АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Одуудын ховор зургууд

Холливуудын одууд болон алдартай дуучдын залуу насны хөгжилтэй, аз жаргалтай, гунигтай төрхийг харуулсан, тэр болгон хараад байхгүй ховор гэрэл зургуудыг та бүхэнд хүргэж байна. Тэдний зарим нь залуудаа үнэхээр дур булаам, зарим нь бүр танигдахааргүй өөр байжээ. Цаг хугацаа гэж үнэхээр гайхамшигт увидастай зүйл шүү...
Одуудын ховор зургууд Хадгалах

“American Music Awards 2015” улаан хивсний ёслол

43 дахь удаагийн "American Music Awards-2015" энэ сарын 22-ны өдөр АНУ-ын Лос-Анжелос хотноо сүр дуулиантай болж өнгөрлөө. Лос-Анжелос хотын "Мicrosoft" театрын тайзан дээр Америкийн шилдэг дуучид, хамтлаг шалгарч, нэгэн үдшийг доргио өнгөрөөсөн нь өдгөө дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Ингээд та бүхэнд "АМА-2015" улаан хивсний ёслолд ирсэн одуудыг танилцуулж байна.  
“American Music Awards 2015” улаан хивсний ёслол Хадгалах

Майли Сайрусын ээлжит тэнэглэл

Америкийн дуучин, жүжигчин Майли Сайрус (Miley Cyrus)-ийг та бид галзуу, хэний ч санаанд оромгүй үйлдлүүд хийж бүгдийг гайхшруулдаг гэдгээр нь маш сайн мэднэ. Тэгвэл саяхны нэгэн аялан тоглолтынхоо үеэр тэр цээж нүцгэн, 2 хөлнийхөө хооронд маш том сонин "чимэглэлтэй" ганц эвэртийн дүрд хувиран гарч ирсэн байна. Фэнүүд нь түүнийг арай ч ингэнэ гэж бодоогүй байх л даа... Харин та юу гэж бодож байна?
Майли Сайрусын ээлжит тэнэглэл Хадгалах

Хэзээ ч битгий бууж өг

Амжилт гэдэг үгийг хүн бүр сонсдог, мөрөөддөг. Гэвч "түүнд" үнэнчээр зүтгэж чадсан хүн л өөрийн болгож чадна. Амжилтанд хүрэх замдаа шантрал, цөхрөлтэй нүүр тулж бууж өгөх нь бий. Гэвч өмнө нь бууж өгөөд юунд хүрч болохыг мэдэрсэн болохоор, одоо харин бууж өгөлгүйгээр тэмцээд юунд хүрч болохыг үзэх хэрэгтэй. Танд эрч хүч өгөх гайхалтай бичлэгийг хүргэж байгаадаа таатай байна.

Хэзээ ч битгий бууж өг Хадгалах

Цахим ертөнцийг шуугиулж буй халуухан бүсгүй

Хелен Айнез (Helen Inez) хэмээх Шведийн үзэсгэлэнт бүсгүй хөөрхөн царай, халуухан бие галбираараа сүүлийн үед цахим ертөнцөөр од мэт гялалзаж байна. Тэрээр өөрийн инстаграм хуудсандаа 687,000 гаруй дагагчидтай бөгөөд хараа булаам гайхалтай зургуудаараа олны нүдийг хужирлах ажээ. Ингээд түүний хувийн халуухан зургуудаас уншигч та бүхэнтэй хуваалцаж байна. 
Цахим ертөнцийг шуугиулж буй халуухан бүсгүй Хадгалах

Жессика Альбагийн хувийн амьдрал

Холливуудын хамгийн өхөөрдөм царайтай, үзэсгэлэнтэй бас дур булаам жүжигчин бол мэдээж Жессика Альба (Jessica Alba) юм. Тэрээр 1981 оны 4-р сарын 28-нд АНУ-ын Калифорни мужид төржээ. Хүүхэд байхаасаа жүжигчин болох мөрөөдөлтэй байсан бөгөөд 1994 онд нэгэн туслах дүр бүтээж олны танил болж байжээ. Түүний тоглосон “Гайхамшигт 4”, “Харанхуйн сахиусан тэнгэр” зэрэг кинонууд хамгийн алдартай.
Жессика Альбагийн хувийн амьдрал Хадгалах

Үзэсгэлэнтэй харагдах нууц

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн гэдэг нэгэн зун хагдраад унах цэцэг мэт богинохон настай. Түүнийг цэцэглүүлэх эсэхийг сэтгэлийн амар амгалан байдал болон эр хүний хайр халамж л шийддэг юм. Ингээд уншигч та бүхэндээ алдартай одуудын хэлсэн гоо сайхны талаарх гайхалтай сайхан үгсийг хүргэж байна. Таны ойрын өдрүүд, магадгүй бүтэн амьдралын тань туршид эдгээр үгс сэтгэл зүрхийг тань дулаацуулан гэрэлтүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 
Үзэсгэлэнтэй харагдах нууц Хадгалах

Бүсгүйчүүдийг үсний засалтаар нь хэрхэн шинжих вэ?

“Үс сайхан бол зүс сайхан” хэмээх үнэхээр онож хэлсэн зүйр цэцэн үг бий. Үс ямар харагдахаас шалтгаалж хүний гадаад төрх сайхан байх эсэх нь шийдэгддэг гэхэд буруудахгүй болов уу. Тэгвэл охид эмэгтэйчүүдийг үсээ ямар загвараар ихэвчлэн янзалж, хэрхэн боож байгаагаар нь тэдний зан чанараас гадна, хэр тачаангуй гэдгийг нь ч тодорхойлоход ихэнх хариулт нь таардаг гэнэ шүү. Ингээд бүсгүйчүүд ээ, анхаарлаа наашаа хандуулаарай. 

Бүсгүйчүүдийг үсний засалтаар нь хэрхэн шинжих вэ? Хадгалах

Хамгийн дур булаам 20 хөлбөмбөгчин

Энэ онд “People” сэтгүүлээс гаргасан “дэлхийн хамгийн тачаангуй залуу”-аар хөлбөмбөгчин David Beckham-ийг  тодруулжээ. Ганцхан энэ оны ч биш өмнөх жилүүдийн хамгийн сайхан залуу, баян од, хамгийн сайхан гэр бүл зэрэг “цолуудыг” тэрээр эхнэр Victoria Beckham-ийн хамтаар хүртэж байлаа. Харин энэ удаад та бүхэндээ эмэгтэйчүүдийн хүсэмжит, хамгийн дур булаам хөлбөмбөгийн одуудыг танилцуулж байна. Энэхүү жагсаалтыг хэн тэргүүлсэн гэж та бодож байна? 
Хамгийн дур булаам 20 хөлбөмбөгчин Хадгалах

Хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд хаана амьдардаг вэ?

Эмэгтэй хүн гэдэг бол бүх зүйлийн эх үндэс, амьдрал оршиг тогтнох шалтгаан билээ. Харин эмэгтэй хүний гоо үзэсгэлэн бол дэлгэрч буй цэцэг мэт хамгийн гайхалтай зүйл бөгөөд ертөнцийг гэрэлтүүлэх хамгийн хүчтэй “зэвсэг” байдаг. Ингээд та бүхэнд олныг үл нуршин, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд хаана амьдардгийг сонирхуулж байна.

Хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд хаана амьдардаг вэ? Хадгалах

Алдарт жүжигчин Мэтт Дэмон яагаад Монголд ирсэн бэ?

Америкийн алдарт жүжигчин Мэтт Дэмон (Matt Demon) 11-р сарын 18-ны өдөр манай улсын “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буусан билээ. Түүнийг бид “Марсын иргэн”, “Good will hunting”, “Elysium” зэрэг киногоор нь илүү мэдэх билээ. Өдгөө 45 настай Америкийн жүжигчин маань Монголд яах гэж ирсэн шалтгаанаа ийн тайлбарлалаа.
Алдарт жүжигчин Мэтт Дэмон яагаад Монголд ирсэн бэ? Хадгалах