Шоронгийн хоригдлоос кино од болсон Денни Трехогийн амьдрал

АНУ-ын алдарт жүжигчин Денни Трехо (Danny Trejo) урлагийн замналаа эхлүүлэхдээ гадаад төрх, зан араншингаасаа болоод  үргэлж шоронгийн хоригдлын дүрд оногддог байсан гэнэ. Гэхдээ энэ бүхэн хий хоосон зүйл байгаагүй бөгөөд тэрээр жүжигчин болохоосоо үнэхээр гэмт хэрэгтэн байсан юм. 

Шоронгийн хоригдлоос кино од болсон Денни Трехогийн амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Калифорнид өссөн Трехо өсвөр насандаа хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг байсан бөгөөд 1960-аад онд зэвсэгт дээрэм, хар тамхины хэргээр шоронд олон жилийг өнгөрөөсөн түүхтэй. Амьдралдаа хэд хэдэн удаа алдаж үзсэн тэрээр бүх зүйл дуусаагүй болохыг ойлгож, зөв амьдрахыг хүссэн талаар өөрийн амьдралыг өгүүлэх баримтат кинондоо харуулдаг. 

Хар тамхи мансууруулах бодист донтсон бусад хүмүүст тусалж, зөвлөгөө өгөх болсноор түүний урлагийн карьер нээгджээ. Энэ ажлынхаа нөлөөгөөр Трехо 1980-аад оны үед кино зураг авалтад татагдан орсон байна. Үүнээс хойш тэрээр хувь хүний амжилтын хэмжүүр бол шагнал өргөмжлөлийн тоо бус, сайхан мэдрэмж гэж үзэж "сайн" зүйл хийхээр хичээх болсон гэнэ. 

Тэрээр 2017 оноос эхлэн Лос Анжелес хотод таконы ресторан ажиллуулж байгаа ажээ. 

Үзэсгэлэнт бүсгүй Надиа Ли (Nadia Lee)-тэй хамтрах фото моделийн саналаас татгалзаагүй тэрээр өдгөө 76 настай. Энэ зураг авалт бүсгүйн карьерийн чухал үйл явдлуудын нэг болсон гэж Надиа Ли metalmagazine-д өгсөн ярилцлагадаа дурдаж байсан юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()