АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Шарлиз Терон “Гоо сайхан мөхдөггүй”

Өмнөд Африкийн жүжигчин бүсгүй Шарлиз Терон (Charlize Theron)-ы талаар сонсоогүй хүн гэж байхгүй биз. Тэрээр олон сайхан кинонд дүрээ бүтээж үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээж чадсан нэгэн билээ. Шарлиз 1990 онд анхны дүрээ бүтээж олны танил болсон байна. Үүнээс хойш холливудын олон алдартай кинонд гол болон туслах дүрүүдыг бүтээж, ямар авъяаслаг жүжигчин гэдгээ нотолж чадсан нэгэн. Ингээд он цаг өнгөрөх тусам энэ үзэсгэлэнтэй бүсгүй хэрхэн өөрчлөгдсөн талаар фото зургуудыг хүлээн авцгаая.
Шарлиз Терон “Гоо сайхан мөхдөггүй” Хадгалах

Боб Марлигийн хөрөг зураг

1976 онд Ямайкийн гэрэл зурагчин  Дэвид Бернетт (David Burnett) “Time” сэтгүүлийн заавраар анх удаа Боб Марлигийн хөрөг зургийг дарж байжээ. Регги дуучин  Боб Марли бусдыг татах чадвартай байсан учир Дэвид, Бобын Европ даяар хийсэн “Exodus” аялалын туршид дагаж явсан байна. Дэвидийн хийсэн гэрэл зургуудын ердөө л хэдэн ширхэг нь "Time" сэтгүүлийн нүүрэнд гарсан аж. Харин бусад зургууд нь буюу 200 орчим зураг нь “Эгдүүцэх сэтгэл” хэмээх нэрийн дор тусгайлан хэвлэгдэн гарч байжээ.
Боб Марлигийн хөрөг зураг Хадгалах

Оскар-ын дараах хүлээн авалт

“Academy Awards 2013”-ын албан ёсны шагнал гардуулах ёслолын дараа “Vanity Fair” сэтгүүлээс оролцогчдод зориулан нүсэр хэмжээний үдэшлэгийг зохион байгуулжээ. Энэхүү үдэшлэгт шагнал гардуулах ёслол дээр байсан ихэнхи одууд оролцсон байна. Энэхүү үдэшлэгт “Оскар”-ын гурван удаагийн шагналтанууд төдийгүй, шагнал гардуулах ёслолд ирээгүй зарим нэг хүмүүсийг ч харах боломжтой байсан аж. Үдэшлэг АНУ-ын Лос-Анжелос хотын “Sunset Tower Hotel”-д болсон бөгөөд оройн зоог барихаас эхлэж, бүжиг, цэнгээн гээд л хөгжилтэй зүйлээр дүүрэн болсон аж. Ингээд үдэшлэг дээр хийсэн гэрэл зургуудаас сонирхвол...
Оскар-ын дараах хүлээн авалт Хадгалах

“Оскар 2013” өөр өнцгөөс нь харвал...

"Оскар 2013" шагнал гардуулах ёслолын үеийн торгон мөчүүдийн гэрэл зургийг бид хүргэсэн билээ. Тиймээс ч өнгөрсөн Оскар одуудын сэтгэл хөдлөл, чамин дэгжин хувцаслалт, тоглолтууд гээд олон сонирхолтой зүйлээр дүүрэн өнгөрснийг хүн бүхэн мэдэж байгаа болов уу. Харин энэ удаад “Оскар 2013”-ыг арай албан бус, хөгжилтэй талаас нь сонирхоцгооё.
“Оскар 2013” өөр өнцгөөс нь харвал... Хадгалах

Алдартнуудын үнэнч нөхөрлөл

Энэ бол бид бүхний сайн мэдэх алдартнуудын үнэнч нөхөрлөлийн талаар түүх юм. Эдгээр хүмүүсийг Робин Уильямс (Robin Williams) болон Кристофер Рив (Christopher Reeve) гэдэг. Тэд нэг нэгэндээ үргэлж найзууд байх болно хэмээн залуу насандаа амлалт өгч байсан бөгөөд ийнхүү амлалтандаа хүрч чаджээ. Робин, Кристофер нар зовох, жаргахын аль алинд нь үргэлж хамт байж нэг нэгнээ дэмжсээр он цаг өнгөрөн одсон байна. Ингээд энэхүү үнэнч нөхөрлөлийн түүхийг сонирхоцгооё.
Алдартнуудын үнэнч нөхөрлөл Хадгалах

"Оскар 2013" дээрх оддын даашинз

2 сарын 24-25-нд шилжих шөнө 85 дахь удаагийн Оскар гардуулах ёслол болж өнгөрсөн билээ. Уламжлалт ёсоор эмэгтэй одууд ганган, чамин, тансаг, брэндийн хувцас өмсөж олны анхаарлыг татах, бусдаас илүү өвөрмөц харагдахыг хичээсэн нь мэдээж юм. Тэгвэл энэхүү оройн хамгийн дэгжин, ганган даашинзыг сонирхож дүгнэлт хийх боломж олгож байна. Хэнийх нь илүү гоё, зохимжтой харагдаж байна?...
"Оскар 2013" дээрх оддын даашинз Хадгалах

Алдартангуудын гэр бүл

Мэдээж алдарт одууд өөрсдийн хувийн амьдралыг аль болох нууцлахыг хүсдэг. Гэсэн хэдий ч хайр дурлал, гэр бүлийн амьдрал тэднийг илүү уян хатан, өгөөмөр болгодог бөгөөд энэ нь тэдний шүтэн бишрэгчиддээ хандах хандлага дээр ч илэрдэг байна. Ингээд та бүхэндээ өнгөрсөн зууны алдартангууд болон тэдгээрийн хань ижил, хосуудын хамгийн сэтгэл хөдөлгөм гэрэл зургийн цуглуулгыг хүргэе.
Алдартангуудын гэр бүл Хадгалах

1950-иад оны хамгийн дур булаам эмэгтэй

Бетти Пейж (Betty Page) фото модел болсноор алдрын оргилд хүрч чадсан гайхалтай эмэгтэй юм. Тэрээр ихэвчлэн эротик болон пин-ап хэв маягийн гэрэл зургуудыг авахуулдаг байжээ. Зарим түүхчид үзэхдээ Бетти Пейжийг өнгөрсөн зууны 60-аад оны үед болсон АНУ-ын секс хувьсгалын үүсгэн байгуулагч хэмээн үздэг байна. Түүний талаар маш олон ном зохиол, кино байдаг аж. Түүний хар хөх үс, цэнхэр нүд, чёлк нь одоог хүртэл зарим нэг эмэгтэйчүүдийн хэв маяг байсаар л байгаа.
1950-иад оны хамгийн дур булаам эмэгтэй Хадгалах

Брэд Питтийн амьдралын нууц

Холливудын хамгийн сайхан хосуудын тоонд Брэд Питт болон Анжелина Жоли нар гарцаагүй багтдаг билээ. Найман жилийн тэртээ тэднийг анх учруулсан “Мистер ба Миссис Смит” киног бид бүхэн сайн мэдэх билээ. Тэгвэл тэр үед киноны сурталчилгаа болгон ийм нэгэн зохиомол түүхийг харуулсан зураг авалт хийж байжээ. Гэтэл өнөөдөр тэдний амьдрал яг л энэ зургийн түүх шиг байгаа. Мэдээж ийм уйтгартай биш байх. Гэхдээ тэд одоо олон хүүхэдтэй өнөр гэр бүл болсон бөгөөд аз жаргалтай амьдарч байгаа гэдэгт итгэж байна. Ингээд хамтдаа хэдэн жилийн өмнө алдарт хосууд маань одоо үеэ зөгнөн хэрхэн зураг авалтанд оролцож байсныг дурсацгаая.
Брэд Питтийн амьдралын нууц Хадгалах

Алдарт модель Ольга Малюк

Украйны алдарт модель Ольга Малюк (Olga Maliouk) Канадын эмэгтэй хувцасны брэнд болох “Blush” сэтгүүлийн  эмэгтэй дотуур хувцасны зураг авалтанд оролцжээ. Тэрээр 1978 онд Украйн хотод төрсөн юм байна. Украйны хамгийн сайхан бүсгүйчүүдийн тоонд орох Ольга одоогийн байдлаар Америкт ажиллаж, амьдарч байгаа гэнэ. Түүний гэрэл зурагчингаар Макс Абадян (Max Abadian) ажилласан байна.
Алдарт модель Ольга Малюк Хадгалах

Холливудын тачаангуй бүсгүй Жейн Мэнсфилд

Мэрилин Монро болон Жейн Мэнсфилд нар 1950-аад оны хамгийн сайхан, тачаангуй бүсгүйчүүдийн тоонд багтдаг байсан алдарт жүжигчид юм. Харамсалтай нь Жейний тоглосон киног прокатладаггүй байсан учраас түүнийг мэдэх хүн цөөн байдаг. Түүний ухаан болон боловсрол хэнд ч хамаагүй гэдгийг тэрээр сайн мэдэж байсан. Харин тэдний анхаарлыг 102-54-91 гэсэн зүйл л татдаг гэж тэрээр хэлж байжээ. Түүний хувьд секси одын бүхий л шинж чанарыг агуулсан байсан байна. Жейн 3 удаа гэрлэж, 5 хүүхдийн эх болсон аж. Харамсалтай нь 1967 онд буюу 34 насандаа автын ослоор нас баржээ. Ингээд энэхүү алдарт одын талаар илүү ихийг мэдэж авцгаая.
Холливудын тачаангуй бүсгүй Жейн Мэнсфилд Хадгалах

Алдартангуудын үнэн төрх

Орчин үеийн стилист, нүүр будалтын мастерууд болон тоног төхөөрөмжүүд хүнийг танихын аргагүй гайхалтай сайхан болгож өөрчилж чаддаг билээ. Алдарт одууд, бүсгүйчүүд сэтгүүлийн нүүрийг өөрсдийн гоо үзэсгэлэнгээр чимэглэж байдаг. Тэгвэл эдгээр бүсгүйчүүд үнэн хэрэгтээ нүүр будалт, фотошопгүйгээр хэрхэн харагддаг талаар сонирхоцгооё. Эдгээр бүсгүйчүүдийг ямар нэг аргаар муулах бус харин орчин үеийн стилист, нүүр будалтын чанар болон технологийн хөгжлийг харуулахыг зорьсон юм.
Алдартангуудын үнэн төрх Хадгалах