Өмнө нь бид та бүхэнд 2012 оны 11-р сарын 7-нд болсон дотуур хувцасны шоуны гол үйл явдлын гэрэл зургуудыг хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад VS шоуны тайзны ард юу болсон талаар хүргэе. Эдгээр зургуудыг “Victoria’s Secret-ийн” сахиусан тэнгэрүүд болох бүсгүйчүүд өөрсдөө авсан бөгөөд онлайн хуудсандаа тавьцгаасан байна. Ингээд тайзны ард талын өрнөлийг харцгаая.
Хадгалах
Алдартангууд өөрийн амьдралынхаа бүхий зүйлийг тэр болгон олон нийтэд зарлаад байхыг хүсдэггүй. Тэр ч аргагүй л болов уу. Энэ бол тэдний хувийн амьдрал шүү дээ. Гэвч зарим нэгэн өөрийн төлөв даруу, ичимхий зангаасаа болоод ч юм уу ямар нэг шалтгаанаар бяцхан тайлбар хийгээд л өнгөрдөг. Тэгвэл одоо танилцуулах гэж буй баримтууд нь олон нийтэд тийм ч тархмал болоогүй баримтууд бөгөөд таны хувьд шинэ зүйл байх болно гэдэгт найдаж байна.
Хадгалах
Кейт Аптон (Kate Upton) хэмээх модель нь 1992 оны 6-р сарын 10-нд АНУ-ын Мичиган мужийн Сент-Жозеф хотод төрсөн байна. Тэрээр 2011 онд “Sports Illustrated Swimsuit” хэмээх сэтгүүл гарсны дараа буюу “ Энэ жилийн шинэхэн модель” нэрийн доор усны хувцасны загвар танилцуулснаараа алдартай болсон аж. Моелийн бизнест хөл тавихаасаа өмнө морин спортоор хичээллэдэг байсан бөгөөд 13-14 настай байхдаа Олон Улсын чанартай тэмцээнүүдэд их оролцдог байсан байна. 2008 онд болсон «Elite Model Management» агентлагийн шалгаруулалтанд орж тэр өдрөө гэрээ байгуулснаар түүний модель болох анхны үе шат тавигджээ. “Sports Illustrated Swimsuit” сэтгүүлийн зураг авалтын дараа тэрээр “Beach Bunny” болон “Victoria’s Secret”-ийн зураг авалтанд орсон байна. Харин одоо энэхүү залуу модель Кейт Аптон “Vogue Italy” сэтгүүлийн 11 сард зориулан хийсэн зураг авалтыг хүлээн авцгаая.
Хадгалах
Жинхэнэ утгаараа сайхан төрөх албагүй цаг үед бид амьдарч байгаа билээ. Өөрөөр хэлбэл мөнгөтэй л бол гоо үзэсгэлэнг өөрийн болгож болдог цаг болсон. Гэвч төрөлхийн сайхан хөхтэй, хөх томруулах мэс засалд орж үзээгүй супер од бүсгүйчүүд маш олон бий. Ингээд бүгдээрээ төрөлхийн сайхан хөхтэй алдартай бүсгүйчүүдийн гэрэл зургаар алжаалаа тайлцгаая.
Хадгалах
Кэндис Свэйнпол (Candice Swanepoel) 1988 оны 10-р сарын 20-нд Өмнөд Африкийн Нэгдсэн улсад төрсөн байна. Кэндисийн ээж түүнийг модель болоосой гэж хүсэж байсан бөгөөд санаандүй байдлаар ээжийнх нь хүсэл биелжээ. Өөрийн цэнхэр нүд, шаргал үсээрээ тэрээр Кэвин Эллисийн анхаарлыг татсан байна. Кэндисийг зах дээр юм авах гээд явж байх үед нь Кэвин анзаарч харжээ. Моделийн бизнес гэдэг шахуу цагийн хуваарьтай, цаг зав муутай байдаг учраас Кэндис сургуулиа хаясан байна. Анх моделийн бизнест хөл тавихад тэр ердөө л 15 настай байсан байна.
Хадгалах
Чак Фини (Chuck Feeney) бол алдартай тэрбумтан юм. Тэрээр одоо 81 настай
бөгөөд 7,5 тэрбум долларын хөрөнгөтэй гэнэ. Бидний төсөөлөлд тэрбумтан
гэхээр хувийн машинтай, завьтай, нисдэг тэрэгтэй, хувийн байшинтай тийм л
тансаг хүн төсөөлөгддөг. Тэгвэл Чак Фини тийм хүн биш аж. Чак хувийн
машингүй, хэмнэлттэй нислэгээр нисдэг, хөлсний байранд амьдардаг бөгөөд
Нью-Йоркт байх үеэрээ гадуур алхах дуртай гэнэ. 1980 онд тэрээр өөрийн
хөрөнгийн ихэнхи хэсгийг боловсрол, шинжлэх ухаан салбарт хандивласан
бөгөөд амьд байх хугацаандаа дэлхийн хүн амын боловсрол, аж амьдралд
сайнаар нөлөөлөхийг хүсч байгаа гэнэ.
Хадгалах
Алдарт дуучин Кристина Агиллера (Christina Aguilera) шүтэн бишрэгчдийнхээ нүдэн дээр жилээс жилд хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг харуулсан фото нийтлэлийг танд хүргэж байна. Энэ бүсгүйн алдар нэр, дуучны ажлын амжилтын гараа нь 1999 он байсан. Попын гүнж Бритний Спирсийн хүчтэй өрчөлдөгч болж гарч ирсэн энэ шаргал үстийн гадаад төрхний “хувьсал”-ын талаар мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. Тэгвэл энэ удаад намба сууж, ээж болсон Кристина-г мандаж явах үеийн Кристинатай харьцуулцгаая.
Хадгалах
47 настай Ларри Гринфилд (Larry Greenfield) одоог хүртэл эхнэртэй болж чадахгүй байгаагаа ойлгохгүй байгаа гэнэ. Түүний хувьд тэрээр тийм ч хөгшин биш, чинээлэг, дээд боловсролтой боловч энэ бүхэн түүнд эхнэртэй болоход төдийлөн нөлөөлөхгүй байгаа аж. Сүүлийн 12 жилийн туршид тэрээр 65000 долларыг сүй тавих, 250 гаруй сохор болзоонд зарцуулсан байна. Гэсэн хэдий ч эхнэрээ олж чадаагүй л байгаа гэнэ.
Хадгалах
Аливаа хүний түүхийг хүүрнэе гэвэл амьдралынхаа туршид санаатай болон санамсаргүй байдлаар авахуулсан гэрэл зураг, дүрст бичлэгүүдийнх нь гүйцэтгэх үүрэг их байдаг. Зарим хүмүүсийн намтрыг бичихэд тэдгээр баримтууд ховор байдаг бол алдартай оддын хувьд байдал эсрэгээрээ ажээ. Тэр тусмаа уран бүтээлийн, кино зураг авалтынх нь түүхийг зургаар харуулах шиг амархан зүйл гэж үгүй. Тэгвэл одоо бүгдээрээ бидний хайртай жүжигчин Том Хэнкс (Tom Hanks)-ийг дэлгэцний цаана, та бидний нүдэн дээр хэрхэн өөрчлөгдсөнийг гэрэл зургуудаар олж харцгаая.
Хадгалах
Ямар нэг алдар нэрд хүрэхийн тулд, их хэмжээний хөрөнгө мөнгө олохын тулд ихэнхи хүмүүс янз бүрийн саналыг зөвшөөрдөг. Тэгвэл Холливудын одод ямар нэг кинонд тоглохдоо өөрийгөө хувиргаж, дүрдээ нийцэх шаардлагатай болдог байна. Тэд юуны түрүүнд энэхүү кино хэр амжилт олох, үзэгчдийн сэтгэлд хэр нийцэх талаар нэлээд бодсоны үндсэн дээр жин нэмж, үсээ хусаж, хиймэл шүд хийж, булчинлаг болох нь ч бий. Харин киноны төлөө хийсэн энэхүү өрчлөлтүүд үнэхээр амжилт болон нэр хүнд, олны бахархлыг ихээхэн хүртэхээс гадна хүсэн хүлээж байсан хамгийн том шагнал болох “Оскар”-ыг ч хүртэхэд тус болсон байна.
Хадгалах
Victoria’s Secret-ийнхэн 2012 оны 10-р сарын look book -ээ хэрэглэгчдийнхээ өмнө дэлгэжээ. Жинхэнэ дэлхийн шилдгүүд болсон цоглог, өөдрөг топ моделиудыг нэг дор цуглуулж, тэднээр бүсгүй хүний хамгийн тансаг хувцсыг сурталчлуулдагаараа алдартай дотуур хувцасны энэхүү брэндийн шинэ каталог-т Даутцен Крес (Doutzen Kroes), Эрин Хитертон (Erin Heatherton), Кэндис Свэйнпоул (Candice Swanepoel) нарын цагаан арьстай “сахиусан тэнгэрүүд”-ийн төлөөлөгчид оролцжээ.
Хадгалах
Кейт Аптон (Kate Upton) нь "Cosmopolitan" сэтгүүлийн 11-р сарын дугаарын нүүрэн дээр зургаа авахуулсан байна. Белорусь болон Америк хольцтой шаргал үст, залуухан моделийн Космо-гийн нүүрэн дээр гарах зургийг Мэтт Жонс (Matt Jones) авчээ. Cosmo-гийн гол баатар болохдоо тэрээр “Миний хувьд эмэгтэй хүн хөгжилтэй, жаргалтай байгаа үедээ секси байдаг. Бас хэт их хичээсэн биш, өөрийнхөөрөө, арзгар үстэй байхдаа хамгийн тачаангуй.”- гэж хэлжээ.
Хадгалах