АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Фэйсбүүкийн үндэслэгч Марк Зукерберг халамжтай аав гэдгээ олонд харууллаа

Та бидний өдөр тутамдаа хэрэглэж буй “Facebook” олон нийтийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Зукерберг (Mark Zuckerberg) болон түүний гэргий Присцилла Зукеберг (Priscilla Zuckerberg) нар 2015 оны 11-р сард бяцхан охинтой болсон билээ. Тэд охиндоо Максима хэмээх нэрийг хайрласан юм.
Фэйсбүүкийн үндэслэгч Марк Зукерберг халамжтай аав гэдгээ олонд харууллаа Хадгалах

Хамгийн тачаангуй гэмт хэрэгтэн бүсгүйчүүд

Эмэгтэй хүн бол гоо үзэсгэлэн, ариун дагшин бүхний томоохон төлөөлөл. Тэр ч утгаараа бид бүсгүйчүүдийг магтан дуулж, хүндэтгэн дээдэлж, ертөнцийн эх хэмээн үзэж иржээ. Гэвч бас сайны хажуугаар саарыг үйлдэгч, бохирдсон сэтгэлтэй эмэгтэйчүүд хорвоо дээр цөөнгүй байх юм. Тэд ганц л зүйлээрээ бусдад өршөөгдсөн байдаг. Тэр цорын ганц зүйл бол гоо үзэсгэлэн ажээ. Ингээд бид уншигч танд хамгийн халуухан хэрнээ, аймшигтай хэрэг үйлдсэн гэмт хэрэгтэн бүсгүйчүүдийн танилцуулж байна.
Хамгийн тачаангуй гэмт хэрэгтэн бүсгүйчүүд Хадгалах

Хамгийн өндөр үнээр эрхтнээ даатгуулсан одууд

Өнөө үед дуучид, олны танил эрхмүүд уран бүтээлээ туурвих, ажил төрлөө хийхээс илүүтэй, өөрийн бие хаа, царай төрхөнд илүүтэй анхаарал хандуулах болжээ. Үүний нэгэн жишээг уншигчид та бүхэндээ сонирхуулъя. Эдгээр одууд өөрийн бие эрхтнийг маш өндөр үнээр даатгуулсан юм. Заримыг нь хараад та бүр ангайна даа...
Хамгийн өндөр үнээр эрхтнээ даатгуулсан одууд Хадгалах

Одуудын айдаг утгагүй зүйлс

Хүмүүс ихэвчлэн харанхуй, өндөр, сүнс, аалз, нохой, муур гээд л... нэг тиймэрхүү, түгээмэл зүйлсээс айдаг шүү дээ. Тэгвэл бидний сайн мэдэх олны танил эдгээр хүмүүс үнэхээр санаанд оромгүй хачирхалтай зүйлүүдээс эмээн цэрвэж явдаг ажээ. Ингээд таны хайртай дуучин, жүжигчин юунаас тэгтлээ их айдаг болохыг хамтдаа харцгаая.

Одуудын айдаг утгагүй зүйлс Хадгалах

Багадаа эршүүд байсан дур булаам одууд

Дунд сургуульд байхад анги бүрт л эршүүд, яг л эрэгтэй хүүхэд шиг хээгүй зантай охид байдаг шүү дээ. Гэвч цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр тэдний зарим нь танигдахааргүй эмэгтэйлэг, дур булаам болчихдог. Тэгвэл таны санаанд оромгүй үзэсгэлэнтэй одуудын дэггүй бага настай танилцацгаая.
Багадаа эршүүд байсан дур булаам одууд Хадгалах

Cелин Дион нөхрөө сүүлийн замд нь үджээ

Канадын алдарт дуучин өдгөө 47 настай Селин Дион (Celine Dion)-ий нөхөр 73 настай Канадын хөгжмийн продьюсер Рене Ангелил (Rene Angelil) 1-р сарын 14-ний өдөр хоолойн хорт хавдраар 73 насандаа нас барлаа. Тэрээр дуучин Селин Дионы хувийн менежерээр маш олон жилийн турш ажилласан юм.
Cелин Дион нөхрөө сүүлийн замд нь үджээ Хадгалах

Оддын хамгийн утгагүй худалдан авалтууд

Холливуудын жүжигчид, алдартай дуучид хийснийхээ хэрээр дэлхийд танигдаж, хөрөнгө “цуглуулдаг” учир эдэлж хэрэглэж байгаа зүйлс нь ч тансаг байхаас өөр яалтай. Гэхдээ заримдаа арай л хэтэрхий гэмээр үнэтэй хэрнээ тэр болгон хэрэглэгдэхгүй, бараг утгагүй ч гэмээр эд зүйлсийг худалдан авдаг аж. Бидэнд ил болсон нь л эдгээр хүмүүс болохоос, өшөө цаана нь хэн юуг хэдээр худалдаж авсан нь мэдэгдэхгүй гэж бодохоор улам л сонирхол татаж байна.
Оддын хамгийн утгагүй худалдан авалтууд Хадгалах

Жингээ хасах хамгийн аймшигтай аргууд

Өнөө үед зарим хүмүүс турж л байвал үхсэн ч хамаагүй гэсэн бодолтой болжээ. Хэн хүний санаанд оромгүй эдгээр аргыг биедээ туршиж, улмаар хүссэн юм хүзүү орооно гэгчээр амь насаа алдсан тохиолдлууд бишгүй олон. Ингээд та бүхэндээ хамгийн аймшигтай жин хасах аргуудаас хүргэж байна.
Жингээ хасах хамгийн аймшигтай аргууд Хадгалах

Алдартай хүмүүс яагаад өдөр бүр нэг л хувцсаа өмсдөг вэ?

Өөрийн хүчээрээ амжилтанд хүрсэн, ялангуяа технологийн салбарын алдартан, тэрбумтнуудыг өдөр бүр өөр өөр хувцас өмсөж, гангалж чамирхаж явахыг та ер нь харж байсан уу? Би лав үгүй. Тэд яагаад илтгэл, хурал, шинэ бүтээлийн нээлт, ярилцлага болгонд нөгөө л нэг “цайны ганц” хувцсаа өмсдөг гээч? Хариулт нь энд байна.

Алдартай хүмүүс яагаад өдөр бүр нэг л хувцсаа өмсдөг вэ? Хадгалах

Ази охидын дунд дэлгэрсэн солиотой моод

Цахим ертөнцөөр элдэв гаж хэв маягтай зураг авахуулах моод дэлгэрсээр багагүй хугацааг ардаа үдэж байна. Хүмүүс нэг нэгнийгээ дууриан, бусдаас ялгарах гэж ийм солиотой зүйлс хийдэг юм уу гэлтэй.
Ази охидын дунд дэлгэрсэн солиотой моод Хадгалах

“Kinder” шоколадны нүүр царай болсон хүү хэрхэн өөрчлөгдөв?

Бидний амтархан идэх дуртай, зөөлөн тансаг амттай, Германы алдарт “Kinder” шоколадны реклам болон савлагаан дээрх хүүг санаж байгаа биз дээ? Түүнийг Жош Бэйтсон (Josh Bateson) гэдэг бөгөөд энэхүү шоколадны нүүр царай болохдоо тэрбээр 10 настай байжээ.
“Kinder” шоколадны нүүр царай болсон хүү хэрхэн өөрчлөгдөв? Хадгалах

Дур булаам төрхөөрөө олныг байлдан дагуулсан энгийн хүмүүс

Дэлхий ертөнц сонин содон хүмүүсээр дүүрэн, тайлагдашгүй сав шимийн ертөнц юм. Тиймдээ ч дэлхийг өөрчилсөн гайхалтай чадвартай суут хүмүүс байхад, үзэсгэлэнтэй зүс царай, өв тэгш бие хаагаараа  дэлхий ертөнцийг байлдан дагуулах хэсэг хүмүүс ч байх юм. Ингээд та бүхэндээ дуудах нэртэй, дурсах алдартай цахим ертөнцийг шуугиулаад байгаа дэлхийн хамгийн халуухан, энгийн эмч, багш гэх мэт хүмүүсийг танилцуулж байна. 
Дур булаам төрхөөрөө олныг байлдан дагуулсан энгийн хүмүүс  Хадгалах