд жижигхэн хуванцар баатруудаар тоглодог байна.

Филиппин

9 Палестин

Сарын дундаж орлого 112 доллар байна. Тэд ундааны хуванцар саваар тоглох дуртай.

Палестин

10 Колумба

Сарын дундаж орлого 123 доллар бөгөөд, хүүхдүүд хөл бөмбөгийн бөмбөгөөр тоглох дуртай байна.

Колумба

11 Нигер

Гэр бүлийн орлого 124 доллар бөгөөд хүүхдүүд модон саваагаар тоглож нааддаг аж.

Нигер

12 Колумб

Гэр бүлийн орлого нь 145 доллар бөгөөд хүүхдүүд бөмбөгөөр тоглох дуртай төдийгүй бөмбөг барин хөөцөлдөх тэд аз жаргалаар бялхаж харагдана.

Колумб

13 Колумб

Сард дунджаар 163 долларын цалинтай бөгөөд хүүхдүүд мууртайгаа ямагт тоглож, эрхэлдэг байна.

Колумб

14 Филиппин

Гэр бүлийн дундаж цалин 170 доллар бөгөөд хүүхдүүд хуванцар хүүхэлдэйгээр тоглодог юм.

Филиппин

15 Тунис

Жирийн гэр бүлийн дундаж цалин 176 доллар ажээ. Хүүхдүүд нь бяцхан тэдди баавгай, машинаар тоглодог байна.

Тунис

16 Тунис

Сарын дундаж орлого 218 доллар бөгөөд тэд скүүтерээр тоглож, гудамжаар гүйлдэх тун ч дуртай байна.

Тунис

17

Сард 245 долларын орлоготой бөгөөд хүүхдүүд машинаар тоглох дуртай.

18 Иордан

Гэр бүлийн дундаж цалин 249 доллар бөгөөд хүүхдүүд чихмэл тоглоомоор тоглодог.

Иордан

19 Рванда

Гэр бүлийн дундаж орлого 251 доллар бөгөөд хүүхдүүд модон саваагаар тоглох дуртай аж.

Рванда

20 Болив

Сард 254 долларын орлоготой бөгөөд хүүхдүүд хөл бөмбөг тоглож өдрийг өнгөрүүлдэг байна.

Болив

21 Болив

Гэр бүлийн орлого сарын 265 доллар бөгөөд хүүхдүүд ачааны машинаар тоглодог.

Болив

22 Камбож

Сарын дундаж орлого 463 долларт хүрдэг бөгөөд хүүхдүүд нохойны гөлөг эрхлүүлж, цуг тоглох дуртай байна.

Камбож

23 Украйн

Сарын дундаж орлого 476 доллар бөгөөд хүүхдүүд гар утсаар тоглодог аж.

Украйн

24 Латив

Сард 480 долларын цалинтай бөгөөд хүүхдүүд чихмэл тоглоомоор тоглодог байна.

Латив

25 Украйн

Сарын дундаж орлого 649 доллар бөгөөд хүүхдүүд лего тоглоомоор тоглож, хөгжилддөг байх юм.

Украйн

26 Мексик

Өрхийн сарын орлого 1093 доллар бөгөөд хүүхдүүд нь цахилгаан гитараар тоглож, өдрийг зугаатай өнгөрүүлдэг аж.

Мексик

27 Швед

Гэр бүлийн сарын дундаж орлого 2223 доллар бөгөөд хүүхдүүд үлгэрийн баатрууд, хуванцар тоглоомоор тоглодог байна.

Швед

28 Хятад

Сарын дундаж орлого 2235 доллар бөгөөд хүүхдүүд угсардаг тоглоомоор тоглох дуртай.

Хятад

29 Кени

Сарын дундаж орлого 3268 доллар бөгөөд хүүхдүүд таблет, гар утсаар тоглож, цахим сүлжээгээр аялдаг аж.

Кени

30 Непаль

Гэр бүлийн сарын дундаж орлого 3829 бөгөөд хүүхдүүд нь чихмэл тоглоомоор тоглодог байна.

Непаль

31 Америк

Сарын дундаж орлого 4650 доллар бөгөөд хүүхдүүд бейсболл тоглох дуртай.

Америк

32 Швед

Гэр бүлийн дундаж орлого 4883 бөгөөд хүүхдүүд лего тоглоомоор тоглох дуртай байна.

Швед

33 Иордан

Сарын дундаж орлого 7433 доллар бөгөөд зөөлөн чихмэл тоглоомоор тоглохыг илүүд үздэг аж.

Иордан

34 Латив

Сарын дундаж орлого 11380 долларын цалинтай бөгөөд хүүхдүүд зөөлөн тоглоомтойгоо өдрийг өнгөрүүлдэг байна.

Латив

35 Монгол

Гэр бүлийн дундаж цалин 500 мянган төгрөг бөгөөд хүүхдүүд гар бөмбөг, хөзөр, хүүхэлдэй, зэргээр түлхүү тоглодог. Харин хөдөөний мал дээр өссөн хүүхдүүд хурга ишигтэйгээ тоглож, шагай, чулуу өрж тоглодог билээ.

Монгол

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()