АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Өнөө цагийн хамгийн хүчирхэг 8 эмэгтэй

Бидний нийгэмд эмэгтэй хүйсийг сул дорой, турьхан гэж үздэг нь нууц биш. Ихэнх тохиолдолд энэ нь үнэнтэй нийцэх хэдий ч байгаль эхийн эмзэг ялдам цэцэгсийн дунд сүр хүчийг үзүүлсэн царс ургасан байх нь ч бий. Аливаа зүйлийг нэг хэвэнд цутгасан мэт үргэлж өнгө ижил байх албагүйн жишээ болсон хүчирхэг эмэгтэйчүүдийг танилцуулж байна. 

Өнөө цагийн хамгийн хүчирхэг 8 эмэгтэй Хадгалах

Алдарт дуучин Уитни Хьюстоны насан туршдаа нуусан хайрын түүх

Байгаль эх түүнд хосгүй авъяас бэлэглэсэн ч хариуд нь хатуухан хувь тавилан заяасан юм. Уитни Хьюстон бол сая сая хүмүүсийн зүрхэнд өөрийн дуу хоолойгоо хүргэж чадсан гайхалтай дуучин билээ. Гэвч алдарт уран бүтээлчийн хувийн амьдрал бидний бодож байгаа шиг тийм ч таатай байгаагүй гэнэ. Хэрвээ тэр бусдын үгийг чухалчлалгүй, зөвхөн өөрийгөө сонсож хайр сэтгэлээ хадгалан авч үлдсэн бол түүний амьдрал өөрөөр эргэх байсныг бид таашгүй. 

Алдарт дуучин Уитни Хьюстоны насан туршдаа нуусан хайрын түүх Хадгалах

Хайртай хүнтэйгээ гэрлэхээр 3 дахь жилдээ зүтгэж буй Японы гүнж

Их наран улсын гүнж Мако эгэл жирийн гэр бүлээс гаралтай залуутай амьдралаа холбох гэж байгаа бөгөөд хосууд хуримаа дахин хойшлуулсан байна. Энэ гэрлэлт гүнжийн цол хэргэмийг нь хурааж чадахуйц "үнэтэй" золиос шаардаж байгаа юм. 

Хайртай хүнтэйгээ гэрлэхээр 3 дахь жилдээ зүтгэж буй Японы гүнж Хадгалах

Тусламжийн ажилд оролцсон Брэд Питтийг хэн ч танилгүй өнгөрөөжээ

Холливүүдийн алдарт жүжигчин, сая сая шүтэн бишрэгчдийн хайртай уран бүтээлч Бред Питт нийгмийн эмзэг давхаргын иргэдэд туслалцаа үзүүлэв. Гэсэн ч тэр бусад алдартны адил бүхний анхаарлыг татах сайшаал магтаалд шуналгүй, эгэл даруу байдлаар  хэрэгтэй хүмүүст нь бодит тусламж хүргэснээр олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. 

Тусламжийн ажилд оролцсон Брэд Питтийг хэн ч танилгүй өнгөрөөжээ Хадгалах

"Хувиралтын мастер" - Чадварлаг жүжигчин Кристиан Бэйлийн амьдрал

Хүн бүрийн хайртай супер баатар Бэтмэний дүрийг хамгийн гайхалтай бүтээсэн жүжигчин бол Кристиан Бэйл юм. Гэтэл тэрээр сүүлд тоглосон кинондоо зориулж булчинлаг, царайлаг төрхөө орхиж, 20 кг жин огцом нэмсэн нь үзэгчдийг алмайруулжээ. Ингээд Британийн алдарт жүжигчинд юу тохиолдсон, тэр яагаад гэр бүлийнхэнтэйгээ муу харилцаатай байдгийг энэхүү нийтлэлээс уншаарай.

"Хувиралтын мастер" - Чадварлаг жүжигчин Кристиан Бэйлийн амьдрал Хадгалах

Дайн дууссанаас хойш 30 жилийн турш ганцаараа бууж өгөлгүй тэмцсэн Япон цэргийн түүх

Бүх цэргүүд зэвсгээ хаяж, тулаанаа зогсоосон үед л дайн дуусдаг гэсэн үг бий. Хэрэв тийм бол Дэлхийн 2-р дайн энх тайвны гэрээнд гарын үсэг зурснаас хойш бараг гучин жил үргэлжилсэн гэсэн үг юм. Тодруулбал ширэнгэн ойд үлдэж, бүх зүйл аль хэдийн дууссан гэдэгт итгэж чадахгүй байсан цөөн хэдэн Япон цэрэг, офицеруудын хувьд дайн 1945 оноос хойш дахин 30 жил үргэлжилсэн байна. Ийм түүх хэд хэд байдаг боловч "зөрүүд цэргүүд" -ийн хамгийн алдартай нь Онода Хироо байсан юм.

Дайн дууссанаас хойш 30 жилийн турш ганцаараа бууж өгөлгүй тэмцсэн Япон цэргийн түүх Хадгалах

"People" сэтгүүлээс 2020 оны хамгийн дур булаам залууг тодруулжээ

People сэтгүүлээс жил бүр шалгаруулдаг "Хамгийн дур булаам залуу"-аар АНУ-ын жүжигчин Майкл Би Жордан тодорсон байна. "Black Panther", "Creed" зэрэг киногоороо алдартай тус жүжигчин өдгөө 33 настай бөгөөд анх Жимми Киммелийн үдшийн шоугаар олонд танигдаж байсан юм. 

"People" сэтгүүлээс 2020 оны хамгийн дур булаам залууг тодруулжээ Хадгалах

Та эдгээр алдартнуудыг ихэр гэдгийг мэдэх үү?

Усны дусал мэт хоорондоо ялгарахын аргагүй ижилхэн ихэр байхад гадаад байдал, зан ааш гээд бүх зүйлээрээ эрс өөр ихэр ч олон байдаг билээ. Энэхүү нийтлэлд хүмүүсийг тэр бүрчлэн ихэр гэдгийг нь мэдээд байдаггүй алдартнуудын талаар мэдээллийг орууллаа. 

Та эдгээр алдартнуудыг ихэр гэдгийг мэдэх үү? Хадгалах

К-поп дахь гоо сайхны тогтсон стандартыг эвдсэн халуухан Хваса-тай танилц! (25 фото)

Соёлын зөөлөн хүчний бодлогоор дэлхийг хэдийн давалгаалах болсон БНСУ-ын кпоп урлагийн томоохон төлөөллүүдийн нэг "Mamamoo" хамтлагийн гишүүн Хвасаг энэ удаад онцолж байна. Өөртөө итгэлтэй, дур булаам энэхүү дуучин бүсгүй нүүрний будаггүй, гэрийнхээ хувцастай сууж байхдаа ч шүтэн бишрэгчдийнхээ хайрыг татдаг уран бүтээлч билээ. Тэрбээр хамтлагийнхаа хамгийн залуу гишүүн төдийгүй хамгийн хөгжилтэй нь ажээ. Ингээд түүний талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна. 

К-поп дахь гоо сайхны тогтсон стандартыг эвдсэн халуухан Хваса-тай танилц! (25 фото) Хадгалах

Элэг нэгтнүүдийнхээ атаархал, дургүйцлыг төрүүлдэг "Япон Рапунзел"

Япон улсыг этгээд сонин зүйлсээрээ алдартай гэж үздэг хүмүүс цөөнгүй бий. Ихэнх улс орны иргэдийн хувьд энгийнд тооцогдох зүйлс эсрэгээрээ япончуудын хувьд байж болшгүй, тэвчихийн аргагүй санагддаг бололтой. Үүний нэгэн жишээ бол дэлхий нийтэд Японы Рапунзел нэрээр алдаршсан бүсгүй өөрийн эх оронд элэг нэгтнүүдийнхээ доог тохуу болсон байна. 

Элэг нэгтнүүдийнхээ атаархал, дургүйцлыг төрүүлдэг "Япон Рапунзел" Хадгалах

"ABBA-ийн хүрэн үст" - Үзэсгэлэнт дуучны уй гунигаар дүүрэн амьдралын түүх

Шведийн AББA хамтлагт байсан цор ганц гадаад гишүүн нь Анни-Фрид Лингстад юм. Үзэсгэлэнт бүсгүйн амьдрал зовлон шаналалаар дүүрэн байсан юм. Ингээд та бүхэнд түүний амьдралын түүхийг хүргэж байна. 

"ABBA-ийн хүрэн үст" - Үзэсгэлэнт дуучны уй гунигаар дүүрэн амьдралын түүх Хадгалах

"Vogue" сэтгүүлээс алдаршуулж байсан дэлхийн хамгийн хөөрхөн охин 13 жилийн дараа...

Тилане Блондо (Thylane Blondeau) "Vogue" сэтгүүлд зургаа авхуулж, дэлхийд танигдах үедээ дөнгөж зургаан настай байсан юм. Сахиусан тэнгэр мэт үзэсгэлэнт төрхөөрөө олон хүний сэтгэлд хүрсэн бяцхан охин тэр даруйдаа дэлхийн хамгийн хөөрхөн охиноор нэрлэгдсэн билээ. Тэгвэл энэ цагаас хойш 13 жил өнгөрч бяцхан охин өдгөө дур булаам бүсгүй болж өсжээ.  

"Vogue" сэтгүүлээс алдаршуулж байсан дэлхийн хамгийн хөөрхөн охин 13 жилийн дараа... Хадгалах