АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Оддыг бvдvvрvvлвэл

Нэгэн бяцхан туршилт хийцгээе: Хэдийний танил болсон алдартай эмэгтэй оддын дур булаам зургийг бvдvvн болгож янзлаад, дараа нь харвал ямар байх бол?... эмэгтэй хvний толгойны єчин болсон хэт таргалалтыг энд дахин хєндєж байгаад бvсгvйчvvдээсээ уучлалт хvсье. Мэдээж эдгээр алдартнууд хэзээ нэгэн цагт нэг иймэрхvv тєрхтэй болох нь зайлшгvй болохоор бvсгvй та нээх чухал авч vзээд хэрэггvй гэж зєвлєе хэхэ...
Оддыг бvдvvрvvлвэл Хадгалах

Хамгийн халуухан ээжvvд

Одоо эрчvvдийн нvдийг хужирлаж, бvсгvйчvvдэд vлгэр дуурайл болгох vvднээс хvvхэд тєрvvлсэн хирнээ гуалиг бие, ухаан алдмаар гоо vзэсгэлэнгээ хэвээр хадгалсан Холливуудын сайхан бvсгvйчvvдийн талаархи нийтлэлээ хvргэе. Эндээс та бvхэн нэг бус удаа тєрєх орон дээр хэвтэж, vрийн зулай vнэрлэсэн хэдий ч Victoria’s Secret-ийн тайзан дээр гялалзсаар, зургаан хvvхэд єсгєж байгаа ч “Дэлхийн хамгийн сайхан бvсгvй” тодотголоо хэвээр хадгалсаар байгаа гэхчлэн vнэхээр бахархан, хvндлэхгvй байхын аргагvй алдартай бvсгvйчvvдийг олж харах болно. Бvсгvй хvн болж тєрєєд ээж болно гэдэг юутай ч зvйрлэшгvй баяр хєєрийг дагуулдаг зvйл бєгєєд тоодгор vрээ харан суух нь ямар ч ээжид хорвоогийн тоотой жаргалын нэг нь байдаг хэдий ч ямар ч эмэгтэй хvн тєрснийхєє дараа гоо сайхнаа их бага ямар нэгэн хэмжээгээр алддаг билээ. Гэвч зарим нэг єєртєє ачраатай бvсгvйчvvд дээрхи байгалийн хуулийг сєрєн зогсож чаджээ. Ингээд эмэгтэй хvн 30 гарахаараа, хvvхэд тєрvvлэхээрээ л авгай болдог гэсэн явцуухан ойлголтыг эвдэж, эмэгтэй хvн єєртєє арчаатай байвал яаж ч байсан сайхнаараа vлдэж болдог гэдгийг баталсан гэгээлэг нийтлэлийг маань таалан соёрхоно уу.
Хамгийн халуухан ээжvvд Хадгалах

2010 оны хамгийн vзэсгэлэнтэй, дур булаам хvмvvс

Дэлхийн тэргvvний мэдээллийн хэрэгслvvд жил бvр л тухайн оныхоо хамгийн хамгийнийг тодруулдаг. Тэр тусмаа та бидний сайн мэдэх тайз, дэлгэцний алдартнууд дундаас хамгийн vзэсгэлэнтэй, сэтгэл татам, тачаангуйг нь vзэгчдийн санал дээр vндэслэн эр эмгvй жагсаан бичих нь бараг бvх алдартай сэтгvvл, вэбсайтуудын жил бvр хийх ёстой зvйлийнх нь нэг болоод байгаа билээ. Тэгвэл одоо таны мэлмийд хэд хэдэн алдартай газруудын санал асуулгын дvнд 2010 оны хамгийн хvсэмжит хvмvvсээр одоогийн байдлаар хэн хэн тодроод байгааг толилуулъяа. Эндээс та People сэтгvvлийн “2010 оны Дэлхийн хамгийн сайхан хvмvvс” жагсаалт, Askmen.com сайтаас явуулдаг “Дэлхийн хамгийн дур булаам 99 бvсгvй” санал асуулгын дvн болон Их Британий FHM сэтгvvлийн “2010 оны хамгийн тачаангуй эмэгтэйчvvд” зэрэг гурван нэр хvнд бvхий газрын судалгаагаар сонгогдсон одуудыг нэг дор харах боломжтой. Ингээд тєгс тєгєлдєрд хамгийн ойр хvмvvсийн дур татам тєрхvvдийг хvлээн авна уу. Сайхны ємнє харц буруугvй гэдэг дээ.
2010 оны хамгийн vзэсгэлэнтэй, дур булаам хvмvvс Хадгалах

Оддын ээжvvд

Байнга л анхаарлын тєвд байж, хов живний бай болдог алдартнуудын талаар сонин хачин тасардаггvй боловч “эргээд мєлжихєд хvзvv сайхан” гэгчээр, улиг болтлоо яригддаг тэдэндтэй холбоотой шинэ мэдээлэл бvхэн хэний ч сонирхолыг татдаг нь нууц биш. Тиймээс энэ удаад Холливуудын гэсэн тодотголтой хамгийн алдартай оддын энгvй ачит ижий нартайгаа хамт авахуулсан гэрэл зургийн єєр нэгэн цуглуулгыг танд хvргэж байна. Энэхvv зургуудыг гvйлгэн харахад ийм сайхан хvvг, эсвэл охиныг тєрvvлсэн ямар их азтай, бас буянтай ээжvvд вэ гэж битvvхэндээ атаархан, бас илхэндээ хvндлэн бишрэх сэтгэл тєрєх ажээ. Зарим нэгнийх нь ээж залуухан сайхнаараа байхад, зарим нь хvv буюу охинтойгоо ижилхэн л болохоос биш маш хєгшин харагдаж байна. За ингээд элдэв зvйл нуршилгvйгээр од хvний ээж ямар байдгийг танд хvргэе.
Оддын ээжvvд Хадгалах

Урлагийн шvтээнvvдийн “нэг л биш” тєрхvvд

Уншигч таны амралтын хоромд зориулж, Холливуудын алдартнуудын хамгийн єнгє зvс муутай байхдаа, хамгийн инээдтэй, уравгар, бvтэлгvй тєрхтэйгєєр паппараццийн дуранд єртсєн хєгжилтэй гэрэл зургуудийн цуглуулгыг хvргэж байна. Тэдэнд ч гэсэн бvтэлгvй єдєр, азгvй тохиолдол, муухай харагдах мєч гэж байдаг бололтой. Тэр тусмаа та энэхvv цуглуулгаас Меган Фоксын будаггvй царай, Николь Кидманы эвшээж байгаа тєрх, хамараа ухаж байгаа Миша Бартон, нохойны ялгадас дээр гишгэсэн Пи Пидди, уйлж байгаа Рональдо гээд олон арван алдартнуудын бvтэлгvй агшнуудыг олж хараад хvн бvхэн арван хуруу тэгш биш гэдгийг ойлгоно биз ээ. Хvний хорвоогийн иргэн болсон хэн ч гэсэн єєрийгєє цор ганц гэдгээ мэдэрч, хамгийн сайн хийж чаддаг зvйлээ олоод, аз жаргалаар дvvрэн байж, бусдад ямагт vлгэр дууриал болж чадвал хэний ч нvд, сэтгэлд тєгс мэт тєсєєлєгдєж, харин алдрын оргилд хvрсэн хойноо єчvvхэн л алдаа гаргах юм бол бєєн сенсацийн эзэн болж, магадгvй зарим ховор тохиолдолд рейтинг нь буурдаг нь хачирхалтай.
Урлагийн шvтээнvvдийн “нэг л биш” тєрхvvд Хадгалах

Жессика Паркер хэт тураалд оржээ

“Sex in the city” буюу бидний дунд “Их хотын секс” хэмээн алдаршсан цуутай олон ангит киноны од Сара Жессика Паркер сvvлийн vед алба, амины ажлаа зохицуулахын зэрэгцээ, гурван хvvхдээ хvний дайтай єсгєхийн тєлєє борив бохис хийхгvй байгаа сурагтай. Асар их хариуцлага нуруундаа vvрч, гэрт эм, гадаа эр болж яваа бvсгvй хvн л хойно, Сара Жессика Паркер vнэхээр єнгє алджээ. Хэтэрхий их дарамт нь од, энгийн хvн гэж ялгалгvй хvнийг ингэж л єєрчилдєг байх нь. Тэрээр хэт тураалдаа орж, “анорексия” (хэтэрхий туранхай болох євчин) туссан хvн шиг л харагдаж байна. Хичнээн бэлтгэл сургуулилт хийж, єєртєє анхаарал тавьдаг ч гэсэн тvvний нас нь 40 гарсан тул хэтэрхий их турахаараа арьс нь унжиж, булчингууд нь товойн, яс нь гvрдийгээд vнэхээр єрєвдмєєр болжээ. За ингээд холливуудын сайхан бvсгvйчvvдийн нэг нь хэрхэн “зvтгvvрийн депо” болсоор, тийм гэхэд хэцvvхэн болтлоо єєрчлєгдсєнийг харна уу.
Жессика Паркер хэт тураалд оржээ Хадгалах

Алдартнууд vзэгчийн суудал дээр

Хэн бvхний хэзээний танил урлагийн алдартнууд, улс тєрийн лидерvvдийг улаан хисвэн дээрээс биш, урлагийн тайз, кино дэлгэцэн дээрээс биш, элдэв ёслолын арга хэмжээний vеэр биш, харин єєрсдєє vзэгч болоод, хайртай багийнхаа ємнєєс “хєгжєєн дэмжчиж” байхыг нь харах их сонирхолтой юм. Хvндэлж явдаг хvнийхээ танил дотно дvрийг спортын тоглолтын vзэгчийн суудал дээр гэгэлзэн байхыг нь харахад vнэхээр спорт хэмээх євєрмєц ертєнцийг бишрэх сэтгэл єєрийн эрхгvй тєрлєє. Спорт л дэлхийн таван тивийг холбож, бvхий л нас хvйсний хvмvvсийг нэгтгэн дээдэс доодосгvй догдлуулж, ер бусын нэгэн ханамжийг хэн бvхэнд бэлэглэдэг увидастай ажээ. Ингээд дэлгэцэндээ ойртон сууж анхаарал хvндэтгэлийн тєв болсон хvмvvс єєрсдєє хэрхэн нэгэн зvйлийн тєлєє догдолж, єєр єєрсдийн “шvтээнээ” сэтгэл зvрхээрээ дэмжиж буйг ажицгаая.
Алдартнууд vзэгчийн суудал дээр Хадгалах

Анжелина Жолигийн хvv туулай алав

Сайхан бvсгvй Анжелина Жоли бяцхан хvvтэйгээ хамт Венецэд байлаа. Усан гудамтай эртний тvvхт тансаг хотын нэгэн намуухан єдєр тэрээр хvvгээ тэврэн тагтан дээр гарчээ. Энэ тэрийг ажин зогсохдоо ээж нь хvvдээ Нокс гэдэг туулайг нь бариулчихсан байв. Сайхан хотын хараа алдрам vзэмжинд ховсдуулан зогсох ээжийнхээ халуун энгэрт эрхлэн тэврvvлсэн хvv нь хєєрч онгирохдоо гартаа барьсан бяцхан туулайгаа алдаж, тагтнаас унагажээ. Паппарациуд ч хєєрхий тулайны “аймшигт vхлийн” агшныг алдалгvй хальсанд буулгаж чадсан байна. Ингээд юу болсныг сонирхоцгооё. Хэхэ...
Анжелина Жолигийн хvv туулай алав Хадгалах

Тайгер Вудс (Tiger Woods) гольфдоо эргэн ирлээ

Дэлхийн хамгийн алдартай гольфчин болох Тайгер Вудс (Tiger Woods) нь их спортоо орхисноосоо хойш анх удаагаа эргэн ирж, Огаста (Augusta) дахь Master-уудын тэмцээнд оролцлоо. Тайгер нь эхнэрээ маш олон удаа араар нь тавьсан болох талаархи дуулиантай vнэн нь єнгєрєгч оны 11-р сард олонд илэрхий болсон бєгєєд тэрээр энэ хугацаанд бэлгийн гаж донгийн эсрэг эмчилгээнд хамрагдаж байсан юм. Тэрчлэн Тайгер Вудс нь 4-р сарын 7-ны Лхагва гарагт билхvvснээс доодох асуудалд хэт дурлагч болон хувирсан хэмээх дээрхи скандалтай холбоотой сэдвээр "Nike" брэндийн шинэхэн рекламанд тогложээ. Энэхvv рекламанд Nike-ийн малгай, футболк ємссєн Тайгер нь дэлгэцрvv ширтэн зогсох бєгєєд 2006 онд таалал тєгссєн тvvний эцэг Эрл Вудс (Earl Woods) -ын хvvгээ хайрлан зэмлэсэн хоолой сонсогдох ажээ. Хар цагаанаар монтажилсан уг рекламан дээрхи Тайгер Вудсын эцгийн хоолойг амьд ахуй цагтаа єгч байсан нэгэн ярилцлаган дээрээс нь авсан юм байна. Тэрээр рекламан дээр хvvгээсээ тэнэг зvйл хийж байхдаа юу бодож байсныг нь, одоо юу мэдэрч байгааг нь, юу ойлгож мэдсэнийг нь хайрлаж зэмлэх зэрэгцсэн эцгийн баргил хоолойгоор асуудаг ажээ. За ингээд амьдралдаа нэг удаа алдсан ч гэсэн эр хvн шиг байж, эргэн ирж чадсан энэхvv алдарт гольфчингийн “сэргэн мандалтын” тvvхийн эхлэлтэй танилцахын сацуу, тvvний тоглосон рекламны роликийг тольдоцгооё.
Тайгер Вудс (Tiger Woods) гольфдоо эргэн ирлээ Хадгалах

Анжелина Жоли-гийн хєгжилтэй агшнууд

Цагийг эзэлсэн сайхан бvсгvй Анжелина Жолиг мэдэхгvй хvн, гоо vзэсгэлэнд нь атаархдаггvй эм хvйстэн, халуун амьгааг мэдрэхийг ганц удаа ч болов хvсч vзээгvй эр хvн гэж vгvй биз ээ. Насны намар нь хаяанд ирсэн ч хосгvй тєгс бие хаа, давтагдашгvй євєрмєц тєрх, эхийн сайхан сэтгэл, гэргийн халамжит араншин нь энэ эмэгтэйг амьд сахиусан тэнгэр болгосон. Тэгвэл тvvний хамгийн авууштай бас нэгэн чанар нь хэзээд, хаана ч ямагт зєвхєн єєрийнхєєрєє л байж, хэний ч ємнє толгой гудайлгvй эхээс заяасан араншингаа vйлдэл, нvvрний хулирлаараа єєрийн дураар илэрхийлж сурсан танхай гэмээр зан нь юм. Ингээд энэ гайхалтай бvсгvйн хамгийн хєгжилтэй, марзан тєрхvvдтэй танилцацгая. Vнэхээр яаж ч царайгаа vрчийлгэн, яаж ч ярвайсан сайхан л бол сайхнаараа л байдаг гэдэг нэг л vнэнийг энэ олон зургийг харж инээсний эцэс ойлгох шиг боллоо.
Анжелина Жоли-гийн хєгжилтэй агшнууд Хадгалах

Алдартай эрчvvд ямар бvсгvйн єврєєр эхнэрээ сольсон бэ?

Оддын хов живэнд дуртай бєгєєд алдартнуудын амьдралын алхам бvрийг сонирхож, кайф авдаг уншигчдын хувьд дээд зэргийн сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ. Хов живэнд дурладаггvй ч гэлээ, Дэлхийн алдрын тавцанд єєр єєрийн чиглэлээр тэргvvлсэн эрчvvд авааль гэргийгээ ямар бvсгvйгээр сольж, салж саринаагvй юмаа гэхэд ямар ээжийн охины халуун євєрт жаргахдаа ханийнхаа хайрыг умартсан бэ гэдэг танд сонирхолтой биш байна гэж vv? Эр хvн туг ч барина, тугал ч хариулна гэдэгчлэн ганц олдох амьдралдаа гайхалтай амжилтанд хvрсэн эрчvvд ч гэсэн хvн л юм хойно аль сэтгэл алдарч, аль алдаа гаргахыг тэр гэх вэ. Хамгийн гол нь эхнэрээ хуурч, араар нь тавихдаа дээрдvvлж чадаж уу гэдэгт л хэргийн учир байна. Ингээд хамгийн алдартай залуус хэнийг хэнээр сольсныг хамтдаа сонирхоцгооё.
Алдартай эрчvvд ямар бvсгvйн єврєєр эхнэрээ сольсон бэ? Хадгалах

Жерард Батлер Женнифер Энистонг таалсан нь

Холливуудын хvндэт ганц бие хадагтай тєдийгvй єхєєрдєм хєгжилтэй байдлаараа тєгс гуалиг биеэ тордсон авъяаслаг бvсгvй Женнифер Энистоны “аз жаргалын цэг нь” хаанаа байдгийг танд толилуулъяа. Худалч хvнд бол ихэнхи эмэгтэйчvvдийн адилаар эр хvний хамгийн ихээр тэмvvлдэг тэр л газар нь тvvний баяр баясгалан нуугдаж байдаг бололтой. Ардаас нь, толинд ойлгож авсан зурагт Жерард Батлер Энистоныг гараараа таалж байсан, хэсэг хугацааны дараа хальсанд буусан Энистоны царай тааламжтай мишээлээр гийж байсан... Хэрэгт дурламаар, хvнд яримаар vнэн гэвэл энэ л байна нєхдєє.
Жерард Батлер Женнифер Энистонг таалсан нь Хадгалах