АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Ягаан бикинтэй одод

“Наадмын дараа намар” -гэдэг ч нар дэлхийгээс холдох хараахан болоогүй байгаа билээ. Тиймээс ч дэлхий даяар, хүн бүр, болж л өгвөл агаар салхи, нар усыг бараадаж, амралтын өдрүүдээ гайхалтай өнгөрүүлэхийг хичээж байгаа. Ийм ч учраас бид охид бүсгүйчүүддээ загварын санаа өгч, бас эрчүүдийн нүдийг хужирлах зорилгоор од бүсгүйчүүдийн бикинтэй гэрэл зургуудыг үзүүлж байгаа билээ. Тэгвэл энэ удаад ягаан өнгийн бикинитэй оддын фото цугвуулгыг хүргэж байна. Ямар ч өнгө сайхан байлаа гэсэн ягаан өнгө л эмэгтэй хүн бүрийн дуртай өнгөний жагсаалтаас хэзээ ч хасагдахгүй бололтой.

Ягаан бикинтэй одод Хадгалах

Алдартай бүсгүйчүүдийн гоо сайхны нууц

Холливуудын алдартай сайхан бүсгүйчүүдийн гоо сайхны нууцуудыг таны өмнө дэлгэж байна. Хүн бүр өөрт тохирсон гоо сайхан, эрүүл мэндийн жортой байдаг нь маргаангүй. Тиймээс ч хүн бүр өөрт тохирсон цор ганц жорыг сонгоод, гоо сайхнаа хадгалах хүчин зүйлээ болгон хэрэглэх нь хамгийн тохиромжтой байх. Яг л хүн бүхэн ахин давтагдашгүй гэдэг шиг сонсогдож байгаа биз? Тэгвэл одоо бүгдээрээ Хүндэлж явдаг алдартай бүсгүйчүүдийнхээ яг өөрт нь тохирсон гоо сайхны нууцуудтай танилцацгаая. Аль нэг нь танд тохирох ч юм билүү. Туршаад үзэхэд буруудах зүйл юу байх вэ. Харин өртгийн хувьд зарим нь арай л дийлэхээргүй ажээ.

Алдартай бүсгүйчүүдийн гоо сайхны нууц Хадгалах

Оддын залуу нас

Цаг хугацаа бол энэ ертөнц дээрхи цорын ганц шударга, бас өршөөлгүй зүйл ажээ. Тэрээр хүнийг хүйс, арьс өнгө, шашин шүтлэг, нийгмийн гарал угсаа, баян ядуу, алдар нэрээс хамааралгүйгээр хөгшрүүлдэг. Жил жилийн урсгалд зарим хүмүүс бага багаар өөрчлөгддөг бол зарим нь танигдахын аргагүй болдог ажээ. Ийм өөрчлөлтүүдийг үнэлж дүгнэхэд тань зориулж, алдартай хүмүүсийн залуу насны дүр зургуудыг хүргэж байна. Эдгээр хөргүүдийг өнгөрсөн зууны 60, 70 –аас, 80-аад оны хооронд авчээ. Эдгээр алдартнуудыг ихэнхи нь залуу насандаа үнэхээр дур татам, үзэсгэлэнтэй байсныг хараад та лав гайхахгүй байх.

Оддын залуу нас Хадгалах

Леди Гага бүх хувцасаа угаалганд өгчихсөн юм болов уу?

Стиль имиж, хувцаслалтаараа үргэлж дэндүү содон, дэндүү этгээд байдаг хүмүүсийн нэг бол яахын аргагүй Леди Гага билээ. Дэлхийн хувцас загварын хандлагыг бусад бүсгүйчүүдийн стиль, Леди Гагагийн стиль гэж хуваамаар ч юм шиг санагддаг. Тэгвэл хамгийн сүүлд паппараццийн дуранд өртөхдөө хадагтай Гага маань дотуур хувцсаараа “гангарсан” байжээ. Мэдээж түүний дотуур хувцасыг олж хараагүй хүн цөөхөн байдаг тул гайхах зүйл үгүй. Ямартай ч Леди Гага бүх хувцасаа угаалганд өгөөд, өмсөх зүйлгүй болсон үедээ шууд л дотуур хувцасаараа гангардаг бололтой.

Леди Гага бүх хувцасаа угаалганд өгчихсөн юм болов уу? Хадгалах

Оддын ногоон бикинигийн мода

Зуны дэлгэр цагт далайн эрэг дээр амралтаа өнгөрүүлэх од бүсгүйчүүдийн өмссөн бикинийг өнгөөр нь ангилвал: хөх, цагаан, шар, ногоон гээд солонгын долоо өнгийн бикинүүдийн цуглуулга бий болох байх. Тэгвэл одоо бүгдээрээ оддын ногоон бикинитэй зургуудын цуглуулгыг хүлээн авцгаая. Зун цаг дундаа орж байгаа энэ үед охид бүсгүйчүүдэд маань ч гэсэн санаа авахаар бикинигийн загварууд энд олон байна.

Оддын ногоон бикинигийн мода Хадгалах

Элвис Пресли-гийн армид алба хаагаад, ирж байх үеийн фото зургууд

1958 оны 3-р сарын 24-ний өдөр домогт дуучин Элвис Пресли нь Арканзас мужийн захиргаанаас цэргийн албанд татагджээ. Тэр үед Преслиг цэрэгт явсан мэдээллийн дагуу олон залуус эсэргүүцлээ илэрхийлж, түүнийг армиас чөлөөлөхийг шаардсан захидлуудыг АНУ-ын ерөнхийлөгч болон зэвсэгт хүчний командлагч нарт илүүлж байв. Гэвч Элвис Пресли нь цэрэгт явснаараа өөрийнхөө нэр хүндийг залуусаас бусад хүрээнийхний дунд өсгөж, цэрэг татлагат олон залуус сайн дураараа бүртгүүлэх эх сурвалжийг тавьсан байна. Техас мужийн Форт Худ дахь бэлтгэлийнх нь дараагаар буюу 1958 оны намар Элвисийг Хойд Германд байдаг 3-р танкийн салааруу явуулсан байна. Тэнд алба хаах хугацаандаа Элвис нь Парисын Кабаре-д очих, Италиар аялах, автомашин худалдаж авах, студид дуу бичүүлэх зэрэг бусад цэргүүдийн хувьд боломжгүй зүйлсийг хийж байжээ. Пресли нь тусдаа өрөөнд, найзуудтайгаа хамт амьдардаг байж. Тэр л үед найзууд нь нэгэн үдэшлэг дээр Элвисийг 14 настай Присцилла Болтетэй танилцуулсан нь хожим попын хаан түүний гэргий нь болсон билээ. 1960 оны 3-р сарын 2-нд Элвис Пресли АНУ-т эргэн ирсэн байна. Тухайн үед эх оронд нь түүнийг шүтэн бишрэгчид болон хэвлэлийн бага хурал хүлээж байв. Ингээд 3-р сарын 5-ны өдөр тэрээр бага түрүүч цолтойгоор цэргээс халагдсан юм.

Элвис Пресли-гийн армид алба хаагаад, ирж байх үеийн фото зургууд Хадгалах

Энэ алдартан хэн бэ?

Цагтаа гоолиг туранхай, үзэсгэлэнтэй, авъяастай шаргал үст байсан энэ бүсгүй хүүхдээ төрүүлснийхээ дараа ёстой “төрхөндөө оржээ”. Шаргал үстэй, тачаангуй зургийг нь ханандаа нааж, секс мөрөөдлийн эзнээ болгодог эрчүүд ч олон байсан, байсаар ч байгаа. Гэвч жирэмсэн үеийнхээ дуулиантай гэрэл зургаа авахуулснаасаа хойш сураг тасарсан энэ бүсгүйг хэн болохыг та лав танихгүй байх. Танихад хэцүү байвал доор байрлуулсан зургуудыг хүлээн авч үзнэ үү.

Энэ алдартан хэн бэ? Хадгалах

Кэти Перригийн есөн зүйлийн хөхний даруулгууд

Зүгээр ч биш, бүүр төрөл бүрийн өнгө загвартай, гаж гэмээр хэлбэртэй хөхний даруулга, дотоожтой тайзан дээр гарч, клипэнд тоглодог дуучиддтай цаг үед бид амьдарч байгаа нь үнэн. Бид оддын хувцаслалтыг шүүмлэх гээгүй. Харин хэдэн жилийн өмнө хуримын даашинзтай тайзан дээр хөлбөрөх Мадоннаг хараад нүд нь орой дээрээ гарч, шүүмжлэн буруушааж байсан дэлхий дахиныг бодоход өнөөдөр тэс хөндлөн, дэндүү өнгө өнгийн, дэндүү хаа хамаагүй цаг үед бидэнд иржээ. Ямартай ч бүгдээрээ одоо алдарт Кэти Перригийн өмссөн төрөл бүрийн хөхний даруулгуудын зургийг хүлээн авцгаая. Охид бүсгүйчүүд маань зарим нэгээс нь санаа авч, үдэшлэг, багт наадамд оролцох гоёлоороо сонгож болох юм.

Кэти Перригийн есөн зүйлийн хөхний даруулгууд Хадгалах

Дотуур хувцастай сахиусан тэнгэрүүдийн дуэт

Victoria’s Secret-ийн 7-р сарын каталогт зориулж, энэхүү алдарт брэндийн нүүр царайнуудын нэг болох хоёр загвар өмсөгч хосолсон хэлбэрээр зурагаа авахуулжээ. Даутцен Крес (Doutzen Kroes), Линдси Эллингсон (Lindsay Ellingson) хоёр нь хамтдаа үнэхээр “амттай” харагдаж байгаа биз?... Ингээд хос хоёр сахиусан тэнгэрийн дүр зургуудаар нүднийхээ алжаалыг тайлж, элдэв бодлоосоо түр ч гэсэн салахыг урьж байна.

Дотуур хувцастай сахиусан тэнгэрүүдийн дуэт Хадгалах

21-р зууны хамгийн тачаангүй секси эмэгтэйчүүд

“Complex” сэтгүүл олны танил бүсгүйчүүдээс хамгийн халуухан 100 эмэгтэйг жагсаасан байна. Шалгаруулалтыг гаргахын тулд бүх соёл урлагийн салбаруудын болон уран зураг, шоу бизнесийн  шинжээч нарыг татан оролцуулсан байна. Хамгийн тачаангүй эмэгтэйчүүдийн тоонд орсон эдгээр бүсгүйчүүдийг шалгаруулахдаа эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, эмэгтэйлэг бүхий л байдлыг харж үзсэн нь мэдээж. Тиймдээ ч, энэ жагсаалт дэлхийн олон эрчүүдийн оюун санааг эзэмждэж, тэднийг бараг галзууруулах дөхөж байгаа гэхэд хэлсдэхгүй биз ээ.

21-р зууны хамгийн тачаангүй секси эмэгтэйчүүд Хадгалах

Пуэрто-Рико-гийн далайн эрэг дээрхи усны хувцастай Жессика Билл

Америкийн алдартай жүжигчин, Холливуудын залуухан сайхан бүсгүйчүүдийн нэг болох Жессика Билл (Jessica Biel)-ийн Пуэрто-Рико-гийн наран шарлагын газар дээрхи халуухан зургуудыг танд хүргэж байна. Бүтээсэн дүрүүдээрээ ч тэр, байгаа байдлаараа ч тэр, эршүүд байрын, элдэв маяггүй зангаа харуулдаг энэ бүсгүйн гоо үзэсгэлэн нь ер бусын өвөрмөц, бас хүчирхэг ажээ. Ингээд амралтын өдөрт тань гэрэл нэмсэн, сайхан бүсгүйн дүр зургуудыг хүлээн авна уу.

Пуэрто-Рико-гийн далайн эрэг дээрхи усны хувцастай Жессика Билл Хадгалах

Холливуудын сайхан бүсгүйчүүд ба тэдний хөл

Холливудын бараг бүх од гоо сайхны мэс ажилбар хийлгэдэг билээ. Тэд наснаасаа залуу харагдахын тулд хамгийн сайн, хамгийн шилдэг гэсэн эмч нарт хандаж, байж болох бүх засварыг хийлгэдэг. Гэхдээ, цаг хугацааг хуурч чаддаггүй нэг зүйл бол хүний өвдөг юм. Сүүлийн үед өвдөгний мэс ажилбар хийж байгаа боловч тэр нь алдартнуудын насыг нууж чадахгүй байгаа бололтой. Тэдний нүүр царай гэрэлтэж залуу харагдаж байгаа хэдий ч насыг нь хөл нь илчилж байгааг мэргэжилтнүүд ярьж байна. Ингээд Британий Daily mail-ийн гаргасан хамгийн муухай болон хамгийн сайхан хөлтэй оддын жагсаалтыг толилуулъя.

Холливуудын сайхан бүсгүйчүүд ба тэдний хөл Хадгалах