АЛДАРТАЙ ХҮМҮҮС

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сильвестр Сталлонегийн том охин гоо үзэсгэлэн, сайхан бие галбираараа гайхагдах болжээ (20 фото)

Амьдралынхаа 40 гаруй жилийн хугацааг кино урлагт зориулсан алдарт жүжигчин, кино уран бүтээлч Силвестр Сталлоне 50-аад насандаа ууган охиноо өлгийдөн авсан билээ. Түүний том охин Софиа Роүз Сталлоне Майамид төрж өссөн бөгөөд энэ жил 25 нас хүрэх юм. Бизнесийн ухаан болон кино урлагийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн тэрбээр 1.4 сая гаруй инстаграм дагагчтай.

Сильвестр Сталлонегийн том охин гоо үзэсгэлэн, сайхан бие галбираараа гайхагдах болжээ (20 фото) Хадгалах

Алдартнуудын олонд танигдахаас өмнөх үеийн ховор зургууд

Дэлгэцээр гарч үлдсэн амьдралаа олны анхаарлын төвд өнгөрөөхөөр шийдсэн алдартнууд хэнд ч танигдаагүй, эгэл жирийн үедээ ямар стильтэй, ямар ааш зантай хүн байсан бол гэж та бодож байсан уу? Эсвэл тэд анхнаасаа л одоо байгаагийнх шигээ өөртөө итгэлтэй, үргэлж инээмсэглэл тодруулсан, мэдлэг чадвартай, хөрөнгөлөг байсан юм болов уу? Хүний гадаад төрх, хүсэл сонирхол, итгэл үнэмшил гээд ямар ч зүйл цагийн аясаар хувьсан өөрчлөгдөх нь энгийн үзэгдэл ч энтертайнмент салбарынхны хувьд эрс тэс шинэчлэл гэдэг зайлшгүй даваа бололтой. 

Алдартнуудын олонд танигдахаас өмнөх үеийн ховор зургууд Хадгалах

Дэлхийн шилдгүүдийн нэгт тооцогддог хараагүй гэрэл зурагчин Пит Эккертийн бүтээлүүд

Гэнэтийн явдлаар дүүрэн амьдралд Пит Эккерт (Pete Eckert) хэмээх эр харааны чадвараа алдах хүртлээ гэрэл зурагчин болно гэж боддоггүй байжээ. Тэрбээр сохор болохоосоо өмнө уран баримал, дизайн сонирхдог байсан бөгөөд Йелийн их сургуульд архитектурын чиглэлээр суралцахаар төлөвлөж байв. Гэвч түүний хараа гэнэт огцом муудаж эхэлсэн аж. Тэрээр ретинит пигментоз хэмээх удамшлын өвчтэй хэмээн оношлогдсон бөгөөд дараа нь энэ өвчнийг эмчлэх боломжгүй, удахгүй бүрмөсөн сохрох болно гэдгээ олж мэджээ. Эккерт нөхцөл байдлаа бүрэн хүлээн зөвшөөрөхөд хоёр жил шаардагдсан байна. 

Дэлхийн шилдгүүдийн нэгт тооцогддог хараагүй гэрэл зурагчин Пит Эккертийн бүтээлүүд Хадгалах

Хүүхдийн сэтгэл хамгийн ариухан нь байдгийг батлах 30 зураг

Үе үеийн нийгэмд сайн сайхан зүйлийн хажуугаар саар муу үйл явдлууд болсоор хүн төрөлхтөн өнөөгийн энэ цаг мөчид ирсэн билээ. Гэрэл байгаа газар сүүдэр ямагт дагадгийн адилаар нэг хүн энд аз жаргалтай байхад нөгөө нь тэнд өвдөж зовж байдаг нь хорвоогийн жам гэлтэй. Гэвч бүхий л муу муухай зүйл хүнлэг, энэрэнгүй сэтгэлийн ачаар өчүүхэн ч болов дээрддэг бол бяцхан зүрхэнд энэрэл хайр тодоос тод гэрэлтдэг ажээ. 

Хүүхдийн сэтгэл хамгийн ариухан нь байдгийг батлах 30 зураг Хадгалах

Орон гэргүй хос 24 жил хамтдаа амьдарсны эцэст мөрөөдлийн хуримаа хийхээр болжээ

Хурим гэдэг хүний амьдралд ховорхон тохиох чухал үйл явдлуудын нэг мөнөөсөө мөн. Гэвч хуримын ёслол, гэрлэлтийн баталгаанаас авхуулаад арга хэмжээ, зочид гийчид, хуримын инж гээд олон нийтээрээ дагадаг зан үйл мэт болчихсон багахан чамирхал аль ч улсын нийгэмд ажиглагддаг нь нууц биш. Гэвч хосуудын хувьд хурим гэгч нь хос хоёрын хоорондох чин үнэн сэтгэлийн баталгаа болох учиртай байдаг бөгөөд үүний тод төлөөлөл болсон Филиппин хосын түүхийг хүргэж байна. 

Орон гэргүй хос 24 жил хамтдаа амьдарсны эцэст мөрөөдлийн хуримаа хийхээр болжээ Хадгалах

Дэлхий дээрх үндэстэн бүрийн төгс гоо үзэсгэлэнг баримтжуулах Франц бүсгүйн фото төсөл

"Гоо үзэсгэлэнд арьстан, үндэстний ялгаа байхгүй" гэсэн үзэлтэй дэлхийн хүмүүс санал нэгдэх хэрэгтэй. Энэ бол хүн төрөлхтний олон талт өвөрмөц шинжийг дэлхий дээрх үндэстэн бүрийн төлөөлөл сайхан бүсгүйн хөргөөр харуулдаг "Les origines de la beauté" (Гоо сайхны үүсэл) төслийн гол зорилго юм. 

Дэлхий дээрх үндэстэн бүрийн төгс гоо үзэсгэлэнг баримтжуулах Франц бүсгүйн фото төсөл Хадгалах

2021 онд 50 нас хүрэх алдартнууд

2003 онд төрсөн хүмүүс энэ жил 18 нас хүрнэ гээд бодохоор цаг хугацаа цахилгаан шиг хурдан өнгөрч буй мэт санагдана. Мөн зарим 70-аад оныхон 2021 онд 50 нас хүрэх ажээ. Энэ үүднээс та бүхэнд төрөөд хагас зууны нүүр үзэж буй алдартнуудыг танилцуулж байна.

2021 онд 50 нас хүрэх алдартнууд Хадгалах

Холивудын хамгийн үзэсгэлэнтэй эгч дүүс

Холивудын өрсөлдөөнтэй зах зээл дээр гарч ирнэ гэдэг маш их хичээл зүтгэлээс гадна ердийн бус гоо үзэсгэлэн шаарддаг. Тэгвэл зарим жүжигчид өөрсдийн эгч эсвэл дүүгийн хамтаар өөрсдийн нэр алдар гоо үзэсгэлэнгээ гайхуулан гарч ирдэг байна. Өнөөдөр тэдгээр эгч дүүсийн талаар хүргэхээр бэлтгэлээ.

Холивудын хамгийн үзэсгэлэнтэй эгч дүүс Хадгалах

20-р зууны хамгийн догь хос

70, 80-аад оны од Грэйс Жонс (Grace Jones) өөрийн өвөрмөц төрх болоод этгээд зангаараа алдартай болжээ. Тэрээр өөрөөс нь дүү, хүрлээр цутгасан мэт биетэй Долф Лундгрен (Dolph Lundgren)-тэй болзож байсан бөгөөд тэднийг тухайн үедээ дэлхийн хамгийн өвөрмөц, догь хос хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг.

20-р зууны хамгийн догь хос Хадгалах

Өнгөцхөн хараад хэдэн настайг нь тааварлах боломжгүй хүмүүс

Ихэнх хүмүүсийг хальтхан харахад гадаад төрхөөр нь хэд орчим настай болохыг нь тааж хэлэх боломжтой байдаг. Гэтэл байгаа байдал, үйл хөдлөл, үг яриа зэргийг нь ажиглаад ч хэдэн настайг нь оноож хэлэх боломжгүй хачирхалтай хүмүүс бас бий. Бид танд ийм хүмүүсийн зургийг түүвэрлэн хүргэж байгаа бөгөөд тэдгээрийг хэдэн настай гэдгийг таамаглаад нэг үзээрэй.

Өнгөцхөн хараад хэдэн настайг нь тааварлах боломжгүй хүмүүс Хадгалах

"Өдөрт 3 хайрцаг тамхи" - Домогт жүжигчин Одри Хепберний амьдралын сонирхолтой нууцууд

Үзэсгэлэнт бүсгүй Одри Хепберн (Audrey Hepburn) гэх нэрийг мэдэхгүй хүн байдаг юм гэхэд алаг нүд, нарийхан бэлхүүстэй, дэгжин хар даашинзтай, турьхан гартаа урт гаанс барьсан бүсгүйн дүр төрхийг нэг удаа ч болов хараагүй хүн үгүй биз ээ. Гэхдээ түүний амьдралын түүхийг хүмүүс тэр бүр мэдээд байдаггүй. Энэ үүднээс та бүхэнд энэхүү домогт жүжигчний нууцуудаас хүргэж байна.

"Өдөрт 3 хайрцаг тамхи" - Домогт жүжигчин Одри Хепберний амьдралын сонирхолтой нууцууд Хадгалах

Ер бусын үзэсгэлэнтэй инстаграм модель Шуду Грэмийн нууц

Технологийн шинэчлэл дэлхий даяар эрчимжихийн хэрээр бусад салбарууд ч уялдаа холбоо үүсгэж, эрчимтэй хувьсан өөрчлөгдөхөд хүргэж байна. Урьд цагт загвар өмсөгч болохын тулд урт хөл, нарийн бэлхүүс, гоолиг сайхан бие эсвэл хараа булаам гоо үзэсгэлэн хамгаас чухал байсан бол өдгөө бараг биений ч шаардлага алга болжээ. Та бүхэнд хачирхалтай санагдаж болох ч дээрхийн жишээ болсон алдарт модель Шуду Грэмтэй танилцсаны дараа бодол тань өөрчлөгдөх нь гарцаагүй.

Ер бусын үзэсгэлэнтэй инстаграм модель Шуду Грэмийн нууц Хадгалах