Хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийг хорьдог "SuperMax" шорон доторх амьдрал

SuperMax ангиллын шоронгийн амьдрал хэцүү бэрх гэж хэлэхэд ч багадна. Үнэндээ тэнд амьдрал гэж байхгүй. Зүрх цохилж, эд эрхтэн ажиллаж байгаа ч, амьд хүний амьдралын хэв маяг тэнд нэгээхэн ч үгүй. “Супер, дээд зэрэглэлийн аюулгүй байдал” хэмээх үгний товчлол Супермакс шоронгууд дэлхийн хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийг тусгаарласан нөхцөлд хорих зориулалттай бөгөөд, тэд ихэнх хугацаагаа хэнтэй ч харилцахгүй, тусгай өрөөнд өнгөрүүлдэг байна. Нарны гэрэл тусахгүй газар доорх гянданд олон жилийг өнгөрүүлэхэд хүний эрүүл мэнд, оюун санаанд хэрхэн нөлөөлөх нь ойлгомжтой. 

Хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийг хорьдог "SuperMax" шорон доторх амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шоронгийн камер

АНУ-ын Колорадо мужийн Флоренсд орших “Хадат Алкатраз” хэмээн нэрлэдэг "The ADX" шоронг 1994 онд, бусадтай харилцаа тогтоох эрхгүй хоригдлуудыг хорих зориулалттай байгуулжээ. Шоронгийн өрөө бүр 3.5 х 2 метрийн хэмжээтэй, 1 метр урт, 10 см өргөн бүхий нэг цонхтой ажээ. Цонхоор байгалийн ямар ч үзэмж харагдахгүй бөгөөд, шоронгийн архитектор хоригдлуудад гадаад ертөнцийн баяр баяслыг огтхон ч мэдрүүлэхгүй байхад онцгой анхаарчээ. Мөн ямар ч амьд байгалийн холбогдолтой зүйлс өрөөнд байхгүй. Ширээ, ор, угаалтуур гээд бүгдийг цемент бүрэн, шалтай цутгаж, хөдөлгөөнгүй байхаар хийжээ. Зэвсэг болгон ашиглахаас сэргийлж, угаалтуурд гоожуур хүртэл байдаггүй байна.

Шоронгийн камер

"Эль Чапо"-ийн хоригддог камер

2 Хоригдлууд

Дэлхийн хамгийн аюултай гэгдэх гэмт хэрэгтнүүд энэ шоронд хоригддог. Америкийн зорчигч тээврийн нисэх онгоцыг, гутландаа тэсрэх бөмбөг нуун дэлбэлэхээр оролдсон Ричард Рийд, Бостоны гүйлтийн тэмцээний үеэр бөмбөг тэсэлсэн Зохар Царнаев, Мексикийн хил дамнуулан хэдэн мянган тонн хар тамхи наймаалж, олон тооны гэмт хэрэг үйлдсэн бүлэглэлийн толгойлогч "Эль Чапо" хочит Хоакин Гузман зэрэг онц ноцтой гэмт хэрэгтнүүд энд хоригддог байна.

Хоригдлууд

Хоригдлуудыг аюулгүйн зургаан төвшний аль нэгт ангилан байрлуулдаг бөгөөд хамгийн хүнд гэмт хэрэгтнүүдийг “13 дахь хэсэг” буюу дээд зэргийн тусгаарлалттай хэсэгт байлгадаг. Энэ хэсэгт “Ари Ахан Дүүс” холбооны толгойлогч байсан Томми Силвэрстэйн хоригддог бөгөөд тэрээр холбооны шоронд хоригдож байх хугацаандаа 4 хүний аминд хүрсний 2 нь шоронгийн харуул байсан юм. Тэрээр тусгаарлагдсан хэсэгт 23 жилийг өнгөрөөх бөгөөд одоогоор хамгийн урт хугацаа хэмээн бүртгэгджээ.

2007 онд шүүхийн сэтгэл мэдрэлийн эмч Доктор Дорис Гандэрсон 45 хоригдолд үзлэг хийхэд ойролцоогоор 70% нь дор хаяж нэг төрлийн сэтгэцийн эмгэгтэй болсон байжээ. Цаасны хутганы ир залгисан, ортойгоо гавлуулан хэдэн долоо хоногийг өнгөрүүлсэн, хэнхэг өвчний улмаас өөрийнхөө ялгадсыг иддэг зэрэг хоригдлуудтай таарч байсан тухай Доктор Гандэрсон тэмдэглэлдээ бичиж үлдээжээ.

3 Амьдралын хэв маяг

“Шоушенкаас Оргосон нь” кинонд гардаг шоронгийн амьдрал ADX Флоренс шоронд огтхон ч байхгүй. Хоорондоо харилцах, уулзах нөхцөлгүй бөгөөд нийтийн шүршүүр ч гэж байдаггүй ажээ. Зөөврийн жижиг шүршүүрийн бүхээгийг хоригдлын өрөөнд оруулж, өндөр хяналтад усанд орсны дараа буцаан авч явдаг байна.

Тус шоронгийн 500 хоригдол шоронгийн өрөөнөөсөө нэг нэгнээ харах, харилцах өчүүхэн ч боломж байхгүй. Хоригдлуудад ихэвчлэн Христийн шашны сэдэвтэй зурагт, радион сувгууд үзэхийг зөвшөөрдөг. Харин сэтгүүлийн хувьд хоригдлуудын сэтгэл санаанд нөлөөлөх хуудсуудыг тастаж өгдөг байна.

Амьдралын хэв маяг

4 Хуягууд

Хатуу чанга хязгаарлагдмал байдалтай өдөр хоногийг өнгөрүүлдэг учраас цаг хугацааны асуудал хамгийн том сэтгэхүйн тамлал болдог байна. Заримдаа шоронгийн харуулууд энэ сэдвээр тоглоом шоглоом хийх нь их байдаг ажээ.

Хоол идэх, унтах, бие засахаас өөр зүйл хийдэггүй учраас хэдэн цаг болж байгааг мэдэх аргагүй, хоригдлууд тэдэнд өгч буй хоолоор цаг хугацааг хэмжихийг оролддог байна. Хэр удаан унтсанаа, өдөр шөнийн аль нь болж байгааг мэдэх аргагүй. Заримдаа сонин өгдөг ч хуучны сонин байх тохиолдол их.

Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол өгч байгаа эсэхийг ажиглан хэдэн цаг болж байгааг баримжаалдаг ч заримдаа харуулууд албаар будлиулах тохиолдол байдаг ажээ. Жижигхэн ч болов зөрчил гаргасан тохиолдолд бамбай, дуулга, металл гутал, бороохойтой бүхэл бүтэн салаатай нүүр тулах ёстой болно.

Хуягууд

5 Шоронгийн ирээдүй

Супэрмакс ангиллын шоронгуудад хүний эрхийн асуудлаас гадна зардал хөрөнгийн асуудал тулгардаг. Иллинойс мужид 14,000 орчим хоригдол байдаг ба тус мужид орших Таммс супермакс шоронгийн 200 хоригдол тутамд 62.000 ам доллар зарцуулдаг байв. Их хэмжээний зардлын улмаас 2013 онд тус шоронг хаажээ.

Дэлхийн хүн ам нэмэгдэхийн хэрээр гэмт хэрэгтэн, хоригдлуудын тоо ч нэмэгдэж байна. Хүн төрөлхтний гутамшиг болсон хамгийн хэрцгий гэмт хэрэгтнүүдийг хорих зардал ч мөн үнэтэй тусах болжээ.

Шоронгийн ирээдүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()