АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Орос дахь хонхны баярыг чимдэг үзэсгэлэнт төгсөгчид (35 фото)

Дэлхий даяар  улс орнуудыг цар тахлын аюултай тэмцэж, улс төрийн холбогдолтой элдэв үйл явдал өрнөж байх зуур цаг хугацаа тасралтгүй урссаар л байна. Хаврын улирал зуны дэлгэр цагийг угтан хүмүүсийн сэтгэлийг сэргээх олон сайхан зүйл авчирдаг. Тэдгээрийн дунд зүй ёсоор тооцогдох дурсамжтай мөчүүдийн нэг бол яахын аргагүй төгсөлтийн баяр байдаг билээ. Та бүхнийг дараах үзэсгэлэнт төгсөгчдийн зургуудаас хүүхэд насныхаа гэгээлэг сайхан үеийг эргэн нэг дурсахыг урьж байна.

Орос дахь хонхны баярыг чимдэг үзэсгэлэнт төгсөгчид (35 фото) Хадгалах

Дуучин Лэди Гага 19 насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөж, жирэмсэн болж байснаа дэлгэжээ

Америкийн Apple TV+ сувгаар цацагдаж буй сэтгэцийн эрүүл мэндийн талаар голчлон өгүүлдэг "The Me You Can't See" баримтат цуврал дугаар бүрээрээ үзэгчдийг цочирдуулсаар буй. Тэгвэл уг цувралын нэгэн дугаарт дуучин Леди Гага (Lady Gaga) оролцож, өөрийн карьерийн цаана нуугдсан хар бараан үнэнийг илчилсэн байна. Түүний туулсан зовлон бэрхшээл өсвөр наснаас нь эхлэлтэй бөгөөд үүнээс болж олон жилийн турш шаналж яваа болохоо хуваалцжээ.

Дуучин Лэди Гага 19 насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөж, жирэмсэн болж байснаа дэлгэжээ Хадгалах

Холливудын өвөрмөц мөртлөө сэтгэл татам төрхтэй жүжигчид

Эмэгтэйчүүдийн гоо сайхны стандарт дэлхийн хэмжээнд дахин өөрчлөгдөж байгаа бололтой. Хэрэв та хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг анхаарч үзвэл өмнө нь бараг царай муутайд тооцогдох байсан бүсгүйчүүд хамгийн ихээр үнэлэгдэх эхэлж байна. Хамгийн гол нь бүсгүйчүүд бусдаас ялгаатай байдлаараа олны анхаарлыг татаж, ялгарахын тулд чадах бүхнээ хийдэг болжээ. Үүний жишээ болгож Холливудын өвөрмөц мөртлөө сэтгэл татам төрхтэй жүжигчдийн талаар хүргэж байна.

Холливудын өвөрмөц мөртлөө сэтгэл татам төрхтэй жүжигчид Хадгалах

Цэргийн албан хаагчаас Тикток од, сүүлдээ дуучин болсон "өхөөрдөм" Белла Порч

Интернет сүлжээний үнэнч хэрэглэгчдийн дунд хамгийн хурдан хугацаанд олон сая хүнд танигдаж чадсан охидын нэг Белла Поарч (Bella Poarch) өнгөрсөн долоо хоногт шүтэн бишрэгчдээ дахин гайхшруулжээ. Тэрээр энэ удаа зүгээр нэг нүүрний хувирал үзүүлэхээс гадна маш чадварлаг жүжиглэж, дуулж чаддаг гэдгээ батлан харуулсан байна. Тикток хэрэглэгчдийн дунд онцгой алдартай Белла ийнхүү хөгжмийн ертөнцийг шуугиулахаар зэхэж байгаа аж.

Цэргийн албан хаагчаас Тикток од, сүүлдээ дуучин болсон "өхөөрдөм" Белла Порч Хадгалах

Та бидний танил Meme баатрууд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Өнөөдөр залуус зураг, бичлэг ашиглан өөрсдийн бодлоо хуваалцах маягаар "meme" буюу мим хийж хөгжилдөх нь олширсон билээ. Инээдтэй зурагт багахан тайлбар хийж, нэг нэгнээ инээлгэсээр сүүлдээ өнөөх зургуудын эздийг хараад л баргийн хүний инээд хүрдэг болсон гэхэд хилсдэхгүй л болов уу. Тэгвэл та бидний дунд хэдийнээ танил болсон тэдгээр мим баатрууд өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бол? 

Та бидний танил Meme баатрууд хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Ариана Гранде-тэй үерхээд зүрхээ шархлуулж хоцорч байсан залуус

Энэ долоо хоногийн эхээр буюу 5-р сарын 17-нд гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дуучин Ариана Гранде (Ariana Grande)-г нууцаар хурим хийсэн талаар зарласан билээ. Сүй тавьснаасаа хойш жил гаруйн дараа ийнхүү дуучин бүсгүй тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн худалдаагаар мэргэшсэн Далтон Гомес (Dalton Gomez)-той гэрлэжээ. Үүнээс өмнө Ариана Гранде хэд хэдэн найз залуутай байсан бөгөөд бараг бүгдийнх нь зүрхийг шархлуулж байсан юм. 

Ариана Гранде-тэй үерхээд зүрхээ шархлуулж хоцорч байсан залуус Хадгалах

Нас явсан хойноо дэлхийн хэмжээнд алдартай болсон жүжигчид

Хэн бүхний амьдралын зам мөр өөрийн гэсэн онцгой замналын дагуу өрнөдөг гэдэг. Хориодхон насандаа дэлхий даяар танигдаж, сая сая шүтэн бишрэгчтэй болсон ч төд удалгүй хорвоог орхисон нэгэн байхад ахимаг насандаа амжилт гаргаж, түүнээсээ хойш олон жил үзэгч олныхоо хайр хүндэтгэлийг хүртэж, уран бүтээлүүдээрээ бэлэг барьсаар байх хүмүүс ч бий. Бид өнөөдөр та бүхэнд идэр залуу насандаа бус, эсрэгээрээ хөгширсөн хойноо алдар нэрийн оргилд гарсан жүжигчдийн талаар өгүүлэхээр шийдлээ.

Нас явсан хойноо дэлхийн хэмжээнд алдартай болсон жүжигчид Хадгалах

Өмнөд Солонгосын хамгийн төгс хос яагаад салсан бэ?

Өмнөд Солонгос улсын жүжигчин Сон Жүн Ки (Song Joong Ki) болон Со Хе Гё ( Song Hye Kyo) нар салж байгаа тухай мэдээлэл 2019 оны 6-р сард гарч, томоохон шуугиан дэгдээж байсан билээ. Тэд “Нарны үр сад” кинонд хамтран тоглож олны анхааралд анх өртсөн бөгөөд 2017 оны 10-р сард хуримаа хийснээс хойш 20 гаруй сар болоод л гэрлэлтээ цуцлуулсан аж. Өнөөдөр та бүхэнд энэ хоёр жүжигчний бүтэлгүй хайрын түүхийг хүргэхээр бэлтгэлээ. 

Өмнөд Солонгосын хамгийн төгс хос яагаад салсан бэ? Хадгалах

"Энэ оны хамгийн том тулаан" - Цахим ертөнцийг хөгжөөгөөд буй хоёр бяцхан залуугийн зөрчил

Тулааны тавцанд гарсан хоёр талын тамирчин ялалтын төлөө тулалдах нь тийм ч олны хэл амны бай болоод байхаар онцгой зүйл биш. Гэвч хоёр тулаанчийн жингийн хэмжээ нийлээд 35 кг-аас хэтрэхгүй гэвэл баргийн хүн итгэхэд бэрх санагдах нь гарцаагүй юм. Сүүлийн өдрүүдэд интернет ертөнцийг донсолгоод байгаа хэргийн эздийн дунд чухам юу болсон, тэд ер нь хэн бэ гэдгийг эндээс хүлээн авч сонирхоорой. 

"Энэ оны хамгийн том тулаан" - Цахим ертөнцийг хөгжөөгөөд буй хоёр бяцхан залуугийн зөрчил Хадгалах

"Мяраалаг бас галбирлаг" - Ким Кардашианы хоёр дахь хувилбар гэгддэг бүсгүй (20 фото)

АНУ-ын блоггер Сэмми Кригер (Sammy Krieger) дуучин Канье Уэстийн хуучин эхнэр Ким Кардашиантай ижил төстэй харагддаг гэдгээсээ болж интернет хэрэглэгчдийн дунд тарган Ким хочтой болсон байна. Харин дэлхий даяар олон сая хүнд танигдаж, Fashion Nova брэндийн албан ёсны түншээр ажилладаг тэрээр өөрийгөө Кимээс илүү сайхан бие галбиртай гэж үздэг аж. Гэвч Сэмми Кригерийн төрх байдал олон зуун хүний нүдэнд Ким Кардашиантай адилхан харагддаг нь түүнийг ийнхүү амжилттай явахад маш том нөлөө үзүүлсэн гэдгийг тэрээр өөрөө ч хүлээн зөвшөөрдөг байна.

"Мяраалаг бас галбирлаг" - Ким Кардашианы хоёр дахь хувилбар гэгддэг бүсгүй (20 фото) Хадгалах

115 хүний аминд хүрсэн террорист эмэгтэйд Өмнөд Солонгос яагаад өршөөл үзүүлсэн бэ?

1987 оны 11-р сарын 29-ний өдөр Вена - Багдад - Абу Даби - Сөүл чиглэлд нисэж байсан Өмнөд Солонгосын нисэх онгоц Андаман тэнгис дээгүүр нисэж яваад радараас алга болжээ. Удалгүй онгоц дэлбэрэн далайд унаж, зорчигчид болон багийн бүх гишүүд амиа алдсан гэж мэдэгдэв. Уг сүйрэл эцэстээ террорист халдлагаас үүдэлтэй болж хувирсан бөгөөд үүнийг үйлдсэн хүмүүсийг түргэн шуурхай илрүүлж чаджээ. Гэвч террористуудыг баривчилсан нь дэлбэрэлтийн цаад нууцыг ил болгох биш, эсрэгээрээ илүү олон асуулт гаргаж ирсэн юм.

115 хүний аминд хүрсэн террорист эмэгтэйд Өмнөд Солонгос яагаад өршөөл үзүүлсэн бэ? Хадгалах

Хорт хавдартай тэмцэж буй Солонгосын блоггер бүсгүйн түүх олон хүнд урам өгчээ

Өмнөд Солонгос улсын иргэн И Жун Жү (Lee Jung Joo) хэмээх бүсгүй дөнгөж 30 гаруйхан настай. Тэрээр гайхалтай сайхан гэр бүлтэйн дээр үнэхээр өөрийг нь чин сэтгэлээсээ хайрлаж чадах залуутай учирсан бөгөөд хийхийг хүссэн ажил мэргэжлээ ч олж чадсан байжээ. Гэвч 2019 оны 2-р сард Жун Жү цусны хорт хавдрын 4-р шатанд орсон байна гэсэн аймшигт мэдээ дуулснаар гэнэтийн цохилтод орж, удалгүй түүний амьдрал орвонгоороо эргэсэн байна. 

Хорт хавдартай тэмцэж буй Солонгосын блоггер бүсгүйн түүх олон хүнд урам өгчээ Хадгалах