Хөлбөмбөгийн домог Диего Марадона таалал төгслөө (Түүний амьдрал гэрэл зурагт...)

Түүхэн дэх хамгийн агуу хөлбөмбөгчдийн нэг Диего Армандо Марадона 2020 оны 11-р сарын 25-нд 60 насандаа зүрхний шигдээсээр хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Аргентины хөлбөмбөгчин тэр үед Буэнос-Айресийн ойролцоох Тигр дахь гэртээ байсан бөгөөд тархины мэс заслын дараа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байжээ.

Хөлбөмбөгийн домог Диего Марадона таалал төгслөө (Түүний амьдрал гэрэл зурагт...)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Марадонагийн өвчин субдурал гематома буюу тархины хатуу хальсны доор цус хурсан хэмээн оношлогдож хагалгаа хийлгэсэн бөгөөд 11-р сарын 12-нд эмнэлгээс гарсан байна. Тухайн үед хагалгаа амжилттай болсон гэж Аргентины хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан боловч домогт тамирчин зүрхний шигдээсээр гэртээ амьсгал хураажээ.

Марадона хөлбөмбөгийн карьераа Боке Хуниорс, Барселона, Наполи зэрэг багуудад зориулж, 1986 онд Аргентины шигшээ багт тоглон дэлхийн аварга болсноор түүхэнд дуурсагдах алдар нэрийг олж авч байсан юм.

Диего Марадона өнгөрсөн 10 дугаар сарын 30-нд 60 нас хүрээд байсан билээ. Спортын ертөнцийн домог хорвоог орхисны дараа Аргентин даяар 3 хоног гашуудал зарлаж, дэлхийн олон сая хөлбөмбөгийн шүтэн бишрэгчид харуусалд автаад байна. 

Марадона 1986 оны дэлхийн аваргын үеэр

Марадонагийн хүүхэд нас 

Тэрээр анх "Argentinos Juniors" клубт ердөө 15-хан насандаа хөлбөмбөгийн мэргэжлийн карьераа эхлүүлж байжээ.

1982 онд Диего буурал тивийг зорьж, Испанийн Барселона клубын тоглогч болов. Түүнийг авсан гэрээ тухайн үеийнхээ хамгийн үнэтэй хөлбөмбөгийн наймаа болжээ. Хэдий тийм ч тэрээр Барса-д 1984 он хүртэл л тоглосон юм.

1984 онд Италийн Наполи клубт тоглох болсноор дэлхийн хэмжээний од болов. Наполи багтайгаа тэрэээр Италийн цомд хоёр удаа түрүүлж, УЕФА-ын цомыг мөн хүртсэн байна.

1986 оны дэлхийн аваргад Өмнөд Солонгостой хийсэн тоглолтын үеэр

Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн маргаантай үйл явдлуудын нэг болох "Бурхны гар". Шөвгийн наймд Англитай хийсэн тоглолтод тэрээр гараараа гоол оруулсан юм.

1986 оны ДАШТ-ний финалд Аргентин Германыг 3:2-оор хожив.

1989 онд тэрээр 13 жилийн турш үерхсэн дурлалт бүсгүй Клаудиа Виллафаньятайгаа гэрлэв.

Марадона 1994 онд

Кубын удирдагч Фидель Кастро, Диего Марадона нар 2005 онд

Зодог тайлсныхаа тэрээр дасгалжуулагчийн карьерыг сонгож, 2010 оны дэлхийн аваргад Аргентиний шигшээ багаа ахалсан боловч хүссэн амжилтаа гаргаж чадаагүй.

Владимир Путин, Пеле, Марадона нар 2018 оны ДАШТ-ний үеэр

Марадона 2008 оны Канны кино наадмын үеэр

2018 оны дэлхийн аваргад Аргентин-Нигерийн хоорондох тоглолтыг үзэж буй нь

Дөрвөн жилийн турш хамт байсан эхнэр Роко Оливьягийн хамт

Диего Марадона 2018 онд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()