25 жилийн турш төрсөн эхийнхээ хорионд амьдарсан бүсгүйн гунигт түүх

Хайр дурлалаас болж амьдралынхаа ихэнх хугацааг гэрийн хорионд тарчилж өнгөрөөсөн нэгэн бүсгүйн эмгэнэлт түүхийг та бүхэнтэй хуваалцъя. Төрсөн эх нь охиноо 25 жилийн турш харанхуй өрөөнд түгжиж, хүн гэж хэлэхээргүй аймшигтай болгож хувиргасан энэхүү гунигт түүх хүмүүний ертөнцөд өрнөсөн гэхэд итгэмээргүй санагдана. 

25 жилийн турш төрсөн эхийнхээ хорионд амьдарсан бүсгүйн гунигт түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Түүх

25 жилийн турш Бланш бүсгүй ээжийнхээ шахалтаар хорионд амьдарчээ. Учир нь Бланш  нэгэн өмгөөлөгч залууд сэтгэл алдарсан нь эцэг эхтэй нь үзэл бодлын зөрчилтэй байж таарав. Энэ нь бүсгүйн эцэг эхийн зарчмаар байж боломгүй зүйл байсан учир тэд бүхий л аргаар өмгөөлөгч залуу болон охиныхоо холбоог таслахыг хүссэн байна. Бланш залуугаас жирэмсэлж, хүүхэд төрүүлсэн ч хүүхэд нь ор сураггүй алга болсон гэнэ. Хөршүүдийн үзсэнээр хүүхэд нас барсан эсвэл асрамжийн газрын үүдэнд хаягдсан байх магадлалтай ажээ. Энэ үйл явдлаас хойш бүсгүй сэтгэл зүйн эмгэгтэй болсон бөгөөд заримдаа чоно мэт ульж, өөрийнхөө бүх хувцсыг тайлж, бэлхүүс хүртлээ цонхоороо гардаг байсан гэнэ. Ингээд ээж нь зарцдаа охиныгоо өрөөнд нь түгжиж, бүх цонхыг нь хаахыг тушаасан байна. Энэ нь бусад хүмүүст охины эрүүл бус байдлыг харуулахгүй байх зорилготой байлаа.   

Түүх

Эхлээд гэрийн үйлчлэгч болон эцэг нь охиныг асарч байсан бөгөөд аав нь боломжоороо охиныхоо тав тухд анхаарал хандуулж байв. Тэрээр охиныхоо өрөөнд орж, түүнтэй ярилцаж, ном хүртэл уншиж өгдөг байжээ. Аав болон гэрийн үйлчлэгчээ нас барсны дараа Бланш эрх чөлөөтэй болох ямар ч боломжгүй болсон аж. Шинэ гэрийн үйлчлэгч бүсгүйд огт анхаарал хандуулдаггүй байсан бөгөөд ээж, ахдаа бүсгүй төдийлөн хэрэггүй байсан гэнэ.

2 Мөрдлөг

1901 оны 5 сард Францын Пуатье хотын цагдаагийн газар Монье хэмээх айлын охин 25 жилийн турш гэрийн хорионд байгаа тухай мэдээлэл үл таних этгээдээс иржээ. Цагдаа нар шуурхай арга хэмжээ авч, мөрдлөг эхлүүлжээ. Гэрт нэгжлэг хийх явцдаа тэд охиныг хорьсон нууц өрөөг олсон бөгөөд хаалганы том төмөр цоожыг эвдэн өрөөнд ормогцоо бүгд шоконд оржээ. Учир нь харанхуй өрөөний орон дээр хүн гэхэд хэцүү биет сууж байв. Тэр үед Бланг яг л арьс нөмөрсөн яс мэт болсон байжээ. Бүсгүйн өрөө хог, хоолны үлдэгдлээр дүүрснээс гадна үс нь ширэлдсэн, хумс нь хугарч, эмтэрсэн шинжтэй байсан аж. 

Хэн буруутай нь тодорхойгүй боловч энэ хэрэгт түүний төрсөн ах Марсель Моньег  буруутгаж 15 сарын хорих ял оноосон байна. Харин залуу төрөлхийн сэтгэцийн асуудалтай учир хийж байгаа зүйлээ хянаж чадаагүй хэмээн шүүхийн шийдвэрийг давж заалдаж, гэм буруугүй болжээ. Бланш Моньегийн ээж нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө буюу хоригдсоноос 15 хоногийн дараа нас баржээ. 

Мөрдлөг

3 Суллагдсаны дараах амьдрал

Суллагдах үедээ Бланш маш турж эцсэн, ердөө 24кг жинтэй болсон байв. Тэрээр өөрөө алхаж чадахгүй байсан учир түүнийг хөнжилд боож, цагдаагийн ажилтнууд өргөж гэрээс нь гаргасан байна. Цагдаа нарыг нэгжлэг хийж байх үед бүсгүйн ээж зочны өрөөнд сууж, тайван гэгч кофе ууж байжээ. Харин бүсгүй эмнэлэг рүү дуртай явж, усанд орсныхоо дараа бага зэрэг хоол ч иджээ. Ийнхүү чанга хатуу ээжийнхээ гараас мултарч чадсан бүсгүй хэдэн жилийн турш тайван амьдарч, насыг эцэслэжээ. 

Суллагдсаны дараах амьдрал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()