АЛДАРТАЙ ХҮМҮҮС

"Шинэхэн Диана гүнж" - Өдөр бүр 70-аад оны стилээр хувцасладаг охин

"Моод эргэнэ" гэдэг яриа хүн төрөлхтний дунд үеийн үед байсаар ирсэн. Аливаа бүхэн хувьсан өөрчлөгддөгийн зарчмаар хувцас загварын чиг хандлага ч бараг өдөр өдрөөр өөрчлөгдсөөр байгаа боловч хуучны стилийг сонирхох хүмүүс одоо ч бий. Интернет инфлүнсер Роүз Ван Рейн (Rose Van Rhine) 21-р зуунд биш, өнгөрсөн зуунд амьдардаг мэт өдөр бүр 70-аад оны  хэв маягаар хувцасладаг аж. Одоогоос таван жилийн өмнө ABBA хамтлагийн хуурцгийг сонсож, стилээ бүрэн өөрчлөхөөр шийдсэн тэрээр өдгөө Тикток, инстаграм платформуудад нийтдээ 600 гаруй мянган дагагчтай. 

"Шинэхэн Диана гүнж" - Өдөр бүр 70-аад оны стилээр хувцасладаг охин Хадгалах

"Майга" хөлнөөсөө санаа зовдог алдартан бүсгүйчүүд

Богино банзал, бариу өмд, хөл ил гаргадаг хормой гээд зуны улиралд олны нүдийг хужирлах хувцас өмсөхийг эмэгтэй хүн бүр хүсдэг. Гэхдээ тэгш сайхан хөлтэй бүсгүйчүүд л эдгээрээс хүссэнээрээ сонгож чаддаг учраас тэдэнд атаархах хүн олон байдаг. Тийм ч учраас стилистүүд зарим үйлчлүүлэгчдэдээ банзал өмсөхөөс зайлсхийхийг зөвлөдөг байна. Хэлбэр муутай өвдөг, хэт бадриун хөл эсвэл ташаа гэх мэт зүйлс үүнд нөлөөлдөг аж.

"Майга" хөлнөөсөө санаа зовдог алдартан бүсгүйчүүд Хадгалах

Канье Уэст загвар өмсөгч Ирина Шейктэй болзож эхэлсэн үү?

Рэппер Канье Уэст (Kanye West) Ким Кардашиан нар гэр бүлээ албан ёсоор цуцлуулахаар болсон тухай бид өмнө мэдээлж байсан билээ. Дөрвөн хүүхдийн эцэг эх болсон тэд гэрлээд зургаан жилийн дараа ийнхүү тус тусын замыг хөөхөөр болсон байна. Алдарт рэппер эхнэрээсээ салж, ганц бие болохтой зэрэгцэн түүнийг шинэ эмэгтэйг амьдралдаа оруулан ирж байгаа тухай цуурхлууд аль хэдийн тарж эхэлжээ. Тэгвэл Канье Уэстийн шинэхэн хайртаар загвар өмсөгч Ирина Шейк (Irina Shayk) тодорсон шинжтэй. 

Канье Уэст загвар өмсөгч Ирина Шейктэй болзож эхэлсэн үү? Хадгалах

Оросын алдарт "Цэрэг эрс" цувралын жүжигчид 17 жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Анхны улирал нь гарснаас хойш 17 жил өнгөрөөд буй Оросын "Цэрэг эрс" телевизийн цувралыг олон хүн хөгжилтэй дүрүүдээр нь, чихэнд хоногшсон дуугаар нь санаж байгаа байх. Үнэхээр ч тухайн үед үүнээс илүү үзэгчдийг байлдан дагуулсан цуврал цөөн байсан билээ. Тэгвэл "Цэрэг эрс"-ийн жүжигчид одоо хэрхэн өөрчлөгдсөн бол?

Оросын алдарт "Цэрэг эрс" цувралын жүжигчид 17 жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Нүүрэндээ ургамлын тос шахсанаас болж аймшигтай төрхтэй болсон Солонгос бүсгүйн түүх

Хан Миоку (Hang Mioku) нэгэн цагт Солонгосын ард түмний хайрыг татсан алдарт дуучин, загвар өмсөгч байв. Тэрээр 28 настайгаасаа залуужуулах хийлгэсээр өөрийн байгаа үзэмжиндээ сэтгэл ханахаа больж, толинд харах бүртээ гадаад төрхөө өөрчлөхийг хүсэх болжээ. Гэвч түүнийг хариуцаж байсан эмч бүсгүйд нэмж үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан тул тэрээр хүсэл шуналдаа хөтлөгдөн хууль бус аргаар "сайхан" болохоор шийдсэн нь хожим залруулж болшгүй алдаа болж хувирсан байна. 

Нүүрэндээ ургамлын тос шахсанаас болж аймшигтай төрхтэй болсон Солонгос бүсгүйн түүх Хадгалах

"Холливудын өвөрмөц хос" - Жүжигчин Меган Фоксын хайрыг татсан рэппер залуу хэн бэ?

Олон сая хүний нүдний өмнө амьдардаг алдартнуудын хооронд хайр сэтгэлийн холбоо үүссэн болох нь батлагдахаас өмнө тэдгээрийн шүтэн бишрэгчид үнэн, худал гэж талцаж цуурах нь түгээмэл. Харин бүх зүйл тодорхой болсны дараа алдарт хос энд тэндэхийн арга хэмжээ, олон нийтийн газарт хамтдаа үзэгдэж, олны нүдийг хужирладаг. Тэгвэл энэ уламжлал ёсоор жүжигчин Меган Фокс (Megan Fox), реппер Machine Gun Kelly нар Холливудын хамгийн халуухан хосуудын эгнээнд нэгджээ. 

"Холливудын өвөрмөц хос" - Жүжигчин Меган Фоксын хайрыг татсан рэппер залуу хэн бэ? Хадгалах

Альцхеймерийн өвчтэй ээжийгээ дагуулж, дэлхийг тойрон аялсан эрийн сэтгэл хөдөлгөм дурсамж

83 настай Мэри О'Нил (Mary O'Neill) альцхеймер өвчтэй хэмээн оношлогдсоны дараа түүний хүү, 44 настай Шон О'Салей (Sean O'Saley) ээжтэйгээ хамт дэлхийг тойрон аялахаар шийджээ. Нас дээр гарсан ээжийн хүүтэйгээ хамт хийсэн аялал жил хагасын турш үргэлжилсэн бөгөөд Мэри нас барахаасаа өмнө Өмнөд Африк, Итали, Балбыг үзсэн байна. О'Салигийн хэлснээр тэрээр ээжийнхээ амьдралын сүүлийн саруудыг мартагдашгүй байлгахыг хүссэн гэнэ.

Альцхеймерийн өвчтэй ээжийгээ дагуулж, дэлхийг тойрон аялсан эрийн сэтгэл хөдөлгөм дурсамж Хадгалах

"Учрах ёстой хүмүүс заавал эргэж учирдаг" - Ахлах сургуулийн хос 22 жилийн дараа эргэн уулзжээ

Их Британийн иргэн (Helen), Грэм (Graham) нар гэр бүл болоод удаагүй байгаа шинэхэн хос юм. Тэд 15 настай хүүхдүүд байхдаа анх бие биендээ дурлаж байсан бөгөөд хэсэг хугацааны дараа эцэг эхийнхээ шахалтаар салахаас өөр аргагүй болж байсан хэдий ч санаанд оромгүй тохиолоор эргэн учирчээ. Ингээд амьдрал гэдэг тааварлахын аргагүй гэнэтийн бэлгээр дүүрэн байдгийг баталсан гайхамшигт учралын түүхийг та бүхэнд хүргэе! 

"Учрах ёстой хүмүүс заавал эргэж учирдаг" - Ахлах сургуулийн хос 22 жилийн дараа эргэн уулзжээ Хадгалах

Цуврал алуурчны төрсөн охин туулсан амьдралаа хуваалцсан нь

Америкийн сэтгүүлч Мелиса Мүр (Melissa Moore) хэмээх бүсгүй цуврал алуурчдын талаар хэнээс ч илүү мэднэ. Учир нь түүний эцэг Кит Хантер Жесперсон (Keith Hunter Jesperson) нь 90-ээд оны үед 8 эмэгтэйн аминд хүрсэн цуврал алуурчин бөгөөд үүнийхээ төлөө насаараа хоригдох ял авсан байна. Мелиса өөрийн хүүхэд нас болоод нэр бүлийн амьдралыг олон нийтэд хуваалцаж, өнгөрсөн үетэйгээ эвлэрэх гэж оролджээ. 

Цуврал алуурчны төрсөн охин туулсан амьдралаа хуваалцсан нь Хадгалах

"Уучлалын аялал" - Өөрийг нь алах дөхсөн хүнтэй хамт уртаас урт аялалд гарсан эрийн түүх

Марк Жозеф Передо (Mark Joseph Peredo) хэмээх эр 2015 онд ажлаа тараад гэртээ харихаар машинтай явж байжээ. Гэвч тэрээр өөр нэгэн жолоочийн буруугаас болж зам тээврийн ослын хохирогч болж, маш хүнд гэмтсэн байна. Марк үүнээс хойш хэд хэдэн мэс засалд орсон бөгөөд эмнэлэгт удтал эмчилгээ хийлгэсний эцэст гэртээ харьсан аж. Харамсалтай нь эмч нар түүнийг дахиж хэзээ ч өмнөх шигээ алхаж, гишгэж, гүйж чадахгүй ч байж болзошгүй гэж анхааруулсан гэнэ. 

"Уучлалын аялал" - Өөрийг нь алах дөхсөн хүнтэй хамт уртаас урт аялалд гарсан эрийн түүх Хадгалах

Нөхрөө үргэлж "нуусаар" ирсэн хүчирхэг хатагтай нар

Хүн бүхний үзэж туулсан амьдрал, зорилго чиглэл, хийсэн үйлдлүүдийн цаад учир шалтгаан хоорондоо ялгаатай. Олны дунд янз бүрийн хүн байдаг гэдэгчлэн амьдралынхаа хань нөхрийг бүхнээс түрүүнд тавьж, ололт амжилтыг минь хамтдаа бүтээлцсэн хүн гэж бахархан ярих нэгэн байхад дэргэдээ байгаа хүнийг хэн ч биш мэт үзэж, үл тоомсорлох нэгэн ч бий. Тэгвэл бидний доор өгүүлэх дэлхий нийтэд өөрсдийн нэр алдраа түгээж чадсан эмэгтэйчүүд нөхөртөө яаж ханддаг байсан бол? 

Нөхрөө үргэлж "нуусаар" ирсэн хүчирхэг хатагтай нар Хадгалах

Дуучин Ариана Грандегийн гэртээ хийсэн "мөрөөдлийн" хуримын зургууд

Дэлхий даяарх сая сая хүмүүст танигдсан алдартнууд амьдралынхаа хамгийн нандин мөчийг гэрчлүүлэхийн тулд  зөвхөн дотны хүмүүсээ урьж, хаалттай хүлээн авалт хийх нь олон. Яг энэ зарчмын дагуу дуучин Ариана Гранде (Ariana Grande) ч мөн адил мөрөөдлийн хуримандаа 20 гаруйхан зочин урьж, цомхон хүрээнд хийсэн нь хожим тодорхой болсон байна. Дуучин бүсгүй тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн худалдаагаар мэргэшсэн Далтон Гомез (Dalton Gomez) хэмээх залууг сонгож, гэр бүл болсон билээ. Бид та бүхэнд Ариана Гранде болон Далтон Гомез нарын хуримын эргэн тойрон дахь нандин мөчийг харуулсан гэрэл зургуудыг хүргэж байна. 

Дуучин Ариана Грандегийн гэртээ хийсэн "мөрөөдлийн" хуримын зургууд Хадгалах