"Найзууд" цувралын од Мэттью Перри 51 насандаа жинхэнэ хайраа олжээ

Алдарт "Friends" ситком цувралын жүжигчин Мэттью Перри (Matthew Perry) 51 насандаа жинхэнэ хайраа олсон байна. Түүний сүйт бүсгүй 29 настай Молли (Molly Hurwitz) бөгөөд Мэттьюгийн учирч явсан эмэгтэйчүүд дундаас "Хамгийн сайхан"-аар тодорч алдарт жүжигчнийг хүүхэмсэг нэрнээс ийн ангижруулж байгаа ажээ. 

"Найзууд" цувралын од Мэттью Перри 51 насандаа жинхэнэ хайраа олжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Алдарт жүжигчин бага залуу наснаасаа эхлээд олон эмэгтэйтэй холбогдож байсан боловч тэдгээрийн хэнтэй нь ч гэр бүл болох хэмжээнд дотносдоггүй байв. Түүний бяцхан сүйт бүсгүй кинотеатрт ажилладаг гэнэ. Мөн Мэттью People Magazine-д өгсөн ярилцлагадаа сүйт бүсгүйгээ дэлхий дээрх хамгийн сайхан эмэгтэй гэж боддог талаараа хуваалцсан юм. 

Хосууд 2018 оноос болзож эхэлсэн бөгөөд 2019 онд папараццийн дуранд өртсөнөөр тэдний харилцаа олон нийтэд ил болж байсан билээ. 

Мэттью нэлээн нас ахисан ч "Friends" кинон дахь хуримыг эс тооцвол гэрлэж байсан удаагүй юм. Тиймээс сүйт залуу болон сүйт бүсгүйн хувьд энэ нь анхны гэрлэлт болж байгаа. 

Перригийн хувийн амьдрал үргэлжид олны хэл амаар дүүрэн байсан. Тодруулбал, 1995-1996 онд тэрээр Жулиа Робертстэй болздог байжээ. 

Тэр жүжигчин Лиззи Каплантай 2006-2012 онуудад үерхсэн нь Мэттьюгийн хамгийн удаан хугацаанд хайр дурлалын холбоо тогтоосон рекорд юм.

1996 онд Перри "Baywatch" киноны од Ясмин Блиттэй амрагийн харилцаатай байсан ч тэдний романс хэдхэн сар л үргэлжилсэн.

Мөн Нив Кэмпбеллтэй 1998 онд уулзах болсон ч мөн л удаан үргэлжлээгүй байна. 

Перригийн Рейчел Даннтай үүсгэсэн харилцаа 2003 оноос эхлэн 2 жил үргэлжилсэн юм. Данн Перригээс 14 насаар дүү байжээ.

Алдарт жүжигчний шүтэн бишрэгчид Мэттью Перриг эцэст нь гэр бүл зохиохоор шийдсэнд баяртай байгаа юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()