Хамгийн тачаангуй гэмт хэрэгтэн бүсгүйчүүд

Эмэгтэй хүн бол гоо үзэсгэлэн, ариун дагшин бүхний томоохон төлөөлөл. Тэр ч утгаараа бид бүсгүйчүүдийг магтан дуулж, хүндэтгэн дээдэлж, ертөнцийн эх хэмээн үзэж иржээ. Гэвч бас сайны хажуугаар саарыг үйлдэгч, бохирдсон сэтгэлтэй эмэгтэйчүүд хорвоо дээр цөөнгүй байх юм. Тэд ганц л зүйлээрээ бусдад өршөөгдсөн байдаг. Тэр цорын ганц зүйл бол гоо үзэсгэлэн ажээ. Ингээд бид уншигч танд хамгийн халуухан хэрнээ, аймшигтай хэрэг үйлдсэн гэмт хэрэгтэн бүсгүйчүүдийн танилцуулж байна.
Хамгийн тачаангуй гэмт хэрэгтэн бүсгүйчүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Жиоржиа Вуман
Англи улсын иргэн 26 настай “Барби” хэмээх нэрээрээ хүмүүст танигдсан, Жиоржиа Вуман (Georgia Vouman) хэмээх энэ бүсгүй дунд сургуульд байхаасаа л танхай, дээрэнгүйгээрээ зартай “бүтэхгүй нөхөр” байж. Харин аав ээж, ах эгч, хөршүүдийнхээ нүдэнд бол яг л сахиусан тэнгэр шиг гэмгүй, цайлган нэгэн.



Гэвч түүний үнэн төрх тун удалгүй илэрч, 16 гишүүнтэй дээрмийн томоохон бүлэглэлтэй холбогдож, хаа байсан Аргентины Буэнос-Айрез хотод дээрэм үйлдсэн нь илчлэгдэж, баривчлагджээ. Тэр дээрмийн бүлэглэлийн толгойлогчтой амрагийн харьцаатай байсан байна.



2. Аманда Нокс
Америкийн иргэн Аманда Нокс (Amanda Knox) хэмээх энэ бүсгүй Италид сурч байхдаа дотуур байрныхаа найз Итали залууг хөнөөсөн хэрэгт 2007 онд сэжиглэгдэж байсан юм. Шүүх түүнийг буруутай хэмээн үзэж, 28 жилийн хорих ял оноожээ.





3. Стефани Будон
Канадын иргэн, халуухан, үзэсгэлэнтэй энэ эмэгтэй нийт 40 айлын хувийн болон амины орон сууц дээрэмдсэн хэргээр саатуулагдан баривчлагджээ. Стефанийн хувийн зургуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон цахим ертөнцийнхөн олон нийтэд тарааснаар түүний тухай үнэн худал нь үл мэдэгдэх олон яриа энд тэндгүй яригдаж эхэлсэн байна. Гэхдээ л түүн шиг ийм халуухан гэмт хэрэгтэн өөр хаана ч байхгүй биз ээ.



4. Стефан Вүүдс
АНУ-ын иргэн Стефани Вүүдс (Stephanie Woods) 2008 онд Америкаас Канад хүрэх хөлөг онгоцонд суух гэж байсан жигнэмэгний худалдаачныг дээрэмдсэн байна. Үүнээс нэг жилийн дараа тэр орон нутгийн хар тамхины наймаачныг барьцаалан, дээрэмдсэн хэргээр шоронд оржээ.





5. Анже Валенсиа
Загварын сонирхолтой хүмүүс түүний нэрийг сонсож байсан байж магадгүй. Тэрээр Колумбын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний тэргүүн байрын шагналт мисс төдийгүй, чадварлаг фото модель юм. Түүний хэрэг дээр ажиллаж байсан прокурорын яриагаар бол Анже  модель охидыг мансууруулах бодист уруу татаж, улс дамнуулан тээвэрлэхдээ тэднийг ашигладаг байсан байна. Аргентиний хил дээр түүнийг 55 кг кокэйнийг ачаандаа авч явж байхыг нь саатуулан баривчилжээ.





6. Ами Фишер буюу “Лолита”
Хэн ч харсан дурлахгүй байхын аргагүй энэ хөөрхөн бүсгүй 17 наснаасаа буюу 1992 оноос хойш л сайн, муу аль ч талаараа зартай байжээ. Тухайн үед тэр уулздаг байсан залуугийнхаа эхнэрийг толгойд нь буудаж, улмаар 6 жил шоронд суужээ. Хачирхалтай нь Лолитагийн хохирогч болсон бүсгүй одоо хүртэл амьд гэнэ. Ами шоронгоос гарч ирээд нэг хэсэг сэтгүүлч, зохиолчоор ажиллаж байгаад 2000 оны сүүлчээр порно киноны жүжигчин болсон байна.



7. Анжела Коатис
Энэхүү жагсаалтын сүүлчийг АНУ-ын фото модель Angela Koatis мушгиж байна. Тэр хэдийгээр хүн алж, хүрээ талаагүй ч АНУ-ын Жиоржиа мужийн нэгэн моделийг айлган сүрдүүлж, танхайн хэргээр цагдаагийн газарт дуудагдан, саатуулагдсан гэдэг.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()