АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Нууцлаг продюсерын хувийн гэрэл зургийн цомог дахь алдартнуудын зургууд (40 фото)

Их Британийн кино продюсер Майкл Уайт (Micheal White) холливүд ододтой хамтарч ажилласан 50 жилийн карьерийнхаа турш тэдэнтэй дотно нөхөрлөж иржээ. Ингэхдээ тэрээр өөрийн зургийн цомогтоо дурсамж болгон хадгалахаар алдартнуудын зургуудыг цуглуулсан байна. Зар сурталчилгаа, ёслолын ажиллагаа зэрэг алдартнуудын хамгийн сайхнаараа харагдах гадаад төрхийг харж дассан хүмүүст түүний энэхүү цуглуулга хачин санагдаж ч болох юм...

Нууцлаг продюсерын хувийн гэрэл зургийн цомог дахь алдартнуудын зургууд (40 фото) Хадгалах

"Bohemian Rhapsody" кинон дээрх Фредди Меркуригийн тухай үнэн ба худал зүйлс

29 жилийн өмнө буюу 1991 оны 11-р сарын 24-нд рок хөгжмийн домог Фредди Меркури (Freddie Mercury) таалал төгссөн билээ. Тэрээр бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдсэн гэдгийг "Bohemian Rhapsody" кино баталсан юм. Гэсэн хэдий ч намтарчилсан киног бодит баримтууд дээр суурилж хийх ёстой боловч кино багийнхан зарим зүйлсийг эндүү ташаа өнцгөөс оруулсан гэж Фрэдди Меркуригийн үнэнч шүтэн бишрэгчид үзэж байгаа аж. Ингээд уг кинонд багтсан баримтуудын чухам аль нь үнэн бодит болохыг хамтдаа олж мэдэцгээе.  

"Bohemian Rhapsody" кинон дээрх Фредди Меркуригийн тухай үнэн ба худал зүйлс Хадгалах

"Час өдөр"-ийг утгаар нь мэдэрсэн хүмүүсийн хөгжилтэй явдлууд (35 фото)

Та олны дундаас онцолж ганцаараа л азгүйтээд байх шиг гомдолтой санагдаж байсан удаа бий юу? Тийм бол санаа бүү зов. Бид бүгдээрээ хэзээ нэгэн цагт бүтэлгүйтэж явсан учир аз харьчихжээ гэж гутарч суухын оронд хөгжилтэй түүхээ дахин нэг эргэцүүлж, бусдад инээд бэлэглэж яагаад болохгүй гэж? 

"Час өдөр"-ийг утгаар нь мэдэрсэн хүмүүсийн хөгжилтэй явдлууд (35 фото) Хадгалах

"Найзууд" цувралын од Мэттью Перри 51 насандаа жинхэнэ хайраа олжээ

Алдарт "Friends" ситком цувралын жүжигчин Мэттью Перри (Matthew Perry) 51 насандаа жинхэнэ хайраа олсон байна. Түүний сүйт бүсгүй 29 настай Молли (Molly Hurwitz) бөгөөд Мэттьюгийн учирч явсан эмэгтэйчүүд дундаас "Хамгийн сайхан"-аар тодорч алдарт жүжигчнийг хүүхэмсэг нэрнээс ийн ангижруулж байгаа ажээ. 

"Найзууд" цувралын од Мэттью Перри 51 насандаа жинхэнэ хайраа олжээ Хадгалах

Шоронгийн хоригдлоос кино од болсон Денни Трехогийн амьдрал

АНУ-ын алдарт жүжигчин Денни Трехо (Danny Trejo) урлагийн замналаа эхлүүлэхдээ гадаад төрх, зан араншингаасаа болоод  үргэлж шоронгийн хоригдлын дүрд оногддог байсан гэнэ. Гэхдээ энэ бүхэн хий хоосон зүйл байгаагүй бөгөөд тэрээр жүжигчин болохоосоо үнэхээр гэмт хэрэгтэн байсан юм. 

Шоронгийн хоригдлоос кино од болсон Денни Трехогийн амьдрал Хадгалах

Чамин тансаг амьдралаас татгалзсан алдартнууд

Ихэнхдээ хүмүүс орлогоо нэмэгдүүлж орд харш мэт том байшинтай болоод өдөр бүр өндөр зэрэглэлийн рестораны амтат хоол зооглох мөрөөдлийн амьдралаа бүтээхийн тулд алдар нэр, хөрөнгө мөнгөний төлөө зүтгэдэг нь нууц биш. Гэвч орчин үеийн алдартнууд хотын хөл хөдөлгөөнтэй амьдралаас зугтаж, амгалан тайван амьдралыг сонгодог болжээ. Тэд тансаг хороололд бус, энгийн хороололд амьдрахыг эрхэмлэх болсон байна. Ингээд энгийн амьдралыг сонгосон алдартнуудтай танилцацгаая.

Чамин тансаг амьдралаас татгалзсан алдартнууд Хадгалах

Ганцхан дүрээр олны танил болсон жүжигчид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Зарим жүжигчид насан туршдаа кинонд тоглосон ч ганцхан дүрээр танигдаж үлдэх тохиолдол байдаг. Тэд магадгүй тэрхүү ганц дүрээ дэндүү сайн бүтээсэн эсвэл дахиж хэзээ ч өөр амжилттай бүтээлд тоглож байгаагүй учраас ийм зүйл болдог байх. Энэ үүднээс та бүхэнд ганцхан дүрээр олны танил болсон жүжигчдийн талаар хүргэж байна.

Ганцхан дүрээр олны танил болсон жүжигчид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Бага насандаа олны танил болсны уршгаар хангалттай зовлон амссан алдартнууд

Насанд хүрсэн хүмүүс ч алдар нэрд хүрээд үүнийгээ "дааж" чадахгүй байх тохиолдлууд байдаг. Тэгвэл бага наснаасаа эсвэл өсвөр наснаасаа эхлэн уран бүтээлийн карьераа эхлүүлсэн жүжигчдэд хэд дахин хэцүү байдаг ажээ. Өсөж яваа тэдэнд юу тохиолдоод байгааг ойлгохгүй бяцхан одод шинэ мэдрэмжийг эрэлхийлж хориотой бодис, архи согтууруулах ундаа зэрэг зүйлсэд донтож алдаа хийдэг. Ингээд та бүхэнд үүний хамгийн том жишээ болсон 7 алдартны тухай мэдээллийг хүргэж байна.

Бага насандаа олны танил болсны уршгаар хангалттай зовлон амссан алдартнууд Хадгалах

Хөлбөмбөгийн домог Диего Марадона таалал төгслөө (Түүний амьдрал гэрэл зурагт...)

Түүхэн дэх хамгийн агуу хөлбөмбөгчдийн нэг Диего Армандо Марадона 2020 оны 11-р сарын 25-нд 60 насандаа зүрхний шигдээсээр хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Аргентины хөлбөмбөгчин тэр үед Буэнос-Айресийн ойролцоох Тигр дахь гэртээ байсан бөгөөд тархины мэс заслын дараа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байжээ.

Хөлбөмбөгийн домог Диего Марадона таалал төгслөө (Түүний амьдрал гэрэл зурагт...) Хадгалах

"Гунигт хайрын түүх" - Хамтдаа хорвоог орхисон 5 алдартан хос

Ромео, Жульетта хоёрын түүхээс ч илүү гунигт хайрын түүх бодит амьдрал дээр байдаг. Амиа хорлож, гэмт халдлагад өртөж, осолд орсон зэрэг олон шалтгаанаар энэ хорвоог хамтдаа орхисон хосуудын мэдээллийг нэгтгэн хүргэж байна. Ингээд нэг өдрийн нэгэн цагт харамсалтайгаар үхлийн ертөнц рүү хайрын түүхээ аваад явсан хосуудтай танилцъя. 

"Гунигт хайрын түүх" - Хамтдаа хорвоог орхисон 5 алдартан хос Хадгалах

Царайлаг тэрбумтны сэтгэлийг булаасан "хөвсгөр" жүжигчин бүсгүй Ребел Уилсон

Австралийн жүжигчин, хошин урлагийн од тэрээр нэгэн цагт 116 кг жинтэй байсан боловч түүний гадаад байдал бүсгүйг бусад эмэгтэйчүүдийн атаархлыг төрүүлэм сайхан нөхөртэй, аз жаргалаар дүүрэн амьдрал бий болгоход нь саад болж чадаагүй юм. 

Царайлаг тэрбумтны сэтгэлийг булаасан "хөвсгөр" жүжигчин бүсгүй Ребел Уилсон Хадгалах

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампын шуугиан дагуулж байсан хувцаслалтууд

АНУ-ын тэргүүн хатагтай болохын тулд Меланиа Трамп олон бэрхшээлийг даван туулсан. Хэдийгээр энэ удаагийн сонгуульд Дональд Трамп ялагдсан ч бид АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчийн гэргий Меланиа Трампын шуугиан дагуулсан хувцаслалтуудыг танилцуулъя.

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампын шуугиан дагуулж байсан хувцаслалтууд Хадгалах