АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Пит Бернсийн уруугаа чиглэсэн тєрєл арилжилт

Английн алдартай ая зохиогч, дуучин тєдийгvй 1980-аад онд хєгжмийн ертєнцєд нэгэн шинэ давалгааг vvсгэсэн гэгдэхПит Бернс(Pete Burns) нь угийн цэвэрхэн бєгєєд царайлаг залуу байсан боловч амьдралынхаа турш цуглуулсан хєрєнгєнийхєє ихэнхийг зарлагадан байж, маш олон тооны хvнд хагалгааг туулсны эцэст эмэгтэй хvн болжээ. Гэвч тэрээр одоо “бурхны дvр тєрхийг євлєн авсан Адам” шиг биш, харин тvvний хавирганаас бvтсэн эмэгтэй хvн шиг, тэр дундаа нvдэнд хvйтэн, бараг л зэрэмдэг гэж хэлж болохоор царай муутай нэгэн болж хувирчээ. Хорвоо дэлхий бєєрєнхий, зовлон жаргал нь эрх тэгш бус байдаг хойно хvн хvнд л маш олон тєрлийн шалтаг, шалтгаан, зовлон зvдгvvр байдаг байх. Гэхдээ би л хувьдаа хийморьлог, чадалтай эр хvний биеийг олж тєрсєн хирнээ яагаад зарим залуус сул дорой бvсгvй хvн шиг болохыг тэгтлээ их хvсдэгийг яагаад ч ойлгож чаддаггvй юм. Магадгvй тэд эмэгтэй хvн шиг хайрлуулж, эмэгтэй хvн шиг гоо vзэсгэлэнгээрээ гайхагдаж, эмэгтэй хvн шиг хvндлэгдэхийг хvссэндээ эр тавилангаас нvvр буруулдаг байх. Яадаг ч байсан юу сайхан дур сайхан гэдэг ам таглах vг байхад, миний бие энд хэлээ билvvдээд ч яахав дээ.
Пит Бернсийн уруугаа чиглэсэн тєрєл арилжилт Хадгалах

Кристиано Рональдогийн бvсгvйчvvд

Хєл бємбєгийн ертєнцийн “гайхалтай ханхvv”, тэнгэрт гэрэлтэх тодоос тод од болох єдгєє 25 настай залуухан Кристиано Рональдо-ийн нэрийг дуулаагvй, зvсийг нь мэдэхгvй хvн гэж манай цэнхэр гаригт лав vгvй биз ээ. Олон олон ээжийн охид тvvнд зvрхээ єгч, харах бvртээ шимширдэг бол бас тэр хэмжээний олон аавын хєвгvvд тvvний тоглолтын гайхалтай техник, арга барил, хєдєлгєєн бvрийг нь нvд салгалгvй ширтэж, бурхнаас заяасан авъяас, эрч хvчийг нь бахддаг билээ. Тэгвэл энэ гайхалтай чадварлаг, бас дур булаам залуугийн зvрх эзэмдсэн тєрхєнд нь татагдаж, нууцхан бишрэн шvтдэг бvсгvйчvvдийн урмыг бага зэрэг хугалахуйц боловч нилээн сонирхолтой мэдээллийг танд хvргэхээр бэлтгэлээ. Энэ юу вэ гэвэл Кристиано Рональдогийн 25 наслахдаа уулзаж учирч байсан бvсгvйчvvдийн фото цуглуулга юм. Тvvний хуучин найз охид нь бvгд л дээд зэргийн тачаангуй, vзэсгэлэн тєгєлдєр, басхvv нэр алдартай байгааг та олж харах болно. Жинхэнэ одын экс-бvсгvйчvvд хойно арга ч vгvй биз дээ. Гэхдээ л олон эрчvvдийн зєвхєн мєрєєдєж л чадах тєгс гоо vзэсгэлэнгийн тодоос тод жишээ болсон ийм олон сайхан бvсгvйчvvд бvгд тvvнийх байсан гэж бодохоор атаархмаар юм.
Кристиано Рональдогийн бvсгvйчvvд Хадгалах

Лос Анжелес дахь “Twilight 2”-ын vдэшлэг

Дэлхийн залуусыг, тэр дундаа єсвєр vеийнхнийг байлдан дагуулаад байгаа “Twilight” киноны хоёрдугаар анги болон “Шинэ сар” (The Twilight Saga: New Moon) уран бvтээлийн нэлтийн ажиллагаа Лос-Анжелес хотод болж єнгєрчээ. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслvvд уг vйл ажиллагааг Оскарын шагнал гардуулах ёслолоос дутахааргvй хєл хєдєлгєєнтэй, нvсэр болсон хэмээцгээж байгаа аж. Тус киноны уран бvтээлчид, жvжигчид, хvндэт зочид нь улаан хивсэн дээгvvр алхаж, гоёлын даашинз, хослолоороо єрсєлдсєн байна. За ингээд энэхvv гайхалтай дэлгэцийн бvтээлийн Лос-Анжелес дахь албан ёсны нээлтийн vйл ажиллагааны дvр зургийг хамтдаа сонирхоцгооё.
Лос Анжелес дахь “Twilight 2”-ын vдэшлэг Хадгалах

Оддын нэг єдєр

Нvvр дvvрэн мишээл тодруулан, улаан хивсэн дээгvvр гялалзан гялтганан алхах шоу бизнесийн алдартнуудын амьдралыг сонирхдоггvй хэн байх билээ. Тиймээс та бvхэнд зориулан, 11-р сарын 10 єдєр зарим Холливуудын одод юу хийснийг багцлан хvргэж байна. Та эндээс тэр єдєр зарим нэг оддын чухам юу хийж, хаагуур явсныг мэдээд зогсохгvй, шилдэг гэрэл зурагчдын хальсанд буусан сонирхолтой дvр зураг, чанарын єндєр тvвшний бvтээлvvдийг олж харах болно.
Оддын нэг єдєр Хадгалах

Мэрайя Кэрри ямар их таргалаа вэ

Дэлхийн попын ертєнцєд дэлбээлсэн содон нэгэн сарнай, чамин єнгє, тансаг vнэр, гоёмсог vзэмжтэй тодхон нэгэн цэцэг болох алдарт Мэрайя Кэрригийн эхэмсэг тєрх, тєгс сайхан бие хаа нь vе vеийн хvмvvсийн таашаалд нийцэж, тvvнийг ямагт сайхнаараа байх мєнхийн гоо vзэсгэлэнгийн бэлэгдэл мэт vздэг билээ. Тэгвэл олон сая хvнд дуу хоолойгоороо аз жаргал итгэл найдвар бэлэглэж, гоо vзэсгэлэнгээрээ байлдан дагуулахын сацуу vлгэр дууриал vзvvлсэр ирсэн энэ эхэмсэг бvсгvй сvvлийн vед огцом таргалж, байгаа сурагтай. Та итгэхгvй бол хамгийн сvvлд хийсэн клипнийх зураг авалтын vеэрхи тvvний усны хувцастай тєрхийг хvлээн авна уу. Мэрайя Кэрри маань яаралтай хоолны дэглэм барьж эхлэхгvй бол хєгшрєх гэдгийг мэддэггvй гайхалтай гоо vзэсгэлэн нь тvvх болон vлдэх нь ээ.
Мэрайя Кэрри ямар их таргалаа вэ Хадгалах

Чинээлэг хєгшний залуухан гэргий

Хойд хєршийн ардын жvжигчин тєдийгvй нилээн чинээлэг эр болох Александр Градский саяхан 60 насныхаа ойг тэмдэглэхдээ хараа булаам залуухан гэргийгээ дагуулан иржээ. Ёстой л нэг уулын согоо шиг зэгзгэр гоолиг бие, зурмал юм шиг хєєрхєн царайгаараа эр хvн бvрийн зvрхэнд шар ус хуруулмаар энэ бvсгvй нь єдгєє 27 настай Украины модельМарина Коташенкоюм байна. Мэдээж энэ хос бие биендээ хязгааргvй хайртай гэдгээ алхам тутамдаа тунхагладаг.Vнэхээр тийм эсэхийг нь бид яаж мэдэхэв. Ямартай ч залуу бvсгvйн гоо vзэсгэлэнг эзэмдэх гэсэн эр хvний хvсэл, хєрєнгє мєнгє, хангалуун амьдралд тэмvvлсэн бvсгvй хvний хэрэгцээ гэж хоёр хvчин зvйл иймэрхvv гэрлэлтийн гол тулгуур байдаг гэдгийг хэн хvнгvй мэднэ. Vнэхээр нэг нэгэндээ хайртай ч юм билvv, бас хамаагvй ингэж ярьж болохгvй биз ээ. За ингээд элдвийн зvйл нуршилгvй энэ нэгэн гэр бvлийн хоёрын харьцуулсан зургийг болон хамт байгаа тєрхийг нь vзэцгээе.
Чинээлэг хєгшний залуухан гэргий Хадгалах

Эдгээр одуудын нийтлэг тал юу вэ?

Хэрэв та оддын хов живэнд дурладаг бол, дэлгэцэндээ ойртон сууж, зєвхєн танд зориулан бэлдсэн энэхvv хєгжилтэй мэдээллийг маань хvлээн аваарай. Та vнэхээр л оддын амьдралын алхам бvрийг алдалгvй “судалдаг” бол уг нийтлэлийн маань санааг урьдчилаад ойлгочих биз ээ. Ингээд таны мэлмийд янз бvрийн нас хvйсний Холливуудын алдартнуудын тєрхийг хvргэх болно. Бvгд єєр єєрийн дvр тєрх, авъяас билиг, чадвартай эдгээр хvмvvсийг ганцхан л зvйл холбож байгаа юм. Єєрєєр хэлбэл тэд нэг л зvйлээрээ тєстэй гэсэн vг Тэр нь юу вэ? Хариултыг олж чадахгvй байвал дуустал нь vзээрэй.
Эдгээр одуудын нийтлэг тал юу вэ? Хадгалах

Тэрбумтаны нэг оройн зоог

Эд баялаг нэр хvнд ээ гэж ямар ч хvний мєрєєдлийн жагсаалтад зайлшгvй багтдаг зvйл билээ. Тэгвэл та бvхэнд Дэлхийн толгой баячуудын нэг болох Оросын тэрбумтанРоман Абрамович-ийн нэг оройн зоогондоо vрсэн зардлаар жишээ татаж баян тансаг байхын гайхмаар бас атаархмаар талыг харуулахыг зорилоо. Ийм баян хvнд нэг оройн зоогонд мянга мянган доллар цацах нь юу ч биш бололтой. Энэ тооцооны хуудас дээрхи vнийн дvнгээр хичнээн хvн хэдэн удаа хоол идэж, байр машин хvртэл авч болохоор байв аа. Гэхдээ л хєдєлмєр ур ухаанаа зарж єєрийн болгосон хєрєнгєє єєрєє мэдэж зарж байхад бид юугаа ч хэлэхэв. За ингээд анзаарахгvй єнгєрєхийн аргагvй атаархмаар амьдралын нэгэн жишээг сонирхоцгооё.
Тэрбумтаны нэг оройн зоог Хадгалах

Оддын Halloween

Та бvхэнд Холливуудын оддын оролцсон Halloween-ы баярын нэгэн vдэшлэгийн дvр зураг болоод тэнд хvрэлцэн очсон оддын содон гоёлтой тєрхvvдийг хvргэж байна. Алдартай, авъяастай, нэр хvндтэй бvсгvйчvvд бvгд л єєр єєрийн онцлог, давуу тал, ертєнцийг vзэх vзэл, єєрийн байр сууриа илэрхийлсэн євєрмєц бєгєєд чамин ємсгєлєєр гоёжээ. Тэдний донж маяг, содон хувцаслалтыг ажихад их сонирхолтой санагдлаа. Ингээд жилдээ ганцхан тохиох аймшгийн баяр, басхvv хvссэнээ ємсєж болдог содон хувцасны баярт хэн хэн яаж яаж гангарсныг хамтдаа сонирхоцгооё. Нэмж хэлэхэд иймэрхvv vдэшлэгт хvн бvхэн л гаж маягийн содон гангарааг сонгох тул маш энгийн хирнээ даруухан ч юм шиг хувцасласан нэг нь эсрэгээрээ маш євєрмєц харагддаг болохыг буюу юм энгийн байх тусмаа гайхалтай байдаг гэдгийг Жесика Алба жинхэнэ утгаараа харуулжээ.
Оддын Halloween Хадгалах

Playboy-ийн нvvрэн дээр Марж Симпсон гарчээ.

Алдарт"Симпсоныхон"цуврал хvvхэлдэйн киноны гол баатруудын нэг, халамжтай сайн хань, ээжийн дvрээрээ бидэнтэй танил болсон Marge Simpson-ыг Playboy-ынхон энэ оны 11-р сарын дугаарынхаа нvvрэн дээр эротик хэлбэрээр тавьжээ. Playboy нь уг цувралын20 жилийн ойдзориулж бэлэг барьж байгаа нь энэ юм байна. Овгор цэнхэр vс, бvлтгэр нvд, жоровгор дээд уруул бvхий хєгжилтэй тєрхтэй Марж нь хэдий хvvхэлдэйн киноны зохиомол баатар ч гэсэн "Симпсоныхон" цувралыг шимтэн vздэг хvмvvсийн хувьд амьд нэгэн хувь хvн мэт сэтгэл дотор нь амилж, дотно санагддаг болох нь нууц биш ээ. Тэрээр тус сэтгvvлийн нvvрэн дээр гарч байгаа анхны хvvхэлдэйн баатар юм байна. Мєн Playboy-ийн хамт олон сэтгvvлийнхээ гурван хуудсанд Маржийн зургийг тавьж, тухай бvрт нь "Марж Симпсон дотор нуугдсан чєтгєр" (Марж Симпсоны чєтгєр шиг мєн чанар) гэсэн дэд гарчиг тавьжээ. Ингээд хєгжилтэй хvvхэлдэйн баатар маань хэрхэн том хvний сэтгvvл дээр амилсныг сонжицгооё.
Playboy-ийн нvvрэн дээр Марж Симпсон гарчээ. Хадгалах

80-аад оны секс билэг тэмдгvvдийн єнєєгийн тєрх

Наяад онд Холливуудын улаан хивсийг хадаасан єсгийт, гялалзсан шаахайгаараа “талхалж” явсан хамгийн тачаангуй алдартнуудын ид vеийн тєрхийг єнєєгийн байдалтай нь харьцуулсан гэрэл зургийн цуглуулгыг танд хvргэж байна. Тэдний ганцхан инээмсэглэл цагтаа сая сая зvрхийг шархлуулж, тєрхийг нь дvрсэлсэн зурагт хуудсууд газар сайгvй єлгєгдєж, тоглосон кинонууд нь залуусыг байлдан дагуулж байсан билээ. Хэдий он жилvvд урсан одсон ч эдгээр алдартнуудын зарим нь толиотой єтєлж, зарим нь урьдынхаасаа ч илvv сэтгэл булаам болж улам их амжилтыг олжээ. Гэвч яаж ч байсан зайлахын аргагvй нэгэн гашуун vнэн бол: цаг хугацааг дагаад, хаа нэгтээ орших тэр нэгэн саарал дурсамжруу одох залуу насыг эргvvлж vл болно. За ингээд олон зvйлс нуршилгvй 80-аад оны хамгийн халуухан оддын єнєєгийн байдалтай нь харьцуулсан тєрхийг танд хvргэе.
80-аад оны секс билэг тэмдгvvдийн єнєєгийн тєрх Хадгалах

Меган Фокс нvцгэнээрээ

Эр хvн бvрийн зvрхэн дэх сахилгагvй очыг харцаар нь дамжуулан асаадаг цєєхєн хэдэн эмэгтэйн нэг болох урин тачаангуй, vзэсгэлэн тєгс бvсгvй, Холливуудын од Меган Фоксын бараг л чармай нvцгэн биеийг тольдох боломжийг танд олгож байна. Тэрээр "Jennifer's body" кинонд тоглохдоо бумбагар цагаан цээжээ дэлгэн харуулдаг байна. Энэхvv уран бүтээл манай кино театруудад гараад эхэлчихсэн байгаа л даа. Гэхдээ Меганыг таашаадаг ч гэсэн аймшгийн кинонд дургvй уншигчид маань энэхvv фото мэдээллээр маань дамжуулан хайртай жvжигчнийхээ хонгор биеийг ханатлаа харж болох юм. За ингээд "Jennifer's body" кинон дээрхи халуухан Меган Фоксын танхил биеийг сожицгооё.
Меган Фокс нvцгэнээрээ Хадгалах