“Гималайн” иргэдийн нууцлаг амьдрал

Төвдийн өндөрлөг Гималайн нурууны Лугу нуурын орчимд Мосо хэмээх жижигхэн үндэстний талаар сонирхолтой мэдээллийг хүргэж байна.Тэдний соёл иргэншил нь үнэхээр л өвөрмөц, басхүү соньхон ажээ.Тус газарт эхийн эрхт ёс ноёлдог бөгөөд ингэснээр ард түмнийх нь амьдрал илүү эрх тэгш болно гэж үзсэнд оршино.

“Гималайн” иргэдийн нууцлаг амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Таны харж буй энэ бүсгүйг Ламу (Lamu) гэдэг бөгөөд тэрээр өөрийн өрөөний хаалганы урд зогсож байна. Мосочуудын нэг хачирхалтай гэмээр заншлын нэг нь тэд охидыг 21 нас хүрмэгц “Flower room” буюу “Цэцгэн өрөө” хэмээх өрөөнд оруулдаг. Энэ нь нэг төрлийн зан үйл бөгөөд ингэснээр бүсгүйн хайртай залуу шөнө өрөөнд сэм орж, тэд ариун үйлийг үйлддэг ажээ. Түүнчлэн үүний дараа залуу үүр цайхаас өмнө өрөөг орхих хачирхалтай ёстой гэнэ.

Лугу нуур нь Гималайн нурууны хормойд байрладаг бөгөөд тус үндэстэн ойролцоогоор 40 мянган хүн амтай гэнэ. Тэд эртнээс өөрийн хачирхалтай ёс заншлийг алдалгүй өдгөө хүртэл үр хүүхэддээ уламжлуулан яваа ард түмэн юм.

Ийнхүү охин насаа үдсэн зарим охид өөртэй нь шөнийг хэн өнгрөөсөн, тэрчлэн хүүхдийнх нь эцэг хэн болохыг ч мэддэггүй ажээ. Хэрвээ тэд хайртай хүнтэйгээ хамтдаа амьдрахыг хүсвэл аль нэг гэртээ өрх тусгаарлан гал голомтоо бадраадаг байна.

Энэхүү жижиг үндэстэнд эхийн эрхт ёс ихэвчлэн давамгайлдаг. Учир нь маш олон охид өөрийн ч мэдэлгүй хүүхэдтэй болж, улмаар өрх гэрээ өөрөө тэжээх хэрэгтэй болдог байна. Хэрвээ хосоороо амьдарч байгаа нөхцөлд хэн өрхийн тэргүүн болохоо харилцан шийдэж, ажлаа хувиарлан авдаг гэнэ.

Тэд Буддын шашиныг шүтдэг бөгөөд өглөө бүр шүтээндээ залбиран, идээнийхээ дээжийг өргөдөг байна.

Түүнчлэн тэд нэг хүнтэй насаараа амьдарна гэж үгүй. Ямарваа өвчин зовлон, үхэл хагацал учрах, эс бөгөөс аливаа шалтгаанаас үүдэн хоорондоо тохиромжгүй болвоос эр нөхрүүдээ ч мөн сольдог байна.

Тэдний гэрийн хаа сайгүй БНХАУ-ын удирдагч асан Мао Зедун (Mao Zedong)-ны хөрөг бүхий постер буюу ханы зургууд газар сайгүй үзэгдэнэ. Учир нь тэд өөрийн улс орны хөгжлийг энэхүү түүхэн удирдагчтай холбон тайлбарладаг.

Ахмад буурлууд нь ийнхүү өөрсдийн ач зээ нараа харж өсгөх нь тэдний хувьд үүрэг хариуцлага гэвэл таарна. Учир нь ирээдүйн ур удмаа асран халамжлахад настан буурлын оролцоог их байдаг аж. Түүнчлэн тэд хөгширсөн ч төдийлөн хүний гарт ордоггүй эрүүл саруул байдаг байна.

Өнөөгийн Мосо үндэстэн таны харж байгаачлан хувцас нь илүү чөлөөт, загварлаг болсон байгааг харж байна. Тэд өөрсдийн нутаг Лугу нуурын орхих ёсгүй бөгөөд ард иргэд нь нутагтаа гар урлал, хувцас, газар тариалан зэргийг эрхлэн амьдардаг.Тиймдээ ч ихэвчлэн бүсгүйчүүд гадуур ажлаа хийж, харин эрчүүд гэртээ үлдэж, ардах ажлаа хариуцан хийдэг байна.

 

Ингэснээр тэд хэн нь ажиллах, хэн нь ар гэрийнхээ ажлыг авч явах эсэхээ шийддэг байна. Энд эмэгтэйчүүд л зөвхөн хүүхдээ харж, гэр орны ажил хийх ёстой гэсэн зүйл байдаггүй гэнэ шүү.

Тэд хүнсний ногоо, эрдэнэ шиш, наранцэцэг, нарийн ногоо гэх мэт тариалан эрхэлж, ахуй амьдралаа залгуулдаг байна. Хүнсний хэрэглээгээ өөрсдийн тариалангаараа хангачихдаг тэднээр үнэхээр бахархууштай. Тэд ийм ч учраас өдгөөг хүртэл өөрсдийн ёс заншлыг хадлалан үлдсэн билээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()