Єнгє будаг нь алагласан гэрэл зураг, дvрс бичлэгэнд хэдийнэ дассан нvдээ жаахан ч гэсэн “амрааж” 20-р зууны домог болсон алдартай хvмvvсийн тийм ч єргєн тархаагvй хуучны хар цагаан гэрэл зургуудыг хvлээн авбал ямар вэ? Мянган хvнд нэг л заяагддаг авъяас билэг, ур чадвар, ахин давтагдашгvй хувь шинжтэй тєрсєн домогт хvмvvсийн амьд ахуй цагийн эсвэл залуу зандан vеийнх нь эгэл дvр тєрхийг хар цагаан зурагнаас олж харна гэдэг бас нэгэн тєрлийн євєрмєц таашаал билээ.
Хадгалах
Энэ бvсгvй хvvхэд байхаасаа л илvvдэл жингийн асуудалтай байжээ. Харсан болгонд єхєєрдvvлж, бондгор булцгараараа дуудуулан єссєн боловч насанд хvрч, хvvхэд байхаа болихын хирээр єхєєрдсєн харц єрєвдсєн харцаар солигдож, хvмvvсийн хандлага ч эрс єєрчлєгдєж эхэлсэн нь мэдээж. Тиймээс бvсгvй сэтгэлийн тэнхээгээ шавхаж, vе тэнгийнхээ олон гоолиг охид шиг байх хvслээ биелvvлэхээр уйгагvй хєдєлмєрлєсний эцэст єнєєдрийн vр дvнд хvрчээ. Ингээд хэвийн жинтэй, эрvvл саруул, гоо vзэмжтэй байхыг хvсдэг хvмvvст урам зориг єгєх ээлжит турсан тvvхтэй танилцацгаая.
Хадгалах
Хайраас ундарсан бяцхан vрийнхээ хорвоо дээр мэндлэх єдрийг хоног тоолон хvлээж, єхєєрдєм бондойх гэдсээ илж, хайртай хvмvvсийнхээ халамжинд жарган, амраг ханиараа хvссэн бvхнээ хийлгэх эмэгтэй хvний амьдралын хамгийн сайхан мєч бол яахын аргагvй жирэмсэн байх 9 сар билээ. Хэдийгээр энэ vед биед маш олон єєрчлєлт орж, гармон тэнцвэргvйжин, сэтгэл санаа тавгvйтдэг ч гэлээ эргээд бодоход жирэмсний vе шиг сайхан мєчvvд ховорхон байдаг нь нууц биш ээ. “Эмэгтэй хvн хєл хvнд байхдаа хамгийн vзэсгэлэнтэй байдаг” гэсэн vг хvртэл байдаг шvv дээ. Ингээд бvгдээрээ Холливуудын од бvсгvйчvvдийн бие давхар байх vеийн хамгийн хайр татам, хараа булаам агшнуудыг хvлээн авцгаая.
Хадгалах
Он цаг одо vеийг мэдрvvлэх боломж єгєлгvйгээр єнгєрснєєр эргэж, ирээдvйгээр солигдон урссаар, хvмvvсийн гадаад тєрх, ертєнцийг vзэх vзэл, нийгмийн харилцаа ч дагаад танигдахын аргагvй болтлоо єєрчлєгдсєєр байна... Алдартай одууд ч гэсэн хvн юм болохоороо цагийн эрхээр єєрчлєгдсєєр байгаа боловч ихэнхи арван хэдэн жилийн ємнєх гал залуу наснаасаа хамаагvй илvv болж єєрчлєгдсєн байна шvv. Ингээд бvгдээрээ Холливуудын одуудын тээр нэгэн жилийн гэрэл зургуудыг саяхныхтай нь харьцуулсан фото цуглуулгыг сонжижцгооё.
Хадгалах
Мадам Тюссо (Madame Tussauds) урлан нь ойролцоогоор 150 жилийн турш лааны тосон баримал vйлдвэрлэж байгаа билээ. Нэг шинэ баримал бvтээхийн тулд 20 ажилчин гар нийлэн хєдєлмєрлєж, 4 сарын дараа бэлэн болгодог байна. Тэд барималаа бvтээхийн тулд 500 гаруй байрлалыг туршиж, vс нэг бvрийг нь ширхэглэн суулгаж, жинхэнэ мэт арьсны єнгийг гарган авахын тулд маш олон янзын будаг хольдог ажээ. Ийм л их хєдєлмєр зардаг учраас Мадем Тюссогийн музей л жинхэнэ эзэнтэйгээ усны дусал мэт адилхан болдогоороо Дэлхийд гайхагддаг. Ингээд тэндэхийн барималуудын зах зухаас танд хvргэж байна.
Хадгалах
Энэ оны зун Натали Портман (Natalie Portman) ээж болоод ихэнх цагаа гэр бvлтэйгээ єнгєрєєж, кино зураг авалтын талбай руу нэг их яарахгvй байсан бол ажилдаа эргэж ороод «Адалин» кинонд тоглохоор болжээ. Энэ кинонд золгvй явдлаас болж огцом хєгширсєн эмэгтэйн тухай єгvvлдэг байна. Харин одоо та бvгдийн мэлмийд авъяаслаг бєгєєд vзэсгэлэнтэй тєрсєн Натали Портманы дэлхийн кино урлаг дахь амжилтын тухай бэлтгэсэн сонирхолтой фото мэдээллийг хvргэе. Тvvнийг
Хадгалах
Улиг болтлоо яригдсан ч хvмvvсийн сонирхлоос мултарч, залхаахааргvй нэг хvн бол Леди Гага гэдэгтэй та маргахгvй биз. Энэ бvсгvйтэй холбоотой юм бvхэн эгэл биш, этгээд, бас мэдээж сонирхолтой байдаг. Тэгвэл одоо бvгдээрээ Дэлхийн шоу бизнесийн тэнгэр дэхь хамгийн тод оддын нэг болсон тvvний зургуудыг хvлээн авцгаая. Lady Gaga гэдгээрээ олонд танигдсан Stefani Joanne Angelina Germanotta нь 1986 оны 3 сарын 8-нд мэндэлсэн юм. Тэрээр дуучин тєдийгvй, бvжигчин, DJ, хєгжмийн зохиолч юм. Глэм-рок, диско, электро, R&B;, Мадонна, Майкл Жэксоны єнгє аясыг хослуулсан бvжгийн поп-хэмнэлтэй бvтээлvvдээрээ тэрээр 5 Грэмми, 13 VMA, 8 EMA, 3 VMAJ, 2 MMVA болон Эмми-гийн шагналуудыг хvртэж байсан. Тvvний 2008 онд гаргасан "The Fame" хэмээх дебют цомог нь Дэлхийн хит болж байсан бєгєєд мєн онд гаргасан Just Dance сингл нь АНУ болон Канадын хит-парадуудад удаан хугацааны туршид тэргvvлж, 2009 оны 1 сарын 11-нд Их Британий чартад 1-р байранд оржээ. 2011 оны 5 сарын байдлаар Леди Гагагийн нийт синглийн орлого нь 69 сая доллар, цомгийн орлого нь 22 сая долларт хvрээд байна.
Хадгалах
Саяхан бид та бvхэнд Ким Кардашян, NBA-гийн Крис Хамфрис нар 72 єдєр хамртан амьдраад салсан тухай мэдээлсэн. Vvнээс хэдэн єдрийн ємнє залуу хос салахаар шийдсэн тухайгаа мэдэгдэж байжээ. Салах гэсэн гол санаачлагыг Ким гаргасан гэдэг. Энэ тухай дэлгэрэнгvй мэдээллийг та vргэлжлэлээс харах болно. Ер нь одуудын хамтын амьдрал тэр болгон удаан vргэлжилдэггvйг бид сайн мэднэ. Энэ удаа Холливудын оддын хамгийн хурдан салсан 12 гэрлэлтын талаарх сонирхолтой мэдээллийг хvргэж байна. Хурдан гэхэд арай л дэндvv тvргэн салсан тохиолдолууд байгаа.
Хадгалах
Бидний сайн мэдэх алдар нэртэй хvмvvсийн заримыг нь бид хэзээ, хэнтэй яаж болзож, сууж, салж явсныг нь нэг л мэдэхэд цээжээр мэддэг болчихсон байдаг. Жишээлбэл Анжелина Жоли- г Брэд Питтийн эхнэр гэдгийг нь, тvvнийг єєрєє хоёр ихэр, тэгээд нэг охин тєрvvлсэн бас гурван єєр газраас гурван єєр хvvхэд єргєж авсан болохыг нь, дэлхийн сайхан залуучуудын нэг болох Брэд-ийгээ Женнифер Энистоны єврєєс булааж авсан гэдгийг нь бараг мэдэхгvй хvн байхгvй. Тэгээд ч алдартай хvмvvсийн хувийн амьдрал байнга бусдын сонирхлыг татдаг нь нууц биш ээ. Тэгвэл Холливуудын одуудын тийм ч нийтэд алдаршиж, зарлагдаагvй хуучны vеэрхэл нєхєрлєлийн талаар маш сонирхолтой баримтуудыг танд одоо хvргэх гэж байна. Та бvр заримыг нь хараад, “Энэ хоёр болздог байсан гэж vv?” хэмээн дуу алдана гэдэгт итгэлтэй байна.
Хадгалах
Саяхан л хурим найраа нижгэр хийж, олон бvсгvйчvvдийн атаархлыг тєрvvлэм цасан цагаан даашинзаар гангаран, єєрєєсєє бараг хоёр дахин єндєр сагсчин залуугийн гэргий болоод байсан Ким Кардашян салах єргєдлєє єгчээ. Тэд 10 сая долларын зардлаар хийсэн хуримныхаа vеэр сэтгvvлчдэд єгсєн ярилцлага авахуулсан зураг зэргийнхээ хєлсєнд 24 цаг тутамд тус тус 250 мянган долларын ашиг олсон байна. Ямартай ч хос хоёр гэрлээд 72 хоног хамт амьдарсныхаа дараа ийнхvv салахаар болжээ. Тэдний хуримыг шууд эфирээр дамжуулж, Британий хунтайжийнхаас дутахааргvй сvртэй хvлээн авч байсан билээ. Гэвч хос хоёр маань хуримныхаа зардлыг хэд нугалж “хийчихээд” салах тєлєвлєгєєтэйгєєр анхнаасаа гэрлэсэн бололтой.
Хадгалах
Тэнгэр харанхуйлан исгэрэх тулааны мянган сум шиг олон тvмний нvд, чих гэж хурц зэвсгийн бай болж амьдардаг хvмvvс бол алдартнууд, тэр дундаа алдартай бvсгvйчvvд билээ. Тэд алдар нэр, хvндлэл бишрэл, эд хєрєнгийг бvтээж чадсан нь гайхамшигтай. Гэхдээ хамгийн хэцvv нь олны хvндэтгэлийг алдалгvй хvлээж, сэтгэлд нь vлгэр дуурайлын хєшєє болон бат зогсох гэдэг чинь л хамгийн хэцvv зvйл билээ. Тиймээс ч тэд бvх талаараа тєгс тєгєлдєр байхын тулд орлогынхаа ихэнхи хувийг гоо сайхандаа, хувцас хэрэглэлдээ зарцуулдаг байх. Харамсалтай нь эмэгтэй хvний нас явж, хvvхэд гаргахын хирээр наашлах биш, улам цаашилдаг нэгэн гоо сайхны асуудал бол илvvдэл жин билээ. Ингээд илvvдэл жинтэйгээ байнга тэмцэлддэг, эсвэл ойн хус шиг гоолиг байж байгаад таргалсан алдартай эмэгтэйчvvдийн нууц дуранд єртсєн гэрэл зургуудыг сонжицгооё.
Хадгалах
Ирэх жилийн Campari-гийн хуанлигийн “нvvр царай” нь нууцлагдмал тачаангуй од Мила Йовович (Milla Jovovich) болжээ. Брэндийнхээ сурталчилгааг хуанли дээр буулгах vvргийг хvлээсэн гэрэл зурагчин Димитрий Данилов нь ертєнцийн тєгсгєлийг гол сэдвээ болгохоор шийдэж, зураг бvртээ хэрцгий, эмх замбараагvй, дуу шуутай мэдрэмжийг цацруулах дvр зургийг буулгахыг зорьжээ. Энэхvv хуанлигийн нэр нь ч єєрєє: “It’s the end of the World, baby”- юм байна. Ингээд Дмитрий Даниловын нvдээр, ертєнцийн тєгсгєлийг Мила Йовович, Campari хоёртой хамт тольдоцгооё.
Хадгалах