Элэг нэгтнүүдийнхээ атаархал, дургүйцлыг төрүүлдэг "Япон Рапунзел"

Япон улсыг этгээд сонин зүйлсээрээ алдартай гэж үздэг хүмүүс цөөнгүй бий. Ихэнх улс орны иргэдийн хувьд энгийнд тооцогдох зүйлс эсрэгээрээ япончуудын хувьд байж болшгүй, тэвчихийн аргагүй санагддаг бололтой. Үүний нэгэн жишээ бол дэлхий нийтэд Японы Рапунзел нэрээр алдаршсан бүсгүй өөрийн эх оронд элэг нэгтнүүдийнхээ доог тохуу болсон байна. 

Элэг нэгтнүүдийнхээ атаархал, дургүйцлыг төрүүлдэг "Япон Рапунзел"
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Их наран улсын хамгийн урт үстэй эмэгтэйг Рин Камбе гэдэг бөгөөд тэрээр загвар өмсөхийн хажуугаар бүжгийн спортоор хичээллэдэг гэнэ. Тэр өөрийн нэрийн хуудас болсон урт үсэндээ тун хайртай учир арчилж тордох асуудлыг умартан үсээ тайрахгүй энэ чигээр нь ургуулах хүсэлтэй ажээ. 177 см урт үсийг арчлахад дундаж эмэгтэй хүний үсэндээ зарцуулдгаас хэд дахин илүү цаг хугацаа, хичээл зүтгэл шаарддаг нь мэдээж юм.

Харин Рин өөрийнхөө тухай олон таагүй сэтгэгдлийг интернетээс олж уншсан байна. 

Японд түүнийхтэй ойролцоо урт үстэй эмэгтэй бараг байдаггүй учраас сониучирхан гайхах хүмүүс олон таарч байсан ч үүний зэрэгцээ ямар ч хүнийг сэтгэл зүйн гүн хямралд оруулж чадах атаархалд авсан олон үзэн ядагч гарч иржээ. 

Та түүнийг хүүхэд байхаасаа хойш үсээ огт тайралгүйгээр хичээнгүйлэн ургуулсан гэж бодож байж болох юм. Гэвч тэр 15 жилийн өмнө эцэг эхийнхээ гэрээс тусдаа гарч, ганцаар амьдрах болсноор үсээ ургуулж эхэлсэн байна. Түүний гэр бүлийн хүмүүжил хатуу чанга учир эцэг эх нь үргэлж даруу, төлөв байхыг шаарддаг байсан аж. 

Тэр сурагч байхаа хөлбөмбөгийн багт тоглодог байсан ба тэмцээний үеэр урт үс нь ихээхэн хүндрэл учруулдаг учир тогтмол тайруулдаг байсан гэнэ. Гэвч энэ явдал түүнийг тусдаа гарсан цагаас эхлэн өөрчлөгдсөн байна. 

Рин тусдаа гараад үсээ байгалийн жамаар нь ургуулахаар шийдсэн гэнэ. Түүний үс урт ургах тусам хүнд, арчлахад хэцүү болж байсан ч эрүүл, торгомсог чигээр нь хадгалахын тулд тэр их анхаардаг гэсэн юм. 

Рин Камбег бухимдуулдаг цорын ганц зүйл бол түүний давуу талыг хүн бүхэн хүлээн зөвшөөрдөггүй явдал юм. "Японы Рапунзел" -ыг заримдаа шулмас, аймшгийн киноны дүр гэж дуудаж доромжлох хүмүүс ч таардаг гэнэ. Гэвч бүсгүй энэ явдлыг атаархлаас гадна япончуудын сэтгэлгээнд асуудал байгаагийн илрэл гэж үздэг ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()